Б.Тулга: Хилийн зурвастаа тулж үйл ажиллагаа явуулж байгааг газар олгосон гэж Б.Энхбаяр сайд буруу тайлбарласан

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.02.11/ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээлэл хийсэн.
Энэ үеэрээ
"Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.
Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Боомтын сэргэлтийн хороо 8 тоот тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолоор Боомтын хөгжлийн корпорац ТӨХХК байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг тухайн үед сайдаар ажиллаж байсан Б.Тулга өөрөө өөртөө даалгасан байна.
Боомтын сэргэлтийн үндэсний хороо дараа нь 9 тоот тогтоол гаргаж дээр дурдсан хилийн зурваст газар олгох асуудлыг судалж, солбилцлыг тогтоох асуудлыг Засгийн газарт танилцуулах асуудлыг мөн С.Тулгат сайд өөрөө өөртөө даалгасан. 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан. Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо 4 хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан" хэмээсэн юм.
Түүний хийсэн энэ мэдээллийн хариуд Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан Б.Тулга дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Үүнд, Үндэсний хороон дээр яригдаад хэлэлцсэн асуудлыг Засгийн газарт өргөн барьсан. Үндэсний хорооны гишүүдээс одоо ч Г.Занданшатарын танхимд ажиллацгааж байна. Газар ашиглах тухай зөвшөөрлийг өөр өөр институт гаргадаг байснаас болж авсан газрынхаа зориулалтыг ашиглах гэх мэт зөрчлүүд маш их гардаг байсан учраас Засгийн газраас боомтын сэргэлтийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм. Хэрвээ энэ шийдвэрийг Засгийн газар цуцлаж байгаа бол боомтын сэргэлтийн бодлогыг үгүй болгож байна гэж ойлгож байна. Хэрвээ тиймдээ тулбал УИХ-аас хэлэлцүүлэх ёстой.
Төрийн өмчийн корпорац гэж байгуулаад боомт тус бүр дээр ерөнхий төлөвлөлт боловсруулж, эцэслэж батлуулаад, төлөвлөлтийн дагуу ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдэгт хувийн хэвшилтэй зарлаж хөрөнгө татаад Монгол руу орж ирж байгаа валютын урсгалыг л нэмэгдүүлэх тухай юм.
Хэрвээ боомтын үйл ажиллагааг сэргээхгүй гэж ухарч байгаа бол энэ Засгийн газрын асуудлыг УИХ дээр ярих ёстой. Боомтууд дээр жолооч нарт бие засах, хоол идэх газар байхгүй. Амрах, зогсох газар нь ойлгомжгүй байсныг ойлгомжтой цэгцтэй болгосон. Өнөөдөр Б.Жавхлан сайд дээр боомтын асуудал хариуцагдаад явж байгаа. Үндэсний хороо хуралдаж шийдвэр гаргадаг болохоос хулгайгаар хуралдаж, шийдвэр гаргасан зүйл байхгүй. ЗГХЭГ-ын дарга нь Засгийн газар руу оруулахад нийцэж байна уу гэдэг. Энэ бол хамтын шийдвэр. Г.Занданшатар Ерөнхий сайдаас асууя. Боомтын сэргэлтийг буруу гэж байгаа бол үндэслэлээ тайлбарлаач. Монголын Улсын аж ахуй нэгжүүд хил дээрээ үйл ажиллагаа явуулах нь яагаад хууль зөрчсөн болчихов. Хилийн боомт зурвас дээрээ үйл ажиллагаа явуулж байгааг хилийн зурвас руу шахаж газар олгосон гэж буруу яриад байна лээ. ОХУ, БНХАУ аль аль нь хилийн зурвастаа тулгаж төлөвлөлтөө хийдэг байхад бид тулж очихгүй, зайнд ажилладаг байсан. Та бүгд боомтын газрын зургуудыг google map-ээс хараарай. Хамтын гаргасан шийдвэрийг ингэж өөрөөр, буруугаар ярьж байгаагаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг тайлбарлахыг шаардаж байна" гэв.
Т.БАТСҮРЭН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжил энхбаяр бол юу ч чадахгүй зүгээр л албан тушаалын хэнээтэн. Удахгүй зайлах болно
Энэ өлөн цүнхчингүүд ч нам дагаж долооож хагартлаа баяждаг гэж
Тэр хөөрүү хар буриад Энхбаяр их л дүвчигнэж байна даа, улсын нууц задалсан хэрэгт нэг орноо энэ байдлаараа
Дүвчин унзад Энхбаяр сүржин зарлах юм,үр дүн хаа байна аа?
Энхбаяр дүнхүү ойлгохгүй дээ
Энэ нөхөр бөөн эх оронч царайлаад байсан албан тушаалд очмогцоо нам чимээгүй болчихсон нь амандаа мөнгө зуучихаад тэгээд байсан байнашдээ .