УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Н.Учрал: Шинэ Засгийн газар ид шид амлахгүй, үнэнээр нь хэлнэ

Өнөөдөр бол Н.Учралын УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөж Ерөнхий сайд болох өдөр. Өглөө ТББХ-ны хуралдааны гишүүд УИХ-ын даргаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх саналыг нь 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар оруулсан. 101 гишүүн чуулганд оролцсоноос 81 нь дэмжиж, чөлөөлсөн.

Үргэлжлүүлэн ТББХ-оор Н.Учралыг Ерөнхий сайдад томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцүүлж, олонх нь дэмжсэн. УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Тэрбээр "Н.Учралыг Ерөнхий сайдаар ажиллах бүрэн боломжтой гэж үзэж, УИХ-д санал болгож байна" хэмээсэн. Улмаар Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Н.Учралын хувьд Ерөнхий сайд болмогцоо хурдтай ажиллана. Эхний ээлжид мега төслүүдийг эрэмбэлнэ. Төрийн алба цомхон байх ёстой гэх байр суурийг илэрхийлээд буй билээ.

Процессыг тоймлон хүргэе.


Шууд дамжуулалт: 2


Нэмэлт: 22.50 цаг

-Шинэ Засгийн газар ид шид амлахгүй. Эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ-

Гишүүд үг хэлж дууслаа. Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар сонгоё гэсэн санал хураалтад 107 гишүүн оролцож, 88 гишүүн дэмжиж, 82.2 хувиар санал дэмжигдлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар болон түүний Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. УИХ-ын эрхэм гишүүд ээ. Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээс илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна. Гадаад дотоод хоёр талаасаа, олон улс, эдийн засаг, улстөрийн эрсдэл хямрал давхар нүүрэлсэн энэ цаг үед Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Ойрх дорнодод дэгдсэн дайны улсмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа.

Дэлхийн олон улсын орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатахууны импортоос 100 хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж, онцгой өндөр эрсдэлийг дагуулж байна. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц юм. Цалин орлогыг хумслагч инфляцийг улам бүр өдөөж, төгрөгийн ханшийг султгаж, доллар, валютыг гадагшаа улам илүү урсгах үүд хаалгыг нээдэг. Тээвэр үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл дахин гал алдах аюул хэвээр байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаа энэ цаг үед гол орцууд болсон түлш тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, үнэ өсөх хүндрэл тулж ирээд байна. Улс орныг нөмрөн авч байгаа ийм бодит гадаад хүйтрэл, дотоод хямралаас үүдэн тулгарсан эдгээр асуудлуудыг бид хэрхэн шийдэх вэ.

Шинэ Засгийн газар ид шид амлахгүй. Эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ.

Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч, дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүргийг хүлээж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч Монголыг хохирол багатай авч үлдэж, хожим хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүй байхын төлөө ачаагаа үүрэх ёстой.

Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулах арга хэмжээг авах болно. Түлш шатахууны таван хувийн татварыг цуцалсан ч хоёрдугаар сард 67 доллар байсан нь өдгөө хоёр дахин өсөж, цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сөрж, өөрчилж чадахгүй ээ. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үнэ тогтоон барих шууд боломжгүйг хэлэх ёстой" гэлээ.


Нэмэлт: 22.10 цаг

-Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Одоо 14 гишүүн үг хэлнэ-

Гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуулт асууж, хариулт авч дууслаа. 14 гишүүн үг хэлэхээр нэрээ бүртгүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Бүгдээрээ нэрээ татчих аа гэсэн санал гаргаж байна. Өнөөдөртөө Засгийн газраа байгуулцгаая. Олон гишүүд үг хэлэхээр бүртгүүлсэн байна" гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Төрийн үйл хэрэг, гүйцэтгэх засгийнхаа тэргүүнийг сонгох гэж байхад 1-2 цагийн зөрүү хамаагүй" гэлээ.


