УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Хилийн зурваст 34,227 га газар олгосон Л.Оюун-Эрдэнийн тогтоолтой холбоотой баримтыг хуулийнханд шилжүүллээ"

"Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо дөрөв хоногийн өмнө 10 хилийн боомтод 34,227 га газрыг ашиглуулах шийдвэр гаргасан. Хэлэлцүүлэг явуулалгүй, шууд шийдсэн байна" хэмээн өчигдөр /2026-02-11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өгсөн.

Тэгвэл өнөөдөр тэрбээр хуулийн байгууллагуудад холбоотой баримтуудыг хүргүүлсэн тухайгаа илэрхийллээ.

Тухайлбал,

“Экспортыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 197 дугаар тогтоолын 5-д заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах зорилгоор “Смарт Эко Транс” ХХК-тай байгуулсан гэрээ болон хилийн Гашуунсухайт боомтод газар ашиглах гэрээний хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулсан.

Ажлын хэсгийн дүгнэлтээр дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

  1. “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай” Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 349 дүгээр тогтоолоор шийдвэрлэх асуудал нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах харилцаанд хамаарахгүй бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Концессын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байсан ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэж, Гашуунсухайт боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн үйл ажиллагаа эрхлэх, терминал байгуулах эрхийг нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулан “Смарт Эко Транс” ХХК-д олгосон нь ил тод байдал, өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг аж ахуйн нэгжид их хэмжээний ашиг, орлого олох боломж, давуу байдлыг бий болгосон;
  2. Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн төрийн нийтийн өмчийн буюу Зам, тээврийн яамны эзэмшлийн 19.2 км сайжруулсан шороон замыг тусгайлан эрх олгоогүй байхад хууль зөрчин, албан тушаалаа ашиглан давуу байдал үүсгэн, Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны А/616 дугаар захирамж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны А/86 дугаар захирамж, 2023 оны А/276 дугаар захирамж, 2024 оны А/271 дугаар захирамжуудаар “Смарт Эко Транс” ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж, тус компани дур мэдэн төлбөр хураамж тогтоон, их хэмжээний орлого, ашиг олсон;
  3. Засгийн газрын 2022 оны 349 дүгээр тогтоолоор Гашуунсухайт боомтод олгосон 66 га газарт газар ашиглах гэрээ байгуулж ажиллахыг Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаанд даалгасан хэдий ч 2022-2025 оныг хүртэл хугацаанд газар олгох шийдвэр гарч, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй, харин 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинэ Ерөнхий сайд томилогдож, өмнөх Засгийн газрын бүрэн эрх албан ёсоор дуусгавар болсны дараа Монгол Улсын хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалт болон Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалаар Гашуунсухайт боомтын хязгаарлалтын бусад байршилд “Смарт Эко Транс” ХХК-д 66 га талбай бүхий газрыг ашиглах эрхийг олгосон байна.

Дээрх шийдвэрүүд нь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаарх Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдаас хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шалгуулах үүргийг өгсөн.

Мөн Улсын Их Хурлын 2010, 2022 оны холбогдох шийдвэрүүдээр хилийн зурвас болон хил хамгаалалтын зориулалттай газруудыг бүхэлд нь улсын тусгай хэрэгцээнд авсан байтал хууль зөрчиж, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, боомт хөгжүүлэх нэрээр халхавчилж, өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохын өмнөх сүүлийн хуралдаанаараа “Улсын хилийн зурвас газар ашиглах тухай” Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор хилийн боомтын дэд бүтэц, үндсэн барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх зориулалтаар улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай нийт 34,227.8 га газрыг “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-д ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхцсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон.

Зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэглээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхцсан, улсын хилийн шугамаас хэт ойр байрласан буюу тухайн улсын хилийн шугамаас 30 метр хүртэл ойр байрлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулиар тусгай хэрэгцээний газарт тусгай зөвшөөрөл олгохыг хориглож, улсын тусгай хамгаалалтаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Эвс Засгийн газрын зохих шийдвэргүйгээр улсын хилийн зурваст тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, мөн орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна.

Иймд Ажлын хэсэгт цугларсан баримт, хилийн зурваст хууль зөрчиж олгосон газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой материалуудыг хууль тогтоомжийн хүрээнд шалгуулахаар шилжүүлж байна.

бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй
бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Omhii hulgaichuud

Иргэд
Иргэд

Албан тушаалын хэнээтэн саад зайлуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ хар Энхбаяр чиг зүггүй ойворгонтож хөөрч байж улсын нууц задалсан хэрэгт ч нэг орноо. Рио тинто дээр бол яалтачгүй нууц задлаад шүгэл үлээгчийг нь ил гаргаад хаячих шиг л болсон

Зочтн
Зочтн

Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг. Жинхэнэ эх орончид амиараа хамгаалсан газар шороог 1 дарга гарын үсэг зураад өгчихдөг. Хариуцлага яаж тооцох юм бол доо харж л байя. Бараг эх орноосоо урвасантай ялгаагүй нөхрийг огцороход өмгөөлөөд жагсаад бсан 1 намын дхрга нөхөр Нара гээд гишүүн, дух Цэцэг, .... гээд бусад хүмүүс одоо юу ярьж бгаа вэ

Холбоотой мэдээ

Back to top button