Г.Занданшатар "цагаан сарын өмнө сайн мэдээ дуулгана" гэх С.Бямбацогтын мессеж
Шадар сайд С.Бямбацогт өчигдөр /2026-02-06/ "И-Монголиа систем дээр Монгол Улсын иргэн бүрд байгалийн баялгийн өгөөжөөс Төрийн өмчит уул, уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас 175 мянган төгрөг хуримтлагдсан байгаа. Үүнийг яаж 10 сая болгох вэ, 2030 оноос иргэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцдаа зарцуулах ахиухан мөнгөтэй болох вэ гэдэгт бид илүү санаачилга, хариуцлагатай, сэтгэл гаргаж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах ахиу мөнгөтэй болгоё. Эх үүсвэр нь стратегийн орд, уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас олж байгаа орлого байгаасай хэмээн хүсэж байгаа.
Энэ хүрээнд бид стратегийн ордуудын хувьцаа эзэмшигч компаниудтай хэлэлцээр хийж байна. Тун удахгүй Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар монголын ард түмэндээ сайн мэдээг цагаан сарын өмнө дуулгана. Байгалийн баялгийн өгөөжийг хүртэх 20-иод жилийн хийж чадаагүй ажлыг хийж, үр дүн гаргаад иргэддээ шийдлээ танилцуулна. УИХ-ын дарга Н.Учралын "Худгаа ч авна, овоогоо ч авна, овоолгоо ч авна" гэж хэлж байсан. Энэ үг биелнэ" гэв.
Эргэн сануулахад, Яг он солигдох үеэр ажлаа аваад удаагүй байсан Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн "Бортээг, Олон Овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хуримтлагдсан ашгаас нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд НЭГ САЯ хүртэлх төгрөгийг үе шаттайгаар олгох шийдвэр гарлаа” хэмээсэн. Үүний дараа Засгийн газраас "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан" гэх тайлбарыг өгч, мэдээллийг буцаан татуулсан байдаг.
Хөшигний ард, Ерөнхий сайд Г.Занданшатарын санаачилсан "Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд сар шинээс өмнө 1 сая төгрөг иргэдэд тараах агуулгыг судалж үзсэн нь бодитой гэгдээд буй.
Харин "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваадалай |2026.02.04| -ний өдөр "Хуулиараа ногдол ашиг гэдэг бол хоёрдугаар сарын 15-нд эцсийн тайлан бланс гаргасны дараа хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг. Одоогийн байдлаар Засгийн газраас шийдвэр гаргаагүй байгаа. Ямар нэгэн урьдчилсан байдлаар чиглэл өгөөгүй. Хэрэв ярих шаардлагатай гэвэл цагаан сарын дараа шийдэгдэнэ" хэмээсэн.
Ер гэнэт гарч ирээд "Цагаан сарын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар монголын ард түмэндээ сайн мэдээ дуулгана" гэх С.Бямбацогтын мессежний цаана эртнээс яригдсан мөнгө тараалт байх уу гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн сайд нь машин дотроосор лайвдаж ч байх шиг шал тэнэг юмнууд
Бэлэн мөнгө тарааж, инфляфийг хөөрөгдөж, ажил хийх хүнгүй, бэлэнчлэх сэтгэлтэй, гуйлгачин болгох хортой бодлого!
Үхсэн ацных нь сайн мэдээ байхав дээ! Байгалийн баялгийн ашиг гэж шүлс өгөх л гэж байгаа биз? Нээх сайн мэдээ дуулгах ч гэх шиг!
Тэнэгтэхээ боль.
Үйлдвэр барьж иргэдээ ажилтай болго.
Муу мэдээ ч байж болно салхитын уурхайн жишээгээр бодоход МАНГАСУУД, МАНГАРУУД МИНЬ
Улсаараа архидалт мансуурагч улс Улсаараа өр ширэндээ баригдсан улс
эм сэ эсийн тавиул гахай зандкаагийн хийж байгаа ажил алга аа.
Монголчууд ядуу бишээ архи мансуурах болохоороо хэдэн их наядаар ууна мансуурагч улс ш дээ сая 2025 12 01 ээс 2026 01 05 хүртэл улсаараа битүү сүргийн архиадт мансууралт болсон ш дээ одоо сар шинэ битүү архидалт мансуурчэхллэлээ дээ ийм байж Монгол хөгжих нь юу л бол доо
Zandan.Bymbatsogtod itgeh itgel bhgui.Zandan n tolgoigui avaart orson.Bymbatsogt bol heden udaa songogdov.Eeree bayjsan.ZT said bhd n Batdel.Herlen.Javhlangiin 7.5 terbumiig hamgaalj.gants Batdeliig Turhurhiin amraltand 2 hon jileer yvuulsan uvaigui hulgaich.hudalch novsh.Amarbaysgalan gj avgaig ATG dargin duu bolhoor ymarch yl egeegui.buten MAFI bag ajillasan.Batdeliin buh hurengiig shalgaagui.zuvhen 7.5 huraagaad boloo.Iim l huuli shuuhtei oron.UBTZ ymar shan baiguullaga blaa.idoo MAN meregjiliin hulgaichuud duusgalaa.Uom l bol hasna.tanna gd.TZiin Puntsag gj Oyukiin naiz bas ylgui garsan.Bymbatsigtod buu itge.adgiin hudalch.
Ард түмнээр тохуурхаад байж болохгүйшд хулгайч нар
Сайн ч хэрэггүй, муу ч хэрэггүй. Юм юманд оролцоод байхгүй, хийх ёстой ажлаа хийгээд, Зүгээр л байгаад өгөөч. Та нарын гэнэтийн юмнаас айсаар байгаад зүрхээр явах нь
Баягийн сан аривжуулах талаар Оюунэрдэнэ МSСээс бусад уул уурхайн компаниудтай тохиролцож хэдэн хувь өх авах дээр хэлэлцэж амжилгүй ажлаа өгсөн байх,,
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud