Улс төрийн мэдээ

Т.Аубакир: Хувийн нэмэлт тэтгэвэрийн хуримтлалтай 135 мянган иргэний эрхийг хангана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир,

Хувийн нэмэлт тэтгэвэрийн хуулийг Засгийн газрын хуралдаан танилцууллаа. Хэдийгээр манайд хууль эрх зүйн байхгүй ч гэсэн хувийн байгууллагууд хэрэгжүүлж ирсэн. Өнөөгийн байдлаар 135.7 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, нийт хуримтлал 63.4 тэрбум төгрөгийн хуримтлалыг бий болгоод байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг холбогдох талуудын оролцоог ханган боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн. Ингэснээр Монгол Улс бусад улс орнуудын адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих юм.

Хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөнөөр иргэд хоёр эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хувийн нэмэлт тэтгэвэрээсээ авах боломжтой болно" гэв.

Мөн нэмэлт мэдээлэл өгөхөд,

  • Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлж, ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
  • Түүнчлэн даатгал, тэтгэврийн сангуудын хөрөнгийн хэмжээ өсөж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр нэмэгдсэнээр санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлнэ.
  • Иргэд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлалаасаа өөрөө сонгож, нэг удаа, 5-10 жилийн хугацаанд, мөн насан туршдаа тэтгэвэр авах боломжтой болно.
  • Мөн иргэн тэтгэврийн наснаас өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй бөгөөд нас барсан бол тэтгэврийн хуримтлалаа өвлүүлэх боломжтой

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button