"Илгээлт 2100"-г шүүмжилсэн О.Сийлэгмаагийн мэдээллийг БЗС-аас үгүйсгэв
Ёс зүйн хорооны шийдвэрээр БЗС-гийн дарга О.Сийлэгмааг он гармагц ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тэрбээр өөрийн цахим хаягтаа "Eрөнхийлөгчийн илгээлтийн 2025 оны намар Сайдын 2025 оны тушаалаар гадаадад сурахаар явсан хүүхдүүдийн зарим нь журам, тушаалд заасан голч дүнгийн 75 хувьд хүрэхгүй хангалтгүй сурсан ч БЗС-аас хүнсний зардал, дотуур байр, сургалтын төлбөрөө авах гэнэ. Засгийн газрын тогтоол журмаас давсан Боловсролын яамны дарга нарын үгээр БЗС-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нөхцөл бүрдүүлж байна.
Дунджаар нэг хүүхэд 1 тэрбум төгрөгөөр сурч байгаа. Энэ нь эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилж буй асуудлаар Авлигатай Тэмцэх Газар хэрэг үүсгэн шалгаж буй эсэх. Энэ нь БЗС-д өмнө нь үүссэн хэрэг давтагдаж буйн жишээ боллоо" хэмээсэн юм.
Харин үүнийг үгүйсгэж Боловсролын зээлийн сангаас мэдэгдэл гаргалаа.
Тухайлбал, "Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд 2024 оны элсэлтийн шалгалтаар харьяалах сум, хороондоо хамгийн өндөр оноо авч, сонгон шалгаруултад тэнцэн дэлхийн 20 гаруй улсын их, дээд сургуулиудад 1055 оюутан суралцаж байна. Харамсалтай нь Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч байсан иргэн О.Сийлэгмаа нь энэхүү үйл ажиллагааны талаар илтэд худал мэдээллийг нийгмийн сүлжээнд түгээн, олон нийтийг буруу мэдээллээр хангаж байна. Иймд Боловсролын зээлийн сангаас холбогдох мэдээллийг баримттайгаар хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсролын яам, Боловсролын зээлийн сангаас Илгээлт 2100 хөтөлбөрөөр 2024-2025 оны хичээлийн жилд суралцах оюутнуудыг 2024 оны 10 дугаар сард хүлээн авч, тэтгэлгийн мэдээллийг хүргүүлсэн.
2024 оны 06 дугаар сард зохион байгуулагдсан элсэлтийн шалгалтаар сум, хорооноос шалгарсан суралцагчдын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 30-ны хуралдаанаар “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоол батлах тухайн цаг үед дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах болзлоо хангасан байсныг доорх хавсралт мэдээллээс харна уу.
Энэхүү санхүүжилтийн баталгааны бичиг нь тухайн суралцагчдыг албан бичигт дурдагдсан их сургуульд суралцах хугацаанд холбогдох зардлыг даахыг баталгаажуулах зорилготой юм. (Илгээлт 2100 хөтөлбөр, Боловсролын зээлийн сангийн зээлээр суралцах бичгийг хавсаргав.)
Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/571/212 тушаалын хоёрдугаар заалтад <<Монгол Улсын засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ын дагуу 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөнгөлөлттэй зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламжид хамрагдах болзол хангасан суралцагчидтай энэхүү шинэчлэн баталсан загвараар гэрээ байгуулж, санхүүжилтийн тооцоо хийх ажлыг зохион байгуулж ажиллахыг Боловсролын зээлийн сангийн Ажлын алба /О.Сийлэгмаа/-д даалгасугай>> гэж тодорхой заасан байна.
Иймд 2024-2025 оны хичээлийн жилд болзол, нөхцөлөө ханган шалгаруулалтад тэнцсэн дээрх оюутан суралцагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх үүднээс өмнөх оны сонгон шалгаруулалтын явцад суралцагчдад урьдчилан танилцуулаагүй гэрээний нөхцөлийг тулгаж шийдвэрлэх нь эрх зүйн хувьд зөрчилтэй юм. Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан “Гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” А/571/212 тушаалын 2 дахь заалтыг үндэслэн холбогдох гэрээг суралцагчдын асран хамгаалагч, батлан даагчидтай өнөөдөр байгуулсан болно.
Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас дээрх суралцагчдад цахим сүлжээгээр “өдөртөө багтаан гэрээ хийгдээгүй болон сурлагын дүнгийн шаардлага хангагдаагүй суралцагчдын санхүүжилтийг түр түдгэлзүүлэх болохыг дахин сануулж байна” гэх мэдээллийг эцэг эх асран хамгаалагчдад хүргэж, хясан боогдуулах замаар дарамталж, суралцагчдад сэтгэл санааны гүн хямралд оруулж байсан.
Олон нийтийн сүлжээнд өөрийн эс үйлдэхүйг олон нийтэд эерэг болгон харагдуулж, улс төрийн хонжоо хайн төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж буй байгууллагыг буруутгаж байгааг хуулийн байгууллагад хандан, шалгуулахыг Боловсролын зээлийн сангийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ.
О.ОНОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их мөнгөөр сурдаг юм бна. Шаардлага хангахгүй бгаа сурагчдад зээл олгохгшй бх нь зөв ш дээ. Нэгэнт л явчихсан юм гээл чадсан чадаагүй мөнгө цацаад бж болохгүй . Улсын хөрөнгөөр чадах нь л сурч эх орондоо хэрэгтэй иргэн болж ирэх ёстой. Сийлэгмаа ажилдаа хариуцлагатай хүн бололтой. Хүнийг хэлмэгдүүлж ажлаас нь чалөөлж болохгүй. Үнэн ялах ёстой.
Үхсэн баасны шүгэл үлээдэг авгай вээ,хамгийн шижгийн манипуляц хийдэг,дээрэлхүү,шудрага нэрийг олхийн тулд нийгэмийн эмзэг сэдвийг хөндөж ядарсан ард иргэдийн тархийг угаасан,хэдэн эрх мэдэлтний бөгсийг ухаж ганц 2мэдээлэл олонгуутаа иргэдийн тархийг угааж нээээх сайхан хүн болж жүжсэн зэвүүн дээрэлхүү авгай,аймаааар зальтай наадах чинь
Гадаадад очсон хойноо голч дүн нь 75% д хүрэхгүй байна гэж үү. Сайн хичээгээрэй хүүхдүүд минь. Та нар минь мундаг шүү
Хэлмэгдүүлж хална, тэгээд халагдсан хүний буруу болгоно, шударга юм гэж үгүй болжээ.
Шүгэл. Үлээсэн. Хүнийг. Урамшуулж байгаа. Биздээ бзс ангаас. Авсан. Мөнгөө төлөөгүй олон. Зуун хүмүүсээс. Болж төлбөр. Тооцоо. Бүрэн. Төгс өгөгдөхгүй. Байгаа. Гол. Шалтгааныг. Шүгэлдээд. Халагдах. Нь. Хоёр. Үзүүртэй. Харьцаж. Байна. Тэднийг төлбөрөөс. Цуцалсан. Сайдуудаас. Төлбөрийг. Гаргуулмаар. Юм
Сийлэгмаа тийрэн.. хичнээн хүүхдүүдийг хохироов. 25 оны сонгон шалгаруулалтыг будлиулж, бүх эрх мэдлийг гартаа хийж байгаа баахан Говь-Алтайн хүүхдүүдийг тэнцүүлснийг шалгах хэрэгтэй шүү АТГ..
Магистрын тэнцсэн хүмүүсийг шалгахад маш их но илэрнэ дээ..
Ажилаас халагдчихаад өрөөнд байгаа камерийн бичлэгийг үзээл,хэдэн ядарсан эцэг эхчүүдийн зургыг дарж Цахиур энтэрд өгж худал мэдээлэл тараагаал,тагнуулаас айхтар ажилдаг бөгс ухагч Сийлэгмаа авгай,өөрөө үр хүүхэдгүйн байхда,байсан ч энэ тэтгэлэгт хамрагдсан эгэл жирийн малчин ардын бор зүрхээрээ,сурлагаараа шалгарч гасан хүүхэдүүдийн дайнд очих оюуний чадамжгүй байгаалдаа,аймаар нахаалний авгай юм чинь хүүхэдийнх нь хүмүүжил ч догогдолтой байх. Тийм учраас ядарсан хүүхэдүүдийн тэтгэлгийг зогсоож санаа нь амрах гэж байгаан
Хужаагийн эрлийз байхаа энэ авгай,жинхэн гадны тагнуул шалгуул таарна,сэжиглэж байна. Монголын хөгжилд хамгийн хор уршигтай ирээдүйг балалсан жонхуу зуурсан шудрагын дүрд тоголсон зальтай авгөй Сийлэгмаа
Энэ эмэгтэй ажилтнаа барьж авч зодсон (зөрчлийн хуулиар торгуулсан) нягтлантайгаа духаа халцартал зодолдсон (байгууллагынхаа эд хөрөнгийг зарсан) зэргийг холбогдох газрууд нь анхааралдаа авмаар байна.