Нэмэлт: 21.50 цаг

-Н.Учрал: Хувийн хэвшлийнхэнд гэнэтийн сюрприз барихаа больё-

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Хурал бага хийгээрэй. Хүрз бариад ажилдаа оръё. Хүрз бариад ажил хийж байгаа хүмүүсийг хамгаалаарай. Танд зангуу шиг хэдэн хүмүүс зүүгдэх байх. Мэдэгдээд л байна. Завь чинь гараанаасаа гарах уу, үгүй юу гэдэг эндээс л шалтгаална. Монголын хөгжлийн гол дайсан попрол болчихлоо

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Хөрөнгө оруулагч, баялаг бүтээгч, хөдөлмөрлөе, хийе, бүтээе гэсэн хэн бүрийг дэмжихийн төлөө ажиллана. Бүтээлч хүн бүрийг л манай Засгийн газар дэмжинэ. Үүнд нь саад тотгор болоод байгаа хүнд суртал, дүрэм журам, гох дэгээнээс чөлөөлөх бодлого бол миний яриад байгаа "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт". Тиймээс үнэнээ ярьдаг, нөхцөл байдлаа оношилж чаддаг зорилго руу чиглэнэ. Хувийн хэвшлийнхэн биднийг харж байгаа. "No surprise" гэнэтийн сюрприз барихаа больё. Унтаж сэрээд нэг зүйл сэтгэдэг, тэр нь тооцоогүй, судалгаагүй. Хэрэв тухайн асуудал дээр төр оролцож, шийдвэр гаргах гэж байгаа бол заавал эрх ашиг нь зөрчигдөж байгаа бүлгийг оруулах. Багадаа таван сарын өмнө шийдвэрээ танилцуулдаг байхгүй бол эмзэглэл үүснэ. Тиймд хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжинэ


-Ч.Лодойсамбуу: Дэд сайдгүй ажиллана, Засгийн газрын бүтцээ цомхон болгоно гээд хэлчихмээр байна. Шийдэмгий байх хэрэгтэй / Н.Учрал: Ерөнхий чиг үүргийн яамнаас бусад нь шаардлагагүй гэж үзэж байгаа-

Нэмэлт: 20:40 цаг

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Намын дарга бөгөөд Ерөнхий сайд учраас захиргааны болоод улс төрийн эрх мэдэл бүгд байна. Хариуцлагаа үүрээд зоригтой ажиллана гэдэгт итгэж байна. Дэд сайдгүй ажиллана, Засгийн газрын бүтцээ цомхон болгоно гээд хэлчихмээр байна. Шийдэмгий байх хэрэгтэй.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Оновчтой байх ёстой гэдэгт өөртэй чинь санал нэг. Дэд сайд бол хариуцлагатай албан тушаал. Мэдээж олон улсад, ЗГ-ын комисс, бусад хэлэлцээрүүдэд оролцдог хариуцлагатай албан тушаал. Гэхдээ энэ цаг үед Ерөнхий чиг үүргийн яамнаас бусад нь шаардлагагүй гэж үзэж байгаа. Хоёрт. Яамдуудын дэргэд байгаа хөгжлийн төв, агентлагууд дээр чиг үүргийг шинжилгээ хийж байгаа. Бүтцийн өөрчлөлт хийгдэнэ.

ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ нэгтгэх, нийлүүлэх хувилбарыг тухайн үеийн Ерөнхий сайд нар судалгаа хийлгэж байсан. Маргааш орж ирээд яамдуудыг нэгтгээд нийлүүлээд эхэлбэл төрийн албан хаагчид маань хэлмэгдчих вий. Гэхдээ надад хэд хэдэн хувилбар бий. Танилцуулна, хэлэлцүүлнэ. Танай намын бүлэгт нөхцөл байдлаа танилцуулна. Өөрөө ч томилогдоогүй байгаа учир түс тас гээд хэлэх хэцүү байна. Цомхон чадварлаг төр гэдэг дээр санал нийлж байна, үйлдлээрээ харуулна.

