УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ухаа худаг, Баруун наран, Нарийн сухайт, Эрдэнэтийн үүсмэл ордуудаас 60 хувийг ард түмэнд хүртээнэ

Ерөнхий сайд Г.Занданшатарын албан өрөөнд MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Ачит-Ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, Ухаа худаг төслийг хэрэгжүүлэгч "Энержи Ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батцэнгэл нарын хүмүүс тодорхой ордуудын 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа.


Санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газар талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "Эрдэнэс Монгол" компанийн захирал Б.Даваадалай нарын хүмүүс оролцсон юм.

Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны наймдугаар сард баялгийн санд стратегийн эзэмшил бүхий ордуудын өгөөжийг ард түмэн хүртдэг байх чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан. Уг хэлцлийн үр дүнгээр, эхний дөрвөн ААН-тэй хэлцэлд хүрсэн талаараа зарлалаа. Үүнд,

Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар харилцан тохиролцлоо.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр, Үүсмэл ордуудаас 60 хувийг ард түмэнд хүртээх бичигт талууд гарын үсэг зурах үеэр

Ерөнхий сайд Г.Занданшатар,

Байгалийн баялаг ард түмний гарт байх Засгийн газрын зорилтын хүрээнд хүрэлцэн ирсэн компанийн төлөөллүүдэд баяр хүргэе. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байхыг үндсэн хуульд заасан билээ.

Үндсэн хуулийн суурь зарчмыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хүчин чармайлт гаргасан та бүгдэд баярлалаа. Байгалийн баялгийн бодит үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхэд та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд албадлагаар биш Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсонд талархал илэрхийлж байна.

10 удаагийн яриа хэлэлцээ, техникийн тооцооллуудыг хийж, орд ашиглалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдал зэрэг хэд хэдэн нөхцөлийг харгалзаж суурь зарчмыг баримтлан "Ачит –Ихт", "Өсөх зоос", "Хангад Эксплорэйшн" зэрэг компаниудтай дараах бичиг баримтыг байгуулж байна.

Засгийн газрын зүгээс хувийн компаниудын үйл ажиллагаанд нь ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүйгээр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ийн хэлэлцээ хийсэн бөгөөд УИХ-аар хэлэлцүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хийж буй нь сайшаалтай юм. Хэдийгээр маргаантай сэдэв боловч, компаниуд манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг тогтоож байгааг онцолмоор байна. Засгийн газраас И-Монголиа дээрх хуримтлалын сангийн мэдээллийг ил тод болгохоор программ хангамжийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуримтлалын санд хуримтлагдсан мөнгөн дүнг орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахад нь хэчнээн төгрөг хуримтлагдаж байгааг ил тодорхой байлгана.

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв

Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ард
ард

өрөмийг нь аваад хусмыг нь үлдээгээд ард түмэнд долоолгосон болоод, тэрийгээ айхтар ажил гэж харагдуулаад байгаа юм байхдаа та нарын энэ үлгэрт ард түмэн хууртддаг үе өнгөрч байгаа шүү

Зочин
Зочин

Түрүүчээс нь тийм юм барина гээд л идчихэж байна. Чи тэгж том мэдэмхийрч яриад юу ч үгүй хоцорно. Ард түмэн хүртэх ёстой.

Ват
Ват

Наад нэг балай мөнгө зүгээр тараадаг арга ядсан үйлдлээ болиод ганц цахилгаан дулааны станц бариач ээ.

Иргэн
Иргэн
Reply to  Ват

Байгалийн баялаг хүн бүхэнд хүртээмжтэй гэдэг. Балай мөнгө зүгээр тараагаад байх юу байдийн, ард түмэн байгалийнхаа баялгаас хүртэх ёстой. Тэр ганц цахилгаан, дулааны станц аа хулгайлж, луйвардаж дэлхий даахгүй шахам баян болсон луйварчдаас хөрөнгийг нь хурааж бариул, чаддаг бол

Зочин
Зочин

Зандан юу л холиож байгаа болдоо

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Ханд
Ханд

ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН

ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ
ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ

ТОРГУУЛААД БАЙЖДЭЭ

Бат инженер
Бат инженер

Ард түмэн үү Ардын нам уу

Зочин
Зочин

мөнгө тарааж огт болохгүй шүү, цахилгаан дулааны станцууд барь, томоохон бүтээн байгуулалт хий, утаа бохирдлоос салмаар байна, хишиг нэрээр мөнгө тараагаад л байвал тэжээлийн адуу шиг идээд л хэвтээд байдаг хүн сүрэг боллоо шүү.

Ханд
Ханд

НОГДОЛ АШГАА АВЬЯ ДАРГАА

зүч
зүч

зүгээр таван толгойн ноогдолоо л хэл амгүй авъя...

Зочин
Зочин

Зүгээр тунхаг шүү хэрэгжихэд хүндрэлтэй

Зочин
Зочин

Ард түмэнд хүртээнэ этр тэрэнд нь тэр аяараа шуурчих юм ажил хийсэн хүн л мөнгө олдог баймаар байна даа

Зочин
Зочин

Баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэн иргэдийнхээ амьжиргааг дэмжих нь сайшаалтай боловч уг санг бүрдүүлэх арга нь цаашдаа ийм хэлбэрээр яваад байж болохгүй шүү!!! Байгалийн байдлаараа хөрсөн дор хэвтэж буй шороо чулуу нь хүний хөдөлмөр, хөрөнгө зардал гаргахаас нааш баялаг болдоггүй учраас хайгуулыг хэн хийснээс үл хамааран олборлож, үйлдвэр байгуулж, улсаа хөгжүүлж буй хувийн хэвшлээ цаашид энэ маягаар "соёлтой" дээрэмдээд байх нь магтууштай арга биш шүү!!! За яахав, Oджаргал их л хүлээцтай хандаж, буулт хийж байна! Дандаа бас ингээд байж болохгүй шдээ!! Ж: гадаадын хөрөнгө оруулагчийг бол ингэж "хүчиндэж" болохгүй шүү дээ, та минь ээ!? Тэнэг улс хялбар юманд амархан амтшаад давардаг шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button