Монголд орж ирэх хүсэлтээ илэрхийлсэн Унгарын ОТР банк "дайныг дэмжигч" жагсаалтад орж байжээ

УИХ-ын дарга Н.Учрал болон Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нартай Унгарын OTP банкны төлөөлөл цахимаар уулзаж, энэ үеэрээ Монголын банкны салбарт үйл ажиллагаагаа тэлэх боломжтой гэдэг хүсэлтээ илэрхийлсэн юм.
Унгарын хамгийн том банкны нэгд тооцогддог OTP нь дэлхий даяар 1500 гаруй салбартай бөгөөд үйл ажиллагааны томоохон хэсгийг Орос дахь салбарууд эзэлдэг. ОХУ-д нийт 135 салбар, 13000 ажилтантай, нийт хөрөнгө нь 127.9 тэрбум рубль.
Орос Украины дайны дараа OTP банк олон улсын хориг, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд аж ахуй нэгжүүдэд олгох зээлүүдээ аажмаар бууруулж, ам.долларын шилжүүлгийг зогсоож эхэлсэн. Түүнчлэн Украины Авлигатай тэмцэх үндэсний агентлаг OTP банкийг дайныг дэмжигч байгууллагуудын жагсаалтад оруулсан юм. Харин 2023 онд NACP-н зүгээс OTP банкийг олон улсын дайныг дэмжигч жагсаалтаас түр хассан бөгөөд ОХУ-аас гарах амлалтаар Европын Комисстой хамтран ажиллаж эхэлжээ.
Австрийн Raiffeisenbank 2024 оны есдүгээр сарын 2-нд валютын шилжүүлэгт шинэ хязгаарлалт тавьсны дараа Оросын компаниуд олноороо Унгарын OTP банк руу шилжих болсон юм. Ийн Оростой холбоотой бизнесээ өргөжүүлснээр ашгаа 150 дахин нэмэгдүүлээд зогсохгүй энэ нь Украинд явуулж буй дайны улмаас Москватай холбоогоо багасгах дарамтад орсон Европын өрсөлдөгч банкуудаас ялгарах гэсэн оролдлого байв.
OTP банк нь анх коммунист үеийн төрийн хадгаламжийн банк байсан бөгөөд Орос дахь бизнес нь ийнхүү огцом өссөн нь Унгарын ОХУ-тай эдийн засгийн харилцаа хүчтэй хэвээр байгааг харуулж буй.
Унгар улс байгалийн хий болон нефтийнхээ ихэнхийг Оросоос авдаг бөгөөд тус улсын Ерөнхий сайд Виктор Орбаны засгийн газар Украинд дайн үргэлжилж байгаа ч Москватай ойр харилцаагаа хадгалсаар байгаа.
OTP банк нь Европын Төв банкны шууд хяналтад ордоггүй бөгөөд урьд нь Австрийн Raiffeisen Bank International болон Италийн UniCredit банкуудад Орос дахь бизнесээ танах шахалт үзүүлж байсан удаатай.
Т.БАТСҮРЭН







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Японы банкийг бүүр урьж оруулж ирэх хэрэгтэй! Тэд ядаж ёс зүйтэй шудрагаар хандана! Жилийн 1% ын хүүтэй мөнгө зээлдэг шүү Японы банк!!!
Яасан сайхан бага хүүтэй юм бэ! Наранцогтоо японы банкыг хурдан оруулаарай!
Заа за. Оросын явуулгаар орж ирж Монголоор дамжуулж дайныг санхүүжүүлэх зорилготой гэдэг нь тодорч байх шив дээ.
Үнэн. Цаад санаа нь юм. Орос руу шилжүүлнэ хийх боломжгүй байгаа. Шатахууны мөнгийг хяналттайгаар шилжүүлдэг. Орост үйл ажиллагаа явуулдаг банк орж ирснээр шилжүүлгийн асуудал шийдэгдэж Монголоос Орос руу мөнгө урсаж өгнө
монголоор дүүрэн улс төрчид банкирууд байх юмаа за тэгээд улс нь хөгжихгүй ээ
СӨНӨСӨН ТЭНГИСТ АМЬДРАЛ БАЙДАГГҮЙ
Хаа хаа эргүү золиг
Очиж очиж Дэлхийд хориглогдож байгаа банк оруулах гэж байдаг!! Цаад эздүүд нь Оросын Еврейнүүд!!!
Зээлийн хүү нь л бага байвал, чөтгөр шулмын банк байсан ч яадгийн!
Еврей нар дайныг дэмжихгүй байгаа л даа. Хэрэв дайныг санхүүжүүлдэг бол горьгүй шүү. Олон улсын пам хоригт өртөх осолтой. Тэгвэл манайх шиг сүйрэнэ шүү
Ороод ирээч миний дайснуудтай дайтаж хүү %ийгээд буулгаж өгөөч
Иймэрхүү гачин сураггүй баачканууд л улны монголыг тоох байхоо
Дотоодын хэдэн банкаа дийлэхгүй байж гадаадын банкыг барахуу. Зүгээр л сүржигнээд байлгүй хүүг нь багасгах хууль батлаач
Унгарын Eрөнхий сайд нь Кремлийн нөлөөнд орсон дурак..тэр ОТР банк нь оросод ажилладаг бас оросын нөлөөтэй юм байна..лай гай л чирэх юм байна..Амeрик Япон Хятад Корea аль нэг банк л зүгээр....
Зө гуцаарай гужаа чинь хятадын банк байхдаа яахав дээ зайлаарай монголоос луухаанаа
Зайлаа чи монголоос
ЗИА МАНАЙХААН ГОЁ Ч ЮМ БОЛОХНЭЭ ОРУУЛЬЯА ГАДНЫ БАНК ИХ БАЙХ ТУСМАА САЙН ШҮҮ МОНГОЛД ТЕРМИНАТОР БОЛСОН ХААН ГОЛОМТ ХАС ХХБ ГЭЭД ЭНЭ ОЛОН МОНОПОЛЬ БАНКУУДЫГ ЖИНХЭНЭ ДАМПУУРУУЛЖ.ХААЛГА ҮҮДИЙГ НЬ ХААЦГААХ САЙХАН БОЛОМЖ ИЙНХҮҮ НЭЭГДЛЭЭ.АЙМААР ӨНДӨР ХҮҮ ДААЖ ДАВШГҮЙ ТЭНЭГ МУНАГ ШААРДЛАГА .ИЙНХҮҮ МОНОПОЛЬ БАНКУУДЫГ ХААЛГАА БАРЬЖ САЙХАН ЦАГАА САНАГАЛЗАН АЛ БООВОО МААЖИХ ИЙМ ЦАГИЙГ ҮЗДЭГ ЮМ БАЙЖЭЭ.ОДОО РОСНЕФТИЙГ УРИН ЗАЛЖ ПЕТРОВИС СОД МОНГОЛ.ШУНХЛАЙ МНТ КЛОНКУУДЫГ СӨНӨӨГӨӨД ЯДАХНАА ЧАНАРТАЙ БЕНЗИН ХЭРЭГЛЭЖ ҮЗМЭЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ? БАНКНЫ ӨРСӨЛДӨӨНД МОНГОЛД БАЙГАА ЭДГЭЭР БАНКНУУД БҮГД ЯЛАГДАНА.ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮД АЛЬ БОЛОХ ӨӨРСӨДДӨӨ ТААТАЙ БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ТЭДНИЙ СОНГОЛТ.МОНГОЛЧУУДАА ЭДГЭЭР БАНКУУДААС ХУРДХАН ШИГ АХИУХАН ЗЭЭЛ АВЦГАА ШАЛАВХАН ДАМПУУРУУЛЖ УЛС МОНГОЛЫХОО ИРЭЭДҮЙГ ХӨГЖҮҮЛЬЕЭ ГОЁ МЭДЭЭ ШҮҮ ГОЁ МЭДЭЭ УЧРАЛАА ЧАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХОО АМЛАЯ УААХ ХОРЖИЙЛОО ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ АРИУН СҮНС СҮҮДЭР ӨРШӨӨЛӨӨ
бензин коланкуудыг оруулж ирэх нь шударга зөв асуудал шийдэл мөн шүү дээ
Их хурлын дөрга ухаантай юм байж нэг муу банкныхантай уулздаг гэнэ ээ ? Дэлгүүр, зах айл хэснэ, овилгогүй дурак !
Сайн бн. Оруулаад л ир.
Энэ даиныг дэмжигчид монголд хэрэггүи шүү болиороо
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
САЙН БАНК БАЙНА ДАА БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧДЫН ДУОГҮЙГ ХҮРГЭЖ БАЙГАА БОЛ
Дэмжиж байна
Эцсийн эцэст улсаа л бодсон байна Зөв ш дээ. Алийн болгон украинаас болж ард иргэд нь хохирох ёстой юм. Ёстой зөв алхам хийж бгаан бна.
Ийм л юм л орж ирнэ дээ чааваас гэж
Орос юм байна аа! Ойлголоо!
Муур хар байна уу цагаан байна уу хамаагүй хулгана барих нь чухал
Оруулж ирэх нь зөв
Украйны нацизмын Бандёрийн эсрэг банк юм бол монголд оруулж ирэх нь зөв.
Яахавдээ хаөрхий баялаггүй орон гал алдах гээд аргагүйн эрхэнд мангадуудаас нефт газ авдаг түүнээс Украйнд бас сум зэвсэг өгдөг орон улсаал бодож бгн түүнээс хүн алж цус урсгасан дайныг хэн хүсхэв
Olon jiliin haraatai asuudal shiideeseidee burhan mini
тэгж яривал манай хүүк дайн хийгч путинийг монголд уриад тэврэлдээд л байсан шүү дээ, тэрийг тэгээд юу гэх юм??
Бодоод байхад гадны банк оруулсанаас УИХ, Монгол Банк 2 банкуудынхаа хүүг багасгах даалгавар өгөөч. Монгол валют гадагшаа урсаж гадны банк л ашигтай байх санагдаад байна. Гадны банк оруулвал ядаж хугацаатай байвал зүгээр санагдлаа. Тэгэхгүй бол гадны банк хүү бууруулсан ч ашигтай ажиллах нь тодорхой. Гадныханд ашигтай ч далдуур юу болох бодохыг хэнч мэдэхгүй шүү дээ
Оросыг дэмжихээр дайныг дэмжигч болчихдог. Тэгвэл Украиныг дэмжээд зэвсэг нийлүүлэгч нарыг юу гэж хэлэх вэ? Энэ дэлхийд шударга ёс байна уу. Мөнгөтэй нь мөнгөгүй гээ хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж болдог ёс жаяг тогтжээ
Япон, Орос, Унгар, Хятад, Солонгосын банкуудыг оруулах хэрэгтэй.
Санхүүжүүлээгүйгээрээ чи банкаа байгуулчихаачээ харья чамайг......
Хуцдаг нацист анархистууд вэ монгол улс нь төвийг сахисан орос хятад 2 том улсын голд амьдардаг далайд гарцгүй улс гадны Аль ч банк штстанц
Орж ирхэд дайныг дэмжигч орон нэгдэх учиргүй шүү
Бараг Оросын банк юм байна ш дээ.
Унгар банкийг оруулснаар оростой хамтын ажиллагаа сайжирна, япон банк оруулснаар орстой хамтын ажиллагаа хумигдна...