УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгаас явах сайд нарт Б.Энхбаяр багтах уу

Г.Занданшатарын Засгийн газрын гишүүн П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нарыг чөлөөлөх, Б.Найдлаа, Л.Энх-Амгалан нарыг томилох асуудал хоёр чуулган дамнасан ч танилцуулагдаж чадсангүй. Өөрөө өргөдлөө өгсөн П.Наранбаяр, Б.Чойжилсүрэнгээс гадна Засгийн газраас явуулахаар ил, далд яригдсан сайд нар ч бий билээ.

Нэрлэвэл, Шадар сайд Т.Доржханд, Зам тээрийн сайд Б.Дэлгэрсайхан. Сүүлд Б.Энхбаяр нэмэгдэв.

Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан нарыг яагаад хөөе гэсэн болохыг тайлбарлах нь илүүц биз. Харин Б.Энхбаярт хэд хэдэн асуудал байна.

"Бодь" групп-ээс 1.3 сая доллар авсан гэх хэрэг

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-д өгсөн мэдэгдэлдээ,

"...Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийг өөрт ашигтайгаар урвуулан ашиглаж, хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хуулийн “манипуляц” хийж, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсны төлөө 500 мянган ам долларыг урьдчилгаа хэлбэрээр, 800 ам долларыг намын хандив нэрээр бэлнээр нийт 1.3 сая ам.доллар авсан байж болзошгүй онц ноцтой авлигын асуудлыг танай байгууллагад холбогдох 2 гэрчийн хувийн мэдээлэл, 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг болон зарим татаж авсан зургуудын хамт хүргүүлж байна" хэмээв.

Эндээс уг хоёр гэрч хэн бэ. Тэдний 2 цагийн видео бичлэг, 10 минутын аудио зэрэгт ямар агуулгууд багтсан бэ? гэдэг асуулт үүсч буй.

Хөшигний ард, Б.Энхбаярт, Д.Баясгалангийн өгсөн гэгдэж буй нийт 1.3 сая ам.долларыг,

  • “Бодь интернэшнл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан А.Амундра 500 мянган ам.долларыг,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумьяабазар 800 мянган ам.долларыг нь өгсөн гэгдэж байна.

Л.Оюун-Эрдэнийн мэдэгдлийн дараа Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэтэйгээ "Хоёр цагийн бичлэгээ үзүүлээч ээ" гэж хэсэг орилж авсан. Дараа нь Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр мэдээллийг танилцуулдаг индрээс Д.Мөнх-Эрдэнэ хэрүүлийн алим шидэв. Энэ бол харагдах байдал нь, цаана юу өрнөж буйг харин таашгүй.

Өнөөдөр чуулган хуралдсангүй. АН-ынхан Н.Учралыг ажлаа өгтөл чуулганд суухгүй гэх гэдийлтээ үргэлжлүүлж, Б.Энхбаярыг ажлаа өгөөд АТГ-д шалгуул гэх шаардлагыг нэмж тавьж харагдлаа.

"Зуудаг нохой" шиг байдлаараа Б.Энхбаяр Г.Занданшатарт хэрэг болохгүй нь бололтой. Цаашдаа Г.Занданшатар энэ хүнээрээ дайснуудаа даруулах биш, эсрэгээрээ энэ хүнээ хаашаа нуух вэ. Өөрөөсөө яаж хол харагдуулах вэ гэдэг дээр Г.Занданшатар Ерөнхий сайдын хувиар ажиллах шаардлага үүсэв.


Ташрамд, Одоо 14.00 цагт МАН-ын бүлэг хуралдана. Хоёр талд хуваагдсан МАН-ын 70, 80-аад оны лидерүүд цөм оролцоно. Тараад МАН-ын удирдах удирдах зөвлөлийн хурал болох аж.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bold
Bold

oilgolmjtoi shde hana yamar surguli tugsuj hulich mergejiltei bolson n todorhoigui im hun hogig huli zuin yamni Said gej bodhor mongol uls mani unende utaa l unertej bna da. jinhen tugjil gants chaddag zuil n huni bugs doloj alban tushal awah p###a im erin sug Said geher zailaaa amid uhdel mi. gej heliye de

Тонил
Тонил

Зандкаа өөрөө засгаас тонил! Тимон ЕС болж суух бүрэн эрхтэй..

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Иргэн
Иргэн

Энхбаяр Мөнхэрдэнэ 2 арай ч ийм зүйл хийгээгүй байх өө. Наранбаярын ажлыг Энхамгалан авах гэж ил далд мөн ч зүтгэж харлуулсан доо. Хүссэндээ хүрлээ. Мэдээж сонгуулийн угтаад цалин нэмнэ. Тэгэхээр энхамгалан тэрнийг тооцсон л биз. Чойжилсүрэн бол одоо болно доо. Зөндөө харлаа. Нутагтаа л юм хийсэн байж магад. увсынхандаа хурд групп ажлын алба нэрээр жил бүр цагаан сар улсын баяр хичээл эхлэх үед увсын оюутанд 100к 100к өгдөг байх.

Зочин
Зочин

Бат-Амгаланг хөөж явуул

оюутны холбоо
оюутны холбоо

ҮҮНИЙГ Л ХАВРЫН УЛС ТӨР ГЭХГҮЙМ БОЛ ӨӨР ЮУГ ХЭЛЭХ ҮҮ???? ЁСТОЙ НЭГ ЗАГАТНАСАН ГАЗАР МИНЬ МААЖИВ ДАА...
ОДООГООР ХҮЛЭЭГДЭЖ БГАА НӨХЦӨЛ НЬ ГАНХУЯГ ШОРОНГООС БИЧСЭН ЗАХИДАЛДАА ЭТТ-Н МӨНГӨӨР БҮХ СОНГУУЛИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН ГСН ТУЛ НАРИЙВЧЛАН ТОГТООЖ ТЭДГЭЭР СОНГУУЛИЙН ДҮНГ ХҮЧИНГҮЙД ТООЦОЖ ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ТӨРИЙН ЭРХИЙГ МӨНГӨ ИАРААЖ ХУУЛЬ БУСААР АВСАН МАН-Г ТАТАН БУУЛГАЖ БҮХ ОРОЛЦОГЧДЫГ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГАД ТАТАХ ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ҮҮСГЭЖ ШИЙДЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛЛОО................

Зочин 7
Зочин 7

Оюунэрдэнэ, херо Баатар, Х.Баттулга нарын хийж буй ажил тул Энхбаяр ажлаа өгөх боломжгүй. Эд нарыг урьдаар шалгаж шоронд нь хийх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button