УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Ганхуяг өнөөдөр суллагдана

"Тахир соёот"-д талбайн туслах хийж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тун удахгүй суллагдах гэж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнөөдөр |2026.03.26| суллагдана" гэх мэдээллийг өглөө.

Түүнийг "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан" хэмээх үндэслэлээр шүүсэн.

Улмаар анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан. Шүүх түүний 9.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байдаг.

Хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө эхнэр болон эгчийнхээ хамтаар саатуулагдаж байв. Тэгэхээр биеэр эдлэх 3 жил есөн сарын хугацаа нь ойролцоогоор 2026 оны есдүгээр сард дуусна гэсэн үг. Гэтэл зургаан сарын өмнө ийн суллагдах гэж байгаа аж.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүхтэд эхэлсэн спорт заалаа дуусгаарай.

Зочин
Зочин

Тэгэхээр нь бас зурагтаар залж матрын нулимсыг нь харах уу

Зочин
Зочин

За бусад нь яах вэ?гал хамаа шоронгийхоо бузрыг гэртээ бүү тээж ороорой буудал аваад бүх хуучин хувцсаа хая толгойныхоо үс,боовныхоо үсийг хусаад буудалдаа нэг хоноод шинэ хувцсаа өмсөж,гандан орж ариулуулаад тэгээд гэртээ ор.Гэртээ орохдоо ум даарий дүүрий дүүрий суухаа гэж 33333 удаа уншаад араас нь намайг ялласан шүүгч яллагч нар ар араасаа үхэж далд ор намайг мурьсан манай намыхан,тахир соёотод очиж жангаа шаа гэж хэл.Мартах шахлаа гал хамаа буудалд хонох шөнөө янхан хүүхэн аваад бэлгэвчгүй баваарай заавал ёогдоно шүү ингээл болчихноо үлдсэнийг нь гал хам нь зохицуулнаа

Зочин
Зочин

энэ хулгайчын бүх хэргийн мэдээллийг eguur.mn сайтаас аваарай

Зочин
Зочин

ergelt.mn saitad deluerenguia bna aa

Зочин
Зочин

Та шоронгоос бичсэн захидалдаа портероор олон мөнгө өгч сонгуульд ялуулсан гснээ тайлбарлаж өгнө үү, чэсвэл буцаад орно уу??

оюутны холбоо
оюутны холбоо

Эрдэнэс тавантолгойн мөнгөөр цутгаж ялуулсан гд захиандаа бичсэн бна лээ, байцаалт авах хэрэгтэй. дээ шалгана биз

Холбоотой мэдээ

Back to top button