Ц.Баатархүү: Тэтгэвэр, тогны үнэ зэрэг 23 тулгамдсан асуудлаар ирүүлсэн 375 өргөдлийг албан бичгээр хүргүүлнэ

УИХ-ын хаврын чуулган эхлэхээс урьтаж УИХ-ын гишүүд тойргийнхоо иргэд, сонгогчидтойгоо уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, санал солилцож буй билээ. Бид энэ удаа УИХ-ын сонгуулийн 10 тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Баатархүүгийн иргэд, сонгогч нартайгаа хийсэн уулзалтыг онцолж байна.
Ц.Баатахүү гишүүний хувьд нийт гурван удаагийн уулзалтыг Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогч нартай хийсэн байна. Хэлэлцсэн сэдвийн тухайд,
- Дахин төлөвлөлт
- Газрын харилцааны асуудал
- Хөдөлмөр эрхлэлтийн бодлого
- Иргэдийн асуулт байв.
Чингэлтэй дүүргийн иргэдээс 23 төрлийн 375 тулгамдсан асуудлын талаар өргөдөл, саналыг цаасан байдлаар ирүүлжээ. Үүнээс хамгийн их тулгамдаж буй таван асуудал ба ирсэн саналын тоог дараах инфографикаас харах боломжтой.
Тус өргөдөл бүрийг төрийн захиргааны бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлж шийдвэрлүүлэх юм байна.
Уулзалтын үеэр иргэдийн зүгээс дараах асуултуудыг асууж, байр сууриа илэрхийлсэн байна.

- Тэтгэвэрийн нэмэгдэл 80.000 төгрөг бол зүгээр доромжлол. Тэтгэвэр нэмэгдэх үү.
- Дахин төлөвлөлтөөс болж газраа, байшингаа чөлөөлж өгөөд 1 өрөө байр ч авч чадахгүй байна. Урьдчилгааны 30%-даа ч хүрэхгүй байна. Иргэд маш ихээр хохирч байна.
- Группын сунгалт 6-н сараар хийгдэж байна. Яагаад 1 жилээр сунгадаггүй юм бэ. Өмнө нь сугалтаа жилээр группээ сунгуулдаг байсан.
- Хорооны иргэдийн нийтийн хурал сүүлийн 10 гаруй жил хийсэнгүй. Хурал хийдэг болгох.
- Хайлаастын чиглэлд нийтийн тээврийн хоёрхон чиглэлийн автобус явж байна. Чиглэл нэмэх асуудлыг шийдвэрлүүлэх.
- Цахилгаан эрчим хүчний доголдол, хязгаарлалт, хүчдэл маш муу байна. Ахуйн цахилгаан бараа шатсан талаар. Хаана хандах бэ.
- Газар чөлөөлөлт, газрын үнэлгээг маш бага үнээр үнэлж байгаа нь 20-40 жил амьдарсан иргэд хохирч байна.
- Хөнгөлөлттэй үнээр олгодог эм, тариа олголт хасагдсан. Яагаад хасагдах болов. Төрөлхийн эмгэгтэй иргэд хаана хандах уу.
- Жижиг дунд бизнес эрхлэгч наруудад данс хаах, хүү торгуулийн дарамтанд өдөр хоногийг залгуулан амьдарч байна.
- Энэ жил дараа жил инженерийн шугам сүлжээнд холбогдох уу, иргэд хашаа байшингаа яах уу, дахин төлөвлөлтөнд орох уу. Нарийн мэдээлэл өгөөч гэх зэрэг.
- Түц эрхлэгч наруудйгиажлын байраар хангах уу. Хувиараа орлого олдог байсан. Яах бэ.
- Төвийн 6-н дүүрэгт газар олголт өгөхгүй шийдвэрээр иргэд газар эзэмших, өмчлөх эрхээ хэзээ авах бэ.
- Өрхийн орлого өдөр ирэх тутамд туйлдаж байна. Ажлын байр нэмэгдүүлэх, татвар хураамж бууруулах тал дээр төр засаг ямар байр суурьтай байна.
- Бусад асуудлаар.
Ц.Баатархүү гишүүний зүгээс эдгээр асуултуудад хариулах, санал шүүмжлэлийг нь сонсох, өргөдлүүдийг нь цаасан хэлбэрээр авах зэргээр ажилласан байна. Түүний хувьд цагаан сарын дараа иргэд сонгогч нартайгаа хийх уулзалтуудаа үргэлжлүүлэх тухайгаа илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр сургуулиудад физик, биологийн лаборатори байгуулах санаачилга гаргаж, өчигдөр /2026-02-06/ Чингэлтэй дүүргийн 17-р сургуульд химийн хичээлийн лабораторийн тоног төхөөрөмж гардууллаа.

О.ОНОН
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна
Ажлаа мэддэг хүн өөр юм хэрэгтэй шийдвэр гаргажээ