Дотоод сонгуульдаа бүдэрч, 2028 оны УИХ-ыг мөрөөдөх эрхгүй болсон есөн гишүүн
Ардчилсан намын дотоод сонгууль нэлээд пижигнээнтэй болж, дуусах шатандаа орлоо. 21 аймаг, есөн дүүргийн намын дарга нарын нэрс тодорч, 378 квотод нэр дэвшсэн Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрс зарлагдчихсан. Дотооддоо мөнгө тараасан, МАН-аас царцаа нүүлгэсэн гээд олон ч дуулиан ойрын өдрүүдэд АН дээр явагдлаа. Гэхдээ эндээс онцлох нэг өнцөг байна.
АН-ын дүрэмд "УИХ-ын гишүүд дотоод сонгуульд ялагдал хүлээвэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх мандатаа авч чадахгүй" гэж тусгагдсан. Энэ дүрмийн дагуу ирэх 2028 оны УИХ-ын сонгуулийг мөрөөдөх эрхгүй болсон есөн гишүүнтэй болов, АН-ынхан.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Хан-Уулын иргэдээс 35 хувийн санал авч УИХ-ын гишүүн болсон ч Хан-Уул дүүргээс АН-ын дотоод сонгуульд өрсөлдөөд бүдэрлээ. Түүнийг Хан-Уул дүүргийн намын дарга боллоо гэж мэдээлэгдсэн ч ҮБХ-ныхоо гишүүн ч болж чадаагүй байв.
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгийн АН-ын дотоод сонгуульд бүдэрлээ. Түүний хувьд 2024 оны сонгуульд Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь буюу сонгуулийн долоодугаар тойргоос нэр дэвшиж, 40 хувийн саналаар гишүүн болсон.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан нар Дархан-Уул аймгийн АН-ын дотоод сонгуульд өрсөлдөөд унав. Хоёул АН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон. Тодруулбал, Ж.Баясгалан жагсаалтын 7, Ц.Мөнхтуяа 16-д эрэмбэлэгдэн гишүүн болсон билээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нар Баянхонгор аймгийн АН-ын дотоод сонгуульд өрсөлдөөд барсангүй. Гурвуул 2024 онд Архангай, Өвөрхангай, Баянхонгор буюу сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшин сонгогдсон билээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн АН-ын дотоод сонгуулиас гарч ирж чадсангүй. Түүний хувьд АН-ын жагсаалтын хоёрт эрэмбэлэгдэн УИХ-ын гишүүн болсон билээ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Дорнод аймгийн АН-ын дотоод сонгуульд бүдэрлээ. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдсон буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийн иргэдийн 43 хувийн саналаар гишүүн болж байв.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Хий хоосон яригчид байна.
Дундговийн АН-ын Мөнхбат МАН-ы Дэлгэрсайханы мөнгөнд сөхөрсөн байна,... уул нь ЭНЭ ХЭН Ч МЭДЭХГҮЙ, танигдаагүй Мөнхбат нь 2020 онд ЭРдэнэбүрэн /2004-2008 онд УИХГишүүн, 2012-2016 онд Барилга хот байгуулалтын болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан туршлагатай/-г дагаж түүний хийсэн жишиг сум Гурвансайхан төслийн нэрээр бүх сумыг ийм болгох юм ярьсаар олонх болж аймгийн дарга болсон үнэн түүхийг жирийн сонгогч бид мартаагүй , 2024 оны УИХ-ын сонгуулиар мөн Гурвансайхан сумын бүтээн байгуулалтыг урдаа хамт барилцаж явсаар гишүүн болсон, төсвийн мөнгөөр аймагт нүдэнд гялтайх ганц ажил үлдээгүй, үнэн түүх нь юм. Ханилж явж нөхөрөө хатирч явж морио гдг эртний монгол зүйр үгийг мартаж хэний мориор газар дөхсөнөө санахгүй болж, улмаар Дэлгэрсайханыг УИХ-д давхар дэмжиж Эрдэнэдалай сумаа ОН-ын сонгуульд ялагдуулсан Лхагвамандал гэгчид намын даргаа шилжүүлсэн нэртэй, ард нь хуйвалдааныг удирдсан гэж харагдаж яригдаж байх юм. Тэр Лхагвамандал гэгч нь Дэлгэрсайханг дэмжиж ажилсныхаа шанд Зам тээврийн яамны Багахангай-Эмээлтийн төтлийн даргаар томилогдож албан тушаалын бялуугаа ил тод хүртээд явж байгаа урвагч нөхөр баЙХ ЮМ. Наранцацралт агсаны маань үеэс ардчиллын өлгий болж байсан Дундговийн ардчиллыг ирэх сонгуулиудад Дэлгэрсайханд буюу МАН-д тавьж өгөхөөр болж Ардчиллын төлөө сэигэл зүрх, бүхий л амьдралаа зориул ирсэн жирийн гишүүд эгэл олон дэмжигчдийн сэтгэл зүтгэлээр тогложээ...
harin ter DU-AN-iin UBH-d UIH-d garah magadlaltai hun bhgui bgaa ni Munhbat uuriin namaas ursulduh huchtei ner devshigch Burneegeesee salah huivaldaaniig hiisen gd gishuud ni yarij bn lee, yostoi ayultai gar yum daa
Цогтбаатар овоо гайгүй залуубсан галзуу Мөнхэрдэнээс болж л уналаа даа
Бидон ах л хайран бн даа. Бусад нь ч яахав
тэр мөнхтуяа юун гишүүн болох.азаар жагсаалтаа орчихоод.ямарч мэдлэг боловсролгүй ёс зүйгүй гудамжны авгай
Хохино. Мөнхтуяагаас бусад нь Хүрэлсүхийн суга болж гүйлдээд байсан хэд байна. Очиж Хүрэлсүхдээ матрын нулимс унага
Уг нь муу бетон маань эдэлгээ даадаг л амьтан юмсан даа.
Мөнхтуяаг хэн төрийн түшээ гэхийн лаларын авгай Нарантуулын лангууны сахиул байхдаа таарна.Оюунтуяа эмгэнийг Баянголчууд үзэн яддаг консулаар явсан бясаа Эрдэнээтэй бавалцсан гэж яригддаг.Заваарсан балиар юмнууд ямар муухай үнэр танар түгж байсан бол.Лодойсамбуу бол улс төрч хүн биш харин яаж сонгогдсон нь таавар хэвээр үлдэх байх.МАН АН 2 өвгөн эмгэнүүдээсээ салаагүй цагт,энэ улс орон өөдлөхгүй нь тодорхой.Монголын улс төр нь янхан хүүхний тэмбүүрсэн ал болжээ пязда гэж...
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
жэнко данх дамраа ман царцаа оруулж, мафи мөнгө тараагаад ялсан
Бидон Гамбаа бие дааж дэвшээд гараад ирнэ дээ