Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Катерин О’Харагийн үхлийн шалтгааныг тодорхойлжээ

Канадын алдарт жүжигчин Катерин О’Хара нэгдүгээр сарын 30-нд нас барсан. Даваа гарагт /2026.02.09/ Лос Анжелест бүртгэгдсэн нас барсны гэрчилгээ дээр түүний үхлийн шалтгааныг хорт хавдрын улмаас үүссэн уушгины эмболизм гэж бичжээ. Уушгины артерийг цусны бүлэн бөглөх үед уушгины эмболизм үүсдэг.

Гэрчилгээнд түүнийг өнгөрсөн жилийн гуравдугаар сараас хойш эмчилж байсан хадвар судлаач эмч гарын үсэг зуржээ. Эмч Катеринийг хамгийн сүүлд нэгдүгээр сарын 27-нд үзсэн байна.

Жүжигчин Катерин “Home Alone” кинонд Кевин МакКалистерийн ээжийн дүрийг бүтээснээрээ алдартай. Тэрээр мөн “Schitt’s Creek” кинонд Мойра Рөүзийн дүрийг бүтээснээрээ Эммийн шагнал хүртэж байсан. Түүндэй хамт ажиллаж байсан Макоклей Калкин, Кристофер Гест, Южин Леви, Педро Паскал гэх мэт жүжигчид хүндэтгэл үзүүлж мэдэгдэл гаргасан юм.

Эх сурвалж: AP

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button