УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сар шинийн өдрүүдэд цахилгаан хязгаарлахгүй байхыг Б.Чойжилсүрэнд даалгажээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр сар шинийн өдрүүдэд цахилгаан хязгаарлахгүй байхыг анхааруулжээ

Засгийн газрын өчигдрийн /2026.02.11/ нэгдсэн хуралдаанаар XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх “Улаан морин” буюу гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутагт зорчих, айл өрхүүд гал, цахилгаан, ахуйн хийн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн хөдөлгөөн эрчимжих зэрэгтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах, төрийн болон нийтийн үйлчилгээний тасралтгүй, шуурхай ажиллагааг хангаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Тухайлбал, Дулааны цахилгаан станц, цахилгаан, дулааны шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангах, аваарын бригад, сэлбэг тоног төхөөрөмжийн нөөцийг бүрдүүлж, 24 цагийн бэлэн байдалд ажиллуулах, баярын өдрүүдэд төлөвлөгөөт засвар, хязгаарлалт хийхийг хориглохыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд даалгасан юм. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Их мэдэх
Их мэдэх

Энэ гацаа үхэрийг зайлуулаачээ.

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Холбоотой мэдээ

Back to top button