УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр таван асуудал хэлэлцэх тов бий

УИХ-ын хаврын чуулган нээснээс хойш, үндсэндээ   бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаагүй өнөөдрийг хүрээд буй. Тодруулбал, 2026 оны хаврын ээлжит чуулган энэ сарын 16-нд нээлтээ хийсэн.  АН-ын УИХ-ын дарга Н.Учралыг ажлаас нь чөлөөлөх акц, МАН доторх талуудын зөрчилдөөнөөс шалтгаалан ирцээ бүрдүүлээгүй хэвээр байгаа билээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан,  Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, тэдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх товтой.

Гэвч эрх баригч нам Удирдах зөвлөлөө хуралдуулан улс төрийн шийдвэр гаргахаар бужигнаж байгаа тул өнөөдөр ч мөн чуулганы ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд ахиад хэдэн өдрөөр хүлээгдэх нь тодорхойгүй байна.

П.ДАВААЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button