Тэгснээ хэвлэл мэдээллээр эцэг эхчүүдэд зодуулсан юм шиг ярьж худал мэдээлэл тарааж, түгээж, төөрөгдүүлсэн шүү....
Эрүүгийн цагдаа шалгах хэрэгтэй..
энэ ёстой хэрцгий ааш муутай маш худалч өөрөөсөө өөр хүнийг хүн гэж үздэггүй аймшигтай хүн байна лээ өөрийнхөө төлөө л ингээд худал юм яриад гүйгээд байна.маш их худал мэдээлэлийг түгээж байна.мэдээлэлгүй хүмүүс нь аан ийм юм байна гэж бодтол гуйвуулж байна даа тэр журамыг нь олоод уншвал арай л өөр байдаг
Хүмүүс том дуугарч, тод ярьсан болгонд итгэдгээ л больчихмоор байгаа юм. Төрийн албыг сошиалаар хийх гэдэг сонин хүн дээ Сийлэгмаа. Улс, бүсийн олимпиадад оролцсон амжилт, сурлагын үнэлгээ гээд олон зүйлсээр хүүхэд маань шалгарч уг тэтгэлэгт тэнцсэн гэж боддог. Миний хүүхдийн ижил шилдэг хүүхдүүд уг тэтгэлэгийг сонгон гадаадад сурч байгаа. Гэтэл энэ хүнээс болж сошиалын сэвээнээс болж гэм зэмгүй үрс маань хэрэгтэн мэт бусдад ад үзэгдэх гэж үү. Энэ хүн тэтгэлэгт тэнцсэн хүүхдүүд дураараа авиралдаг, хариуцлагагүй мэт их сэвлээ. Хүүхдүүдийн төлбөрийг санаан зоргоор хасаж нэмж сайн хүн болох гэнэ. Өөрийгөө өрөвдүүлэх постыг бол цаг гаргаад бичдэг, цаг гаргаад мэдээлэл хийгээд байдаг хүн. Би л лав хариуцлагагүй мэдээлэл бүрд нь юм бичмээр байдаг ч хүүхдээ олоод уншаад сэтгэлээр унах байх гээд бичихгүй тэвчиж явах ёстой газар, гаргах ёстой ном журмаар нь гомдолоо гаргаад л явсан. Ашгүй шинэ удирдлага томилогдож. Олон хүүхдүүд төлбөр мөнгөө хүлээгээд бүлтийгээд сууж байгаа ш дээ. Хүүхдүүдийг тайван байлга тэгэх үү. Санаа амар ном эрдэмдээ шамдаг дээ. Асуудлыг гүнд нь орж ойлгоогүй байж санаан зоргоор битгий дүгнэлт хийж байгаарай хүмүүс ээ!!!!!
Манай хүүхэд бас тэтгэлгээр сурсан төгссөн..мэдээж гадаадын дээд сургуульд 75 с дээш голчтой сурхад маш их хичээл зүтгэл хариуцлага шаардана..төлбөр нь эндээс шилжихгүй маш их уддаг..тэнд хүүхдийг хичээлд нь суулгахгүй асуудал ч гардаг..тэр бүрийд эндээс яаманд нь хүсэлт гаргаад сургууль руу нь бичиг авч явуулж ч байлаа..эцэг эхчүүд ч зарим нь их л бүдүүлэг байдаг ..төрийн ажилтаныг сошиал хэвлэлээр айлгаж ажилаа бүтээлгэх арга санаархана..төрийнхөө нь шударга ажилтаныг зайлуулж хувийн хэрэгцээгээ бүтээхийг бодно...