Гэмт хэрэг

3 настай дагавар охиноо хөнөөсөн 34 настай эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноожээ

Архангай аймагт бага насны хүүхэд хойд аавынхаа гарт амиа алдсан |2025.10.20|-ны шөнө гарсан. 34 настай, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй Д нь гурван настай охиноо зодож, амийг нь хөнөөсөн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард болж, шүүгдэгч Д-д бүх насаар нь хорих ял оноосон байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процесс, шүүх хурлын шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Хохирогч охин 3 нас 6 сартай байж. Тухайн өдөр хажуу айл нь "хоол ид" гэж хэлсэн учир аав, ээжтэйгээ хамт оржээ. Улмаар тухайн айлд байсан томчууд согтууруулах ундаа хэрэглэж, ээж нь 23.00 цагийн үед хүүхдүүддээ ундаа авч ирэхээр дэлгүүр явжээ. Энэ үед ээж нь охиноо аваад явах гэтэл яллагдагч Д "өглөө цэцэрлэгтээ явах учраас би унтуулж байя" гээд үлдэж. Эргэн ирэхэд хажуу айлынх нь хүн "танай шал цус болсон байна, хүүхдийн чинь хамраас цус гарсан байж мэднэ" гэжээ. Ээж нь хар хурдаараа гэртээ ирэхэд хаалгыг нь цоожилсон байх ба, хаалга тайлах үедээ "хүүхдийг чинь зодчихсон шүү" гэж нөхөр нь хэлжээ. Охин зүүн талын орон дээр дээш харсан байдалтай, нүүх хэсэгт нь алчуур тавьсан, ухаангүй байж. Д-д хандаж "хүүхэд яагаад зодож байгаа юм бэ" гэхэд өөдөөс хараад инээжээ. Энэ бол охины ээжийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг.

Охины ээж Д-тэй 2024 оны есөн сард фейсбүүкээр танилцжээ. Хэрэг гарах үед охины ээж гурван сартай жирэмсэн байсан ба Д өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, охиных нь үсийг зулгааж байсан талаар ч ярьсан байдаг.

Харин яллагдагч Д “... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж ухаанаа алдсан байсан болохоор юу ч санахгүй байна. Тийм болохоор миний үйлдэл тохирохгүй байна. “Оыг дэлгүүр ороод ирэх үед нь өөрийн гэртээ ороод хаалгаа цоожлоод онгойлгохгүй байх үедээ охиныг чинь би зодчихлоо” гэж хэлсэн талаар би санахгүй байна. Би уг нь Сг цохиж зодож үзээгүй. Тийм зүйл ч болоогүй. Ер нь би гэртээ ширүүхэн дуугарах асуудал байдаггүй юм. Ширүүхэн дуугарахаар О хүүхэд рүүгээ уурлаад байдаг. Тэгэхлээр нь хүүхдээ зодоод алчих юм болов уу гэж боддог. Ухаан ороод сэрсэн чинь миний гарын сарвуу, алга, өмсөж байсан хувцас эд нар цус болсныг мэдсэн. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй" хэмээсэн байна.

Улмаар шүүхээс гэрч нарын мэдүүлэг, баримтууд дээр түшиглэн яллагдагч Д-д бүх насаар хорих ял оноож, хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.

О.УНДРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орон нутгийн лалрууд дураараа жаргацгаа Архангай бусад аймагтай өрсөлдөж бга юм бна

Зочин
Зочин

yamar aimar hereg ve setgel uvduj bn

Зочин
Зочин

huuhdiig hamgaalj chadaagui ni haramsaltai

Зочин
Зочин

iim humuust hatuu yal ogoh ni zov

Зочин
Зочин

setgel emtrene gej ene baih daa

Зочин
Зочин

arhi uusan hunii balag heterhii yumaa

Зочин
Зочин

iim hereg dahin buu garaasai

Зочин
Зочин

eh hunii setgel yamar bgaa bol gej bodhoor hetsuu

Зочин
Зочин

yostoi uuchilj bolohgui hereg

Зочин
Зочин

aimaar medee bn unshij ch chadahgui yum

Зочин
Зочин

iim humuusiig niigmees bur tusgaarlah heregtei

Зочин
Зочин

huuhduud hamgiin emzeg shuu

Зочин
Зочин

arhi sogtuuruulah undaa mash ih asuudal daguuldag

Зочин
Зочин

yamar ch shaltgaan baihgui iim uildeld

Холбоотой мэдээ

Back to top button