Н.Учралд "Рио Тинто"-той арбитр дээр нүүр тулж, 1.3 их наядын өрийг авах зориг бий юу

Улс төрийн үйл явдал асар хурдан өрнөж, бид ерөөс хоёрхон хоногийн дотор Монгол Улсын 34 дэхь Ерөнхий сайд өргөдлөө өгөн чөлөөлөгдөх, 35 дахь Ерөнхий сайд шинээр томилогдохыг үзлээ.
Энэ бол гадаад орчинд Монгол Улсын талаар маш эгзэгтэй, эрсдэлтэй имиж бүрдүүлсэн нь ойлгомжтой. Засаглалын тогтвортой байдлыг үргэлжлүүлнэ гэдэг царайгаар манай зээлжих зэрэглэл ахиж, тэр нүүрээрээ Засгийн газрын бондоо олон улсын зах зээлд амжилттай гаргаж чадсан.
Гэтэл өнөөдөр сүүлийн нэг жилийн хугацаанд Засгийн газраа даруй гурав дахь удаагаа сэлгэх гэж байна. Одоо Н.Учрал болоод түүний бүрдүүлэх кабинетэд тулгарах хамгийн эхний асуудал бол "Рио Тинто" группээс татварын актаар цугларсан 440 сая ам.долларын өрийг Монгол Улсын төсөвт оруулах.
Хэдийгээр коксжих нүүрс, алт, зэсийн үнэ өсөж байгаа эерэг үр дүнгүүд урд хүлээгдэж байгаа ч Засгийн газар хөдөлгөөнд орохтой зэрэгцэн өссөн шатахууны үнэ, түүнийг дагаад эдийн засагт ирэх нөлөөлөл ч мөн дагалдаад хүлээгдэж байна. Геополитикийн ийм эрсдэлтэй нөхцөлд Монголд өнөөдөр Засгийн газар огцорсны дараа шууд хөрөнгө оруулалтууд тодорхой хэмжээнд саарна. Иймээс нэн даруй валютын урсгалыг нэмэгдүүлж, төгрөгийн ханш сулрах эрсдлээс сэргийлэх нь зүйтэй.
Үүний эхний алхам нь Рио Тинто-гийн зүгээс татварын өрөө Төрийн сангийн дансанд хуулийн хугацаандаа багтаж шилжүүлсэн ч арбитрын шийдвэр гарах хүртэл зарцуулах боломжгүйгээр царцчихаад байгаа 1.3 их наядын араас арбитр дээр Монголыг төлөөлөх сайн баг бүрдүүлэх, Засгийн газрын тэргүүний хувиар Г.Занданшатарын Засгийн газрын байр сууриас ухрахгүй байх зэрэг шаардлагатай нөхцөл байдлууд бий болж байна.
Н.Учралд "Орано майнинг"-тай боломжийн хэлцэл хийсэн туршлага бий. Тиймээс Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх, Монголын талын хувийг нэмэгдүүлж, зээлийн хүүг бууруулах зэрэг хатуу шаардлага тавьсан энэ үед дараагийн Засгийн газар ч мөн ийм байр сууриа хамгаална гэдгийг илэрхийлэх нь зөв биз ээ.
Г.Занданшатар буухаасаа өмнө Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд "Онтрэ ресурс"-ийн эзэмшиж буй Жавхлант, Шивээ толгой лицензийг цуцлах үүрэг чиглэл өгснийг санаж, Ерөнхий сайдын хувиар зоригтой шийдвэрүүдийг гаргах эсэх нь анхаарал татаж байна.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАНДАНШАТАР шиг монголд оногдох ашгийг 60 хувьд хүргэж өг хэмээн шаардах ерөнхий сайд УЧРАЛ биш. БАЯН залуу айна.
Рио Тинтотой нүүр тулна гэдэг амар биш шүү харин зориг гаргах хэрэгтэй
Arbitr deer Mongol yalna gej naidaj bn
1.3 их наяд гэдэг тоглоом биш шүү сайн баг бүрдүүлэх хэрэгтэй
1.3 их наяд гэдэг тоглоом биш шүү сайн баг бүрдүүлэх хэрэгтэй
Uchrald ene tom asuudliig shiideh chadvaar bn uu
Төрийн байр суурь тууштай байх ёстой
Rio Tinto bol delhiin tom kompani amar yum bish
Зориг гаргавал Монголд ашигтай шийдвэр гарч болно
Ediin засагт mash chuhal asuudal bn daa
Ийм үед л удирдагчийн чанар харагдана даа
Хөрөнгө оруулагчдыг айлгахгүй, бас эрх ашгаа хамгаалах тэнцвэр чухал
Mongol tal ashigtai garaasai gej husej bn
Зүгээр нэг улс төр биш эдийн засгийн том сорилт байна
Зүгээр нэг улс төр биш эдийн засгийн том сорилт байна
Arbitr gedeg ih udaan urgeljildeg shuu
Хип хопчин яаж чадахав дээ.
Учрал пялдага байх магадлалтай. Уран ухуулахыг зөв гэж Францын талд пялдаганаж байсан болоод Уран Учрал нэр авсан биздээ
Зориг гаргахгүй бол огцорно