УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын маргаан дахин Төрийн зовлон болж, чуулган хуралдаж чадахаа болив

УИХ дахь Ардчилсан намын зүгээс хаврын чуулган эхлэх өдөр |2026.03.16| Н.Учралыг суудлаа өгтөл чуулганд суухгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар өнөөдөр товлогдоод байсан УИХ-ын ээлжит чуулган ирц бүрдэхгүй байна гэх шалтгаанаар хуралдаж чадахгүй байна.

Угтаа өнөөдрийн чуулганы эхний хэлэлцэх асуудалд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, шинээр томилох асуудал эрэмбэлэгдсэн. Мөн бусад хэлэлцэх асуудлууд тов дараалалд бий.

Ардчилсан намын бүлгийн улстөрийн акцыг буруутгах аргагүй. Сөрөг хүчний намын үүргээрээ асуудалд хандаж, чуулганд суухгүйгээ илэрхийлсэн. МАН УИХ-д 68 суудалтай. Ер 64 гишүүнээ чуулганд нь хариуцлагатайгаар суулгахад л ирц бүрдэнэ, засаг төрийн ажил хэвийн үргэлжилнэ.

Гэтэл МАН дотроо хоёр хагарч, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнийн тал гэж хуваагдсанаас үүдэж, намраас хойш чуулгандаа суудаггүй бүлэг гишүүд байх болсон. Эл маргаантай байдал АН-ын акцтай хавсарснаар өдгөө хууль тогтоох байгууллага нь хуралдаж чадахаа болив. Бүр хариуцлага алдаж, салбараа авч явж чадаагүй сайд нараа ч чөлөөлж чадахгүйд хүрлээ.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

АН-ын зөв шүү дээ.

Э.Итгэл
Э.Итгэл

Үүссэн төвөгтэй нөхцлийг зохицуулахын тулд УИХ-ыг тараах нэг арга байна. Ер нь энэ их хурал эрүүл хэийн ажиллах чадаргүй боолчихоод байгаа шүү дээ.

Зочин
Зочин

ХУРАЛДАА СУУДАГГҮЙ ГИШҮҮДИЙГ ЧӨЛӨӨЛЬЁӨ

Зочин
Зочин

БУЦААН ТАТЬЁОО

Зочин
Зочин

оронд нь шинэ хүмүүсээр гишүүн хийлгэё

Иргэн
Иргэн

Энэ хурал тарахаас нааш энэ байдлаар ажил нь явахгүй. Монголчууд бид ямар гишүүд сонгосоноо харж байна. МАН -ын хагарал хуучин шинэ нөхдийн зөрчилөөс үүдэлтэй үүнийг өнгөрсөн сонгуулиар илт зохион байгуулсан гол хүн Амарбаясгалан гэдэг нь тодорхой байгаа. Төрийн ажлыг самарна гэдэг бол энэ юм.МАН-н хагарсан нөхөд 2 тусдаа нам байгуулж тарвал өөрсдөд нь өлзийтэй тэд хэзээ ч эвлэрэхгүй.Албан тушаал эд хөрөнгийн шуналд автсан өнөөгийн их хурлын гишүүд санаачлагаараа тарах нь улс орон ард нийтийн эрх ашигт нийцэх болноо. Япон орны парламентийн жишээ байнаа.

Жамц
Жамц

Хаан төрөх гээд байна

Зочин
Зочин

Анхнаасаа төр самарсан Хүрэлсүхийн буруу. Намаа хагалж залуусаа өөрийнхөө харцаар хөдөлсөнгүй гэж дарамтлаад тэнэг согтуу толгой

Холбоотой мэдээ

Back to top button