УЛС ТӨР

Төрийн гурван өндөрлөг сар шинийн мэндчилгээндээ юу өгүүлэв

Жил, жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр Төрийн гурван өндөрлөг ахмад настнуудтай золгож, Төрийнхөө туганд хүндэтгэл үзүүлж, мөн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Тэгвэл 60 жилд ганц тохиодог гал морин жилийн сар шинийн баяраар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын мэндчилгээнд юу өгүүлснийг тоймлон хүргэе.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ "Хөвсгөлийн их тайгаас Өмнийн шаргал говь, Дорнын их талаас Алтайн их уулс хүртэл өргөн уудам эх орондоо аж төрөн суугаа азай буурлууд, алдрай бяцхан үрс, идэр чийрэг залуус, хотол олон Та бүхэн минь өвлийг өнтэй давж, хаврыг өнгөтэй угтаж, сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын бэлгэдэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалын охь шим болсон өнө эртний түүхтэй билээ..." ийн эхлэв.

Гол цөмдөө Чингис хааны өв, төрийн тахилга, Хархорум хотын сэргэлт, үндэсний соёлын үнэт зүйлсийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын гадаад бодлогын амжилт, эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг дурдсан бэлгэдлийн шинжийг гүн агуулсан мэндчилээ. Мөн Чингис хааны өв, түүхэн ой, төрийн бодлого, үндэсний бахархлыг онцлон тэмдэглэж, ирэх жилдээ эв нэгдэлтэйгээр хөгжин дэвшихийг уриалав. Мэндчилгээг бүтэн уншихыг хүсвэл ЭНД дарна уу

Түүний мэндчилгээнд хамгийн их давтагдсан таван үг:

  • Монгол: 24 удаа
  • Жил: 18 удаа
  • Хаан: 11 удаа
  • Төр: 9 удаа
  • Ард түмэн: 7 удаа дурдагдав.

Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээ "Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, элэг нэгт Монгол ахан дүүсээ!, Өвлийг өнөтэй давж, урин хавартай учран золгож буй хаврын баяр, төрт ёсны их баяр, сар шинийн мэндийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Улирч буй Элдэв эрдэнэт хэмээх могой жил сорилт, сургамж, алдаа оноо, амжилт бүтээл дүүрэн нэгэн он болж түүхийн хуудаснаа үлдэж, Сүрээр дарагч хэмээх Гал морин жилтэйгээ Монгол түмэн бид учран золгож байна..." хэмээн эхлэв.

Гол цөмдөө, Улиран одож буй могой жилийг сорилт, сургамж, амжилт бүтээл дүүрэн жил байсныг тэмдэглэн, Гал морин жилийг угтан золгож буйг онцолжээ. Энэ жил Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улс-ын 820 жилийн ой тохиож байгааг чухалчлан ярив.

Түүний мэндчилгээнд хамгийн их давтагдсан таван үг:

  • Жил: 6 удаа
  • Монгол: 5 удаа
  • Их: 5 удаа
  • Баяр: 4 удаа
  • Сар / сар шинийн: 4 удаа дурдагдав.

УИХ-ын дарга Н.Учралын мэндчилгээ "Уудам эх орон, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элгэн садан монгол ахан дүүс Та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрх чөлөөт, омог бардам монгол хүн Та хатуу өвлийг давж, хаврын урьтай золгон, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан Монголын цагаан сар бол тусгаар тогтнол, төрт ёс, эв нэгдэл, дэлхийд Монголоороо энх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв, соёлын их баяр билээ. Аав ээж, ахмад буурлуудынхаа тохойг түшиж, ах захаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө уулзан золгодог, учрал баярын урин цагийн угтал билээ..." хэмээн эхлэв.

Гол агуулгадаа, Монголын цагаан сарын түүхэн уламжлал, төрт ёс, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцолж, үндэсний өв соёлоо дээдлэн хадгалахыг уриалав. “Чөлөөлье” санаачилга болон ногоон хөгжлийн бодлогоор дамжуулан хүнд суртлыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, баялгийн шударга хуваарилалт, татварын шинэчлэл зэргээр эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх бодлогыг танилцуулжээ. Түүнчлэн Чингис хаан-ы гал голомтыг сахисан эрх чөлөөт монголчууд морин жилдээ хийморьтой, эв нэгдэлтэй байж, улс орноо хөгжүүлэхийг уриалсан байна.

Түүний мэндчилгээнд хамгийн их давтагдсан есөн үг:

  • Монгол: 29 удаа
  • Чөлөө / чөлөөлөх: 18 удаа
  • Жил: 16 удаа
  • Эрх: 15 удаа
  • Төр: 12 удаа
  • Эдийн засаг: 11 удаа
  • Хууль: 10 удаа
  • Хөрөнгө: 9 удаа
  • Орлого: 8 удаа дурдагдав.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрийгөө хаан гэж боддог Хүүк олон удаа хаан гэдэг үг хэлж мэнд хүргэсэн ч байх шиг

Зочин
Зочин

Энэ гурав монголыг удирдаж байгаа ццагт ард түмэн сэхэхгүй ээ хог вюм аа

Зочин
Зочин

Сайхан харагдаж байна. Төрийн минь сүлд өршөө гэж

Зочин
Зочин

Сайхан шинэлээржЙ

Зочин
Зочин

Худлаа шааж, хошгируулж л байх чинь билээ!

...............,......
...............,......

"өндөрлөг" ч гэх шиг. Төрийн дээр иргэн байдаг. Иргэний дээр төр байдаггүй.

Холбоотой мэдээ

Back to top button