Намын дарга УИХ-ын дарга байхгүй гэх акцынхаа эсрэг кноп дарсан АН-ын 12 гишүүн
"Алив намын дарга УИХ-ын дарга байж болохгүй. Сөрөг хүчин болоод бусад намын үзэл бодлоо илэрхийлэх, хэлэлцүүлэхэд тэнцвэртэй байж хэрхэвч чадахгүй. Иймд Н.Учралыг суудлаас нь буутал АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы хуралдаанд суухгүй". Энэ бол чуулган нээх өдөр эхлүүлсэн АН-ын улстөрийн акц.
Тэдний зорилго өнөөдөр биелж, Н.Учрал чуулганы 101 гишүүний 81 нь дэмжсэнээр УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Эсрэг кноп дасан 20 хүний тав нь МАН-ынх, нэг ХҮН-ынх, нэг нь Үндэсний эвсэлийнх, нөгөө нь хувь гишүүн. Харин үлдсэн 12 нь акц эхлүүлсэн АН-ынх байлаа.
Ерөөс АН наанаа л бүлэг дээрээ нэгдмэл, О.Цогтгэрэлийнхээ талд гэх боловч цаанаа хагарсан нь энэ кноп даралтаас харагдаж байна.
Нэрс: Н.Учралыг өөрийн хүсэлтээрээ УИХ-ын даргаасаа буухад хэн хэн эсэргүйцэв
АН: О.Амгаланбаатар, Ц.Баатархүү, Ш.Бямбасүрэн, С.Ганбаатар, Д.Жаргалсайхан, П.Мөнхтулга, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Р.Сэддорж, Б.Түвшин, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн
МАН: С.Зулпхар, Д.Рэгдэл, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Ж.Ганбаатар
ХҮН: Б.Найдлаа
Үндэсний эвсэл: Н.Номтойбаяр
Хувь гишүүн: Ж.Золжаргал















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud