$110 саяын авлига, $1.3 тэрбумын оффтэйк гэрээний талаарх ЗӨРҮҮТЭЙ байр сууриуд
“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн өчигдөр буюу 2026 оны гуравдугаар сарын 24-ний өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “онцлон тэмдэглэсэн” зарим зүйлсийг Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т хандах үеэрээ хийсэн мэдэгдэл болон гуравдугаар сарын 11-нд “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үг, дурдсан агуулгуудтай мэдээлэлтэй харьцуулав.
Улс төрийн өрөг бүрийн цаана нэр нь цоллогдож байдаг ч ил гарах нь ховор Д.Баясгалангийн хэвлэлд хандсан шалтгаан нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын зарим өнцгүүд, АТГ-т ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар өгсөн үйл явцуудтай холбогдож байгаа юм.
-1.3 тэрбум ам.доллар гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй-
Л.Оюун-Эрдэнэ: “Бодь интернэшнл” ХХК болон түүний хамаарал бүхий компаниудын байгуулсан оффтейк гэрээнүүд, төмөрзам барих төсөвт өртөг 600 сая ам доллар байсан ч үе шаттай нэмэгдсээр 1.3 тэрбум ам долларт хүрсэн. Үүний шалтгаан болон бусад нүүрсний гэрээнүүдийн тухай хянан шалгах үүрэг бүхий УИХ-ын түр хороо байгуулсан.
Д Баясгалан: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөвт өртөг 600 сая ам.доллар байж байгаад 1.3 тэрбум ам.доллар болсон зүйл огт байхгүй. 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь долоон жилийн дараа 2019-2022 оны хооронд бид цаг хугацаанд нь энэ төслийг хийж дуусгасан. Төслийн өртгийг нэг ам.доллароор ч бид нарын ажил хийж байх явцад нэмээгүй. Анхны бидэнтэй 792 сая ам,долларын гэрээ байгуулсан. Дараа нь бидэнд харин 213 сая ам.долларын нэмж ажил өгсөн.
Нэмж өгсөн ажил нь Гашуунсухайт Ганцмодны хил хүрэх төмөр зам, өртөө, зөрлөг, дохиолол холбоо, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчтэй холбоотой ажлууд. Энэ төсвийг ЗТЯ-ны Хөгжлийн төв зургийг нь гаргаж, олон шатны дамжлагаар орж батлагддаг, гүйцэтгэгч бидэнд ямар ч хамаагүй.
1.3 тэрбум гэдэг тоо хаанаас гарч ирснийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл, тийм тоотой манайх ямар ч холбогдолгүй. Төмөр замын ажил биднийг авахаас өмнө ойролцоогоор 278 сая ам.доллар Монгол Улсын Засгийн газар зарцуулчихсан байсан.
Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-иас 1.3 сая ам.долларын авлига авсанЛ.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын эрх мэдэл, Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөртөө ашигтайгаар урвуулан ашиглаж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам долларыг намын хандив нэрээр бэлнээр нийт 1.3 сая ам доллар бэлнээр авсан байж болзошгүй онц ноцтой авлигын асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан.
Д Баясгалан: Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй. Амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь ямар нэг байдлаар болон хэн нэг хүнээр дамжуулж огт харилцаж үзээгүй, тийм бодол ч байгаагүй. 2022 онд Нүүрсний сонсгол хийхэд би оч гэсэн газар нь очсон, асуусан бүх асуултад хариулсан. Тэр сонсголоос өмнө ч дараа ч хэзээ ч уулзаж байгаагүй.
Манай компанид оффтейкийн ганцхан гэрээ байгаа, санхүүжилтийн. Нэг гэрээний дагуу Эрдэнэс Тавантолгойгоос төмөр замын бүтээн байгуулалтад зориулж өгч байгаа нүүрсийг нийтдээ 36 хавсралтаар 29 худалдан авагч нарт нийлүүлсэн байна билээ. Тэр хуваарилалтыг нүүрсний гэрээ гэж ойлгоод байгаа байхгүй юү. 29 худалдан авагч гэдэг нь цаанаа 4-5 компани л байгаа.
-Д.Мөнх-Эрдэнэ гэж хүн манай компанид огт ажиллаж байгаагүй-
Л.Оюун-Эрдэнэ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь хуулийн “манипуляци” хийх ажлыг өөрийн хамтран зүтгэгч Хуульзүй зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтран зохион байгуулсан. Д. Мөнх-Эрдэнэ нь Голомт банканд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд мөн тус банканд хамт ажиллаж байсан.
Д Баясгалан: Д.Мөнх-Эрдэнэ гэж хүн манай компанид огт ажиллаж байгаагүй. Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэж ярьж байна билээ. Тэрийгээ батал. Ерөөсөө тийм юм огт байхгүй.
-110 сая ам.доллар: “Тийм их ам.доллар хаана байна”-
Л.Оюун-Эрдэнэ: “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээ нь 600 сая ам.доллар байсан нь 1.3 тэрбум ам доллар болон нэмэгдсэн. Анхны гэрээ байгуулагдсан өдөр “Таван Толгой Төмөрзам” ХХК-ны голомт банкны данснаас “Бодь Интернейшнл” ХХК-ны голомт банканд дансанд ойролцоогоор 110 сая ам.доллар шилжүүлж, Голомт финаншиал группээр дамжуулан бэлнээр гаргаж, хүүхдийн парк, саун, зочид буудал, төрийн тусгай хамгаалалттай объектуудад гэрээнд оролцсон нэр бүхий улс төрчдөд бэлнээр тус авлигын мөнгийг тараасан.
Д Баясгалан: Тийм их ам.доллар аваад явж байдаг гэж юу ч байх вэ. Манай компанийн энэ төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага, туслан гүйцэтгэгчид төлсөн төлбөр, гэрээлсэн үнийн дүнгүүд бүгд таарч байгаа. Маш их хэл амтай төсөл учир бид маш их цэгцтэй хандсан. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асны хэлж байгаа зүйл бол ор үндэсгүй, тэгээд ч боломжгүй. Б.Энхбаяр гэдэг хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж үзээгүй.
Д Баясгалан: А.Амундра манай компанийн захирал байж байгаад одоогоос зургаан жилийн өмнө ажлаасаа гарч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь зөвлөх болсон. Нэгэнт тэр хүн ажлаас гарсан. Энэ нь тэр хүний улс төрийн сонголт. Би хэнд ч ямар ч үүрэг даалгавар өгдөггүй. А.Амундра сүүлийн таван жилд улс төрд юу хийж байсныг би мэдэхгүй.
П.ДАВААЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хар хэрээнүүд хэрэлдэж л байг
Тойролд Ван, Тэмүүжинд Жаухари цол өгдөг алтан улсын хуандигийн бодлого шиг хоёр монгол нүүрсний хулгайчид өөр өөр мөнгө өгсөн чинь бүүр холион бантан болж, хуваагдал явагдаж байна.
Хөөрхий муу Оюун эрдэнэ ч үхэхдээ үхэр буугаа тавих гэгчээр болж бна даа.Ардын намаас хулгай хийгээгүй гишүүн, сайд гэж нэг ч хүн үлдэхгүй бололтой.Хурган болоод хуцан коммунистууд унаж үхэх нүхээ маш сайн бэлджээ. өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг.
GOLOMTIIN BAYASAA BOL. HENTIIN TENEG OYUERDENIIN. DERGED. TENGERIIN HUREN BURGED SHUU DEE. OYUERDENE CHIN ESTOI BUZAR AMITAN BJEE. IIM ETGEED MONGOL ULSIIN ERUNHII SAID BOLOHOOR CHIN ENE ULS YAJ UUDLUH BE DEE?
Ene iig hurdan barij horioch