Улс төрийн мэдээ

АН-ынхны "засагт ХАМТРАХГҮЙ" гэх үг хатуу байр суурь уу

Ардчилсан нам хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн эрх баригч намын дарга Н.Учралыг парламент тэргүүлдэггүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж, улмаар чуулганы хуралдаанд суухгүй бойкотлосон.

Тэдний энэ акц хагарал, хүйтрэл дүүрэн байгаа МАН-ын зодооны үед Засгийн газрыг нь огцруулахад тодорхой нөлөө ч үзүүлэв.

Улмаар намын даргын тамгатай Н.Учралд Засгийн газраа тэргүүлж танхимаа бүрдүүлэх боломжийг атгахад нь тэд ч бас туслалаа. Үүний цаана АН шинэ Засгийн газарт орох тохиролцоо хийгээгүй гэдэг нь улс төрийн өнөөгийн нөхцөлд юу л бол.

Харин Н.Учралын бүрдүүлэх шинэ Засгийн газарт хуучин сайд нараас байх эсэх болоод хагаралдасан цөөнхөөс багтаах эсэх асуултын дундуур Ардчилсан намтай хамтрах нь зөв гэж Бага хурлын үеэр цөөнгүй гишүүн илэрхийлсэн. Нөгөө талд хуучин сайд нараас огт үлдээж болохгүйн дээр АН-тай хамтрах шаардлагагүй гэдэг байр суурийг ч бас илэрхийлжээ.

Гэхдээ Н.Учралд Засгийн газраа тогтвортой байлгах гэсэн ганц л зорилго урд нь ирж буй тул тэр нэгэнт байгуулсан Засгийн газрыг нь АН хийгээд нам доторх цөөнх нь нийлж шүүмжлээд байвал эрсдэл болно гэдэг үүднээс аль нэгийг нь хамтрах санал тавихаар зэхэж байгаа биз.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид хамтрахгүй. Тийм юм яригдаагүй" гээд ам алдчихсан. Өнөөдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж тэргүүтэй хэд хэдэн АН-ын гишүүн Засгийн газарт хамтрахгүй гээд дуугарчихлаа.

Энэ нь АН-ын хатуу байр суурь эсэх ойрын өдрүүдэд улам тодорхой харагдах биз ээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ган төмөр нь Учралаас ажил нэхнэ гээд явах юм тэгэхээр Цогтгэрэлийн үг худлаа болох нээ

Зочин
Зочин

Учралаа би чамд зөвлөлгөө өгмөөр байна Намбар ванг Сангийн сайд,Багабандийг уул уурхай,Сү Батболдыг эрчим хүч,Бадамжунайг үйлдвэр худалдаа,Хурцыг хууль зүйн яам,Баярцогтыг гадаад харилцаа,Сайханбилэгийг хүнс хөдөө аж ахуй,Элбэгээг батлан хамгаалар яам,лайвчин Мөнхэрдэнийг АТГ дарга,гачууртын Чинбааг АМХЭГ даргаар тавиад,Буян Жагаад соёлын сайдаа өгөөд нэгмөсөн дампуурцгааяа идда.

Зочин
Зочин

Ардын нам угаасаа та нарыг гуйхгүй өлөн бөөснүүдээ

Тэнэг пиздуу вэ
Тэнэг пиздуу вэ

Хэн мэдэж байдийн, юугаа асуугаад худлаа хов бичээд байгаа лaлaр вэ

улстөрч
улстөрч

заавал хамтрах ёстой тгхгүй бол удахгүй дээ.................... энэ намартаал унана .................

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button