Д.Сумьяабазар: Би Б.Энхбаярыг Д.Баясгаланд танилцуулж байсан, нэгнийгээ танихгүй байх учиргүй
Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т өгч, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэтэйгээ УИХ-ын мэдээлэл өгөх индерээс "орилж", А.Амундра гэрч болон материалаа задалж, Д.Баясгалан хамт ажиллаж байсан А.Амундраг танихгүй зэрэг өөрийгөө хамгаалсан ярилцлага өгч, саях суллагдсан Т.Аюурсайхан нэвтрүүлэгт шударга ёс ярьж суусан хэдэн хоног өнгөрлөө.
Энэ үест Б.Энхбаярт $800 мянгыг өгсөн гэх Д.Сумьяабазар "Би Б.Энхбаярыг Д.Баясгаланд танилцуулж байсан, нэгнийгээ танихгүй байх учиргүй" хэмээн цахимд нийтлэв.
Тухайлбал, "Сүүлийн үед өрнөж буй үйл явдалд дуугарахгүй бол илт ташаа мэдээллүүд ар араасаа гарч эхэллээ. 2019 онд тавантолгойн бүлэг ордын зүүн цанхи дээр "Эрдэнэс тавантолгой майнинг" ХХК байгуулагдаж, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр ЭТТМ компанийн 30 хүртэл хувийг, Монгол Улсын Хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч 3 сая гаран иргэдийнхээ 1072 ширхэг хувьцааг гаргах ажил хийгдэж байсан.
Тавантолгойн борлуулалтын орлогыг хэд дахин нэмэгдүүлэх, үнэ цэнийг өсгөх стратегийн чухал ажлын нэг болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг "Бодь групп" гүйцэтгэж байсан. Уг төмөр замыг стандартын шаардлагад нийцүүлэх, товлосон цаг хугацаанд нь ашиглалтад оруулах ажлын хүрээнд уулзалтуудыг хийсээр ирсэн байдаг.
Энэ ажлын хүрээнд 2020 оны 3,4 дүгээр сарын орчимд "Бодь групп"-ын Д.Баясгалан захиралтай нэг уулзах үеэрээ одоогийн Хуульзүйн сайд Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Уулзалт Голомт банкны төв оффис дээр болж байсан бөгөөд уг уулзалтад Тавантолгой төмөр замын бүтээн байгуулалтын төлөөлөл болж А.Амундра захирал байсан. Эдгээр хүмүүс нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэлжээ. Үнэн мөртэй шүү. Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SU CHI BANK NERTEI LOMBARDAARAI ARD TUMNII MONGIIG LUIVARDAA BIZ DEE SU CHI TER BAITUGAI MUU ZUIL HIIDDEG HUN SHUU DEE HOORHII MUU AVGAIGAA IH ZODDOG GESEN EMEGTEI HUN ZODDOG HUN OODOLDGUI GEDEG HORVOO 1 ODOR HOMORDOG GEDEG UGIIG SANJ YAVAARAI
Хэдч хувирч чадах өлөн лалруудаа гэж
Овоо шударга дуугарчээ
Сумьяабузар өөрөө ҮХО банкандаа НДС-ийн мөнгийг зуу зуун тэрбумаар нь авч үрэн таран хийж хаясан хулгайч.
ЭНХБАЯР ЧДЭЭ УЛААН ШУНАЛ БА, НЯМДОРЖ ГАНЦ ГАВЬЯА ХИЙЖ ЭНЭИИГ НЭГ МӨР НАМ ДАРААД БҮР МӨСӨН ХӨӨЖ ЯВУУЛАХГҮЙ, МЭРГЭЖЛИЙН МЭНГЭТ-2 БА. БАГШ НЬ МОНГОЛЫН ТЭРГҮҮН ХОГ НЯМДОРЖ
Б.Энхбаярт авилгал өгүүлэх гэж дагуулж очиж танилцуулсан юм биз дээ..
Луйварчид хэлд орж сандарч эхэллээ. Иймээс Оюунэрдэнийн асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй.