Иран: АНУ халдвал Ойрх дорнод дахь цэргийн баазуудад нь цохилт өгнө
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Аракчи Катарын “Al Jazeera” телевизэд ярилцлага өгөхдөө АНУ халдвал хариуд нь Ойрх дорнод дахь цэргийн баазуудад нь цохилт өгнө гэсэн байна. АНУ болон Ираны албан тушаалтнууд Оман улсад цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн билээ. Хоёр тал хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Аракчи дараагийн хэлэлцээ хэзээ болох талаар мэдээлэл өгөөгүй ч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоо хоногийн эхээр болж магадгүй хэмээсэн юм.
Трамп Ираныг уран баяжуулахаа зогсоож, баллистик пуужин хөгжүүлэх төслөө орхин, Ойрх дорнод дахь зэвсэгт бүлгүүдийг дэмжиж ажиллахаа зогсоохыг шаардсан. Хэрвээ шаардлагуудыг нь биелүүлэхгүй бол цохилт өгнө хэмээн сүрдүүлж, АНУ-ын тэнгисийн хүчнийг Ойрх дорнодын ойролцоо төвлөрүүлж байгаа юм. Ираны хувьд зөвхөн цөмийн хөтөлбөрийн талаар л хэлэлцэх хүсэлтэй байгаа. Аракчи “Аливаа хэлэлцээг явуулахын тулд заналхийлж, дарамтлахгүй байх шаардлагатай. Бид АНУ-тай өөр ямар ч асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.