Засгийн газар "Рио Тинто" компанитай хэлэлцээг оны эхний хагас гэхэд эцэслэхээр тохиролцжээ

Засгийн газар болон Рио Тинто компанийн зүгээс зээлийн хүүг бууруулах, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэн, "Онтрэ ресурс"-ийн хоёр лиценз дээр төр хувь эзэмших зэрэг хэд хэдэн агуулгаар хэлэлцээ хийж буй. Хэдийгээр албан ёсны хугацаа 1-сарын 31-нд дуусгавар болсон ч талуудын саналаар хугацаа сунгагдаад буй.
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгсөн байна.
Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах асуудлаар ярилцжээ.
Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт,
Энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгааг бататгасан байна.
Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.
Мөн хэлэлцээг эрчимжүүлж, энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдсэн байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлэлцээрээс хойш Эрдэнэс Монгол ХХК г алгасч төрийнхөн битгий хүлээж авч уулз. Эрдэнэс Монгол ХХК г харин хууль хүчний байгууллага шахаж, шалгаж ажиллуул. Эзэн нь юмаа мэдэж Эрэг нь усаа хашна гээд ноён суудалтай сууцгаа. Рио тинто гэхээр төр засгийн гишүүд хөлөө хугалчих гээд байдгийг болиулаарай.
Өөрсдийгөө үнэлж сур
Оюутолгой бол дэлхийд орд алт. Мөнгө хүдэр зэсээр 2 ордог шүү
Buh Ard yumnii UmchGazar Shoroo!!! RTT huuj gargaad uur asuudal baihguie hunii USAA haa!!! Guutsee!!!