Байгаль орчин

19-нийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна

Хур тунадас: Нутгийн зүүн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -34...39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27...-32 градус, Их нууруудын хотгор, Сэлэнгэ, Хараа голын хөндий, Дарьгангын тал нутгаар -24...-29 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр,  Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг -3...-8 градус,  бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button