УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэсэн мэдээлэл бий" хэмээсэн. Үүнтэй холбоотойгоор тайлбар мэдээлэл өглөө.

"Би ГБХНХ-ын сайдаар ажиллахдаа Орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байсан. Хамгийн гол зорилго юу байсан юм бэ гэхээр 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн зээлийн тогтолцоо өнөөдөр зөв байсан уу, ер нь хэдэн төгрөг зарцуулчхав, хэдэн иргэд энэ зээлд хамрагдаж орон сууцтай болсон бэ, хэрэгцээтэй зээл байж чадсан уу, зорилго биелэгдсэн үү гэдэгт судалгаануудыг хийсэн.

Ингэхэд, 2013 оноос хойш эхэлсэн ипотекийн 6-8 хувийн хүүтэй зээлд 10 их наяд төгрөг гаргасан байна. Тэр мөнгөөр 140 мянган өрх орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар яг анх удаагаа орон сууц авсан нь 30 мянга л байсан. Үлдсэн 110 мянган иргэн өмнө нь орон сууцтай байсан гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой.

Оны өмнө 12 мянган иргэн 3-5 орон сууцтай тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ хүмүүс үнэхээр өөрийн орлогоор авсан уу эсвэл ипотекийн зээлээр авсан эсэхийг тодотгох ёстой. Намайг орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байх хугацаанд тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан. Энэ тоог шалгах хэрэгтэй.

Харин МИК-аас авсан мэдээллээр 3.2 мянган иргэн хоёр ба түүнээс дээш орон сууцыг ипотекийн зээлээр авсан гэх мэдээллийг өгсөн. Хоёр өөр тоо яригдаад байгааг анзаарч, шалгах хэрэгцээ үүсч байгаа биз.

Өнөөдөр энэ зээлийн оочер 2-3 жил буй. Хахуульд 10-20 сая төгрөг өгч байж оочер дайрдаг гэх мэдээлэл ч бий. Бүр тарифтай болчихсон. Цаашид зорилтод бүлэгт нь очиход анхаарах хэрэгтэй. Бид хоёр хуулийн төсөл боловсруулсан.

Ипотекийн банк байгуулах асуудлыг Ерөнхий сайд ярьж байгаа. Намайг энэ ажлын хэсгийг удирдаж ажиллаач ээ гэж хэлсэн. Энэ хүрээнд Орон сууцжуулалтын санхүүжилтийн тухай хууль, Орон сууцжуулалтын нийлүүлэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна.

Өнгөрсөн хугацааны ипотекийн зээлийн алдаа юу байсан юм бэ гэхээр дандаа барилгын компаниудыг санхүүжүүлж байсан. Энэ бол үнэн. Угтаа иргэдээ орон сууцтай болгох зорилготой байсан. Гэтэл томоохон компаниудын барьсан үнэтэй байруудад энэ зээл олгогдсон биз дээ.

Олон байр ипотекийн зээлээр авсан хүмүүс ойрын хугацаанд ипотекийн зээлээр авсан үл хөдлөхөө бусдад шилжүүлчихдэггүй л юм бол миний хэлсэн тоо батлагдана. Би буруу мэдээлэл түгээгээгүй. Мөнгө мөртэй, бүгдийг нь ил болго. Шаардлагатай бол УИХ дээр сонсгол хийе" хэмээсэн юм.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА БАЛАРЛАА ШҮҮ БААХАН БАЙР ИПОТЕКТ ХАМРУУЛААД АВЦАН БАЙДАГ ОДОО ИЙНХҮҮ БАЛАРЛАА ХА ХА ХА АРЫН ХААЛГАГҮЙ БАС АВИЛГА ӨГӨХГҮЙ БОЛ ТА ЭНЭ ЯВАА НАСАНДАА ЗЭЭЛИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАНА ГЭДЭГ БОЛ АЦ ШҮҮ.ЭНЭ НӨХӨР ЗӨВ ШҮГЭЛ ҮЛЭЭЛЭЭ ЭНҮҮНД ТЭР МӨНГИЙГ НЬ ӨГӨӨРЭЙ МАНАЙХААН

Иргэн
Иргэн

Шударга сайддаа баярлалаа

Зочин
Зочин

Тэгээд арга хэмжээ аваач ярихаас цаашгүй садаа

Зочин
Зочин

Тодорхой юм яриад байхад шалгадаг газар алга уу. Монголын хууль, шүүхийн байгууллагууд ӨМХИЙРЧИХСЭН нь ЭН !!!

Зочи
Зочи

Сонсгол хийхээ больчих тэгэх үү. Гуйж байна Сайд аа.

Гүйнэр
Гүйнэр

Ипотекийн зээлийн талаар НАМАЙГ ТАНИХГҮЙ Ч ЧИНГИС ХААНАА ТАНИХ БАЙЛГҮЙ гэдэг хэлц үг хүртэл гарсан.Шууд л хахууль өгдөг.Шударга ёс алдагдсан.

Зочин
Зочин

Энэ гэж худалч нөхөр банкны эх үүсвэрийн ипотек сарын хүү 1.5 хувьтай болзол хангаж байвал хэдийг ч авч болно харин жилийн 6 хувь бол хаана ч давхардуулж өгсөн зүйл бхгүй хөөрхий хүн тоохоо болихоор поп мэдээ гаргах юм ккк

Зочин
Зочин
Reply to  Зочин

Орон сууцгы зээл яриагүй шүү99

Холбоотой мэдээ

Back to top button