Шинэ Засгийн газарт чиг үүргийн дөрвөн яам буюу ЭЗХЯ, ХЗДХЯ, Сангийн яам, Гадаад харилцааны яам дэд сайдтай ажиллана

Видео:


Нэмэлт: 19.20 цаг

-О.Батнайрамдал: "Оюу толгой"-н хэлэлцээрээс үе үеийн Засгийн газар ухардаг байсан. Энэ удаа заавал үр дүн гаргах хэрэгтэй. Өөрийнхөө баталсан тогтоолыг хэрэгжүүлж, өв үлдээсэн Ерөнхий сайд байгаарай-

О.Батнайрамдал: Гадаад хүчин зүйл нэлээд сорилттой, газрын тосны үнэ нэлээд өсөлттэй байна. Үүнийг дагаад зарлагаа хэрхэн танах, орлогоо хэрхэн бодитоор нэмэх вэ гэдэг толгойны өвчин гарч ирнэ. Орлогын 80 хувийг нүүрс,зэс бүрдүүлдэг. Оюу толгой дээр хийж байгаа хэлэлцээр энэ хүнд мөчид орлого олох боломж болно. Парламентын зүгээс өнгөрсөн хугацаанд Хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол хийлээ, УИХ-ын 120-р тогтоолыг баталлаа.

Үе үеийн Засгийн газар үүн дээр алхам хийхээс ухардаг байсан. Энэ удаа заавал үр дүн гаргах хэрэгтэй. Монгол Улсын эрх ашгийг хангахад, эдийн засгийн хүндрэлийг давах том боломж шүү. Өөрийнхөө баталсан тогтоолыг хэрэгжүүлж, өв үлдээсэн Ерөнхий сайд байгаарай.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Оюутолгойн бүлэг ордоос Монгол Улсын эрх ашгийг хамгаалах, хангуулах, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх талаар УИХ-ын 120 дугаар тогтоол гарсан. О.Батнайрамдал гишүүн сонсгол хийж, түр хороо байгуулж ажилласан. Үүний хүрээнд Оюутолгой төсөл дээр цаашдаа бид хэрхэн хэлэлцээр хийх вэ, Монголын талын өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт баримтлах удирдамжтай болсон. Үүний дагуу Засгийн газар ажиллана. Энэ тогтоол дээр маш чухал заалт байгаа нь өгөөжийн 53 хувь нь Монголын талд байна гэх. Энэ 53 хувийг л хангуулахын тулд хэлэлцээрээ хийнэ гэж ойлгож болно. Г.Занданшатар даргын ЗГ дээр баримталсан зарчмыг хэвээр аваад явна. Оюутолгой дээр үр өгөөжөө хурдан хүртэх тал дээр анхаарна, хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна. О.Батнайрамдал болон бусад ажлын хэсгийн гишүүдээс хүсэх нь, яг өгөөжид ямар ямар төлбөр татвар хамаардаг юм бэ гэдгийг тодорхой хуульд тусгаж өгөөч ээ. МУ-ын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн дийлэнх нь ард иргэдэд байна гэж тусгасан. Харин ямар татвар хамаардаг болох нь тодорхойгүй. Үүнийг тодорхой тусгаад өгөөч ээ.

Аливаа асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандмаар байна. Хөрөнгө оруулагч нараа урьж авчраад, хөөж явуулах бус ээлтэй улс болох хэрэгтэй. Энэ хүрээнд худалдааны нэг цонхыг нэвтрүүлнэ.

Видео:

О.Батнайрамдал: Тогтоол нэгэнт батлагдсан. Үүний хэрэгжилт заавал хангагдах ёстой. Хангагдтал парламентын зүгээс шахаж ажиллана. Бид боловсролын реформ гэж ярьж байгаа. Гэтэл тун удахгүй хиймэл оюун ухаан биднийг гүйцэх нь. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Рийл таймаар мэдээлэл хардаг болсон. Одоо өгөгдөлд суурилж, шийдвэр гаргана. Хүн оролцохгүй. Ингэж байж хурдан урагшилна. Хиймэл оюун дээр баримтлах үндсэн чиг зарчим баримтална. Эдийн засгийн тусгай бүс болгоно. Хиймэл оюун ухааныг дэмжихийг тэргүүлэх чиглэл болгоно.


Нэмэлт: 18.50 цаг

бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын дарга Ө.Шижир: Залуу хүн цог золбоотой ажиллах байх гэж найдаж байна. Таны хувьд ажилтайгаа танилцана гэж байхгүй. Та сүүлийн 1 жил 9 сарын хугацаанд гурван удаа сайд, нэг удаа УИХ-ын дарга байсан. Одоо Ерөнхий сайд болж байна. Энэ бол улстөрийн амьдралд 30 жил явсан хүний карьер. Та 1.9 жилд хийчихсэн. Од нь гийсэн жил болж өнгөрч байна. Асуулт байна.

ЗГ чиг үүргээрээ гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэгжүүлэх үүрэгтэй. Үндсэн хуулиараа. Гэтэл Д.Амарбаясгалан, Г.Занданшатар гэдэг хоёр хүн МАН-ын даргад дэвшинэ гэснээс хойш өдрийн хоолоо арай чүү болгож байгаа, үнийн өсөлтөд дарлуулж байгаа, үхрийн махаа худалдаж авч чадахгүй байгаа иргэдэд та бүхэн онц сонирхолтой, гэмт хэргийн олон ангит киног нэг нэг ангиар нь ярьж өгсөн. Нэгнийхээ булайг увайгүй дэлгэсэн, сүрдүүлэг хийсэн.

Өнгөрсөн хугацааны та хэдийн хулгай дээрэм, зөрчил эхэлсэн 2016 онд ЖДҮ сан, 500-900 саяын асуудал яригддаг байсан бол одоо та бүхний гэмт хэрэг сая сая доллар болж, хүн амины хэрэг ярьдаг болсон шүү. Арван жил засаглахдаа ингэж задарсан байна, ингэж томорсон байна. Авлига хулгайтай эвлэрэхгүй гэж МАН-ын дарга нь яриад байдаг, гэтэл нэгнийхээ хэргийг дэлгээд байна. Үүнтэй та хэрхэн тэмцэх вэ, гэмт хэргээ хэрхэн бууруулах вэ.

Одоо бензиний үнэ нэмэгдэхээр зогсчихсон байгаа төслүүдээ яаж үргэлжлүүлэх юм бэ. Алт, зэс, нүүрснийхээ төслөөр л амьдарч байгаа шүү дээ. Энэ төслүүдээ яах юм. Ямар бодлого байгаа юм танд. Эдийн засгийн өсөлтөө хэдхэн бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр хэмжих юм уу.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Улс төрийн нам ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байж төр ёс зүйтэй, хариуцлагатай байна. Намын даргын хувьд Хяналтын хороо, Ес зүйн хороо гээд механизмуудаа ажиллуулж байна. Цаашид гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар гэмт хэрэгтэй тэмцэх ажил үргэлжлэх ёстой.

Гэм буруулгаа тогтоолгох, хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв. Авлигатай тэмцэх гэдэг бол зөвхөн хүнтэй тэмцэх асуудал биш. Системтэй тэмцэх асуудал. Авлигатай тэмцэх хамгийн сайн шийдэл бол Дижитал засаглал Хүнээс хамааралгүй шийдвэр гаргах.

Манай ЗГ-ын үед зөвшөөрөл лицензийг 100 хувь цахимаар олгодог болно. Big data дээр суурилаад хиймэл оюунаар олгох ажлуудыг хийнэ. Авлигыг бууруулахын тулд Шүгэл үлээгчийн хууль, Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг батлуулна. Иргэний журмаар ял завшаад байгаа байдал буюу нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах механизмыг дэмжих ёстой. Эрх чөлөөний дөрвөн зам , дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ. Ажлаа авсныхаа дараа хууль давсан журмуудыг яаралтай цуцална.

Видео:

УИХ-ын гишүүн М.Ганхүлэг: Өмнөх Засгийн газар эмч, багшийн цалин, ахмадын тэсвэрийг тодорхой хувиар нэмж, багцалж оруулж ирсэн. Цалин хөлсний нэмэгдлийг бодитоор авч үзэх хэрэг байна. Нэгдүгээрт, энэ нэмэгдлүүд үргэлжлээд явах уу. Хоёрдугаарт, есөн хувийн цомхотголыг орон нутаг, анхан шатанд буруу зохион байгуулж байгаа асуудал маш их байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Төрийн албаны цалинг жил бүр инфляцтай уялдуулж индексжүүлж нэмдэг зөв систем рүү аваачихын төлөө ажиллана. Бараг 30 гаруй хуулиар цалин хөл ялгамжтай тогтоогдож байна. Нэг хуулиар шударга тэгш зарчим үйлчилдэг болгоно. Ялангуяа, төрийн төрийн үйлчилгээний албан хаагчдад. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын нийгмийн баталгааг хэрхэн хангах вэ гэдэг дээр хөшүүрэг хэрэгтэй. Гүйцэтгэлийн үнэлгээ нэвтрүүлж байна гэсэн хэр нь хэмждэг индикаторууд нь тодорхой биш байхаар асуудал байна.


Нэмэлт: 18.27 цаг

-О.Цогтгэрэл: Өмнөх Ерөнхий сайд шиг асуудалд хандах уу гэж асуусан. Гэхдээ тодорхой хариулт авч чадсангүй. Харъя-

О.Цогтгэрэл: Ардчилсан намын бүлэг дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас гишүүд тодорхой асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Бид асуудалд улстөржилтийн өнцгөөс бус нээлттэй хандаж товч ярилцлаа. Гол утга санааны хувьд Ардчилсан намын зүгээс тодорхой байр суурийг өмнөх Ерөнхий сайдын үед өгсөн байсан. Төрөө цомхон болгоё, засаглалын бүтцээ өөрчилье, үүнд анхаараач ээ гэж. Дэд сайд гэдэг үгээр овоглогдож байгаа болохоос төрийн бүтэц зохион байгуулалт, данхар төртэйгөө тэмцэх шаардлага байсан. Энэ шаардлага хэвээрээ.

Өнөөдөр томилогдоод маргааш энэ бүтцийн асуудлаа оруулж ирж ярихдаа өмнөх Ерөнхий сайд шиг асуудалд хандах уу гэж асуусан. Гэхдээ тодорхой хариулт авч чадсангүй. Харъя.

Гишүүд сонирхож асууж байна. "Сүүлийн 10 жилд авлига хулгайн асуудал чинь хэрээс хэтэрсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс байж боломжгүй тоо дүнтэй зүйлийг ярьдаг болсон. Үүнтэй эвлэрч, нуун дарагдуулж явах уу гэдэг асуултыг мөн асуусан. Улмаар завсарлагааны цаг дууслаа. Зарчмын хувьд байр сууриа нэгтгээд явна. Шаардлагатай бол тодорхой шаардлагаа тавиад явна.


Шууд дамжуулалт: 1

Нэмэлт: 17.25 цаг

-Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох асуудалд АН нэг цагийн завсарлага авлаа-

О.Цогтгэрэл: Юун түрүүнд АН-аас тавьсан олон намын суудалтай парламентыг нэг намын дарга удирдаж болохгүй гэсэн зарчмын шаардлагыг хүлээж аваад, процесс явж байгаад талархал илэрхийлье. Улс орон авлига хээл хахуульд живчихлээ, эдийн засгийн гадаад дотоод нөхцөл байдал хүнд байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх үндсэн арга зүй чинь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн дээр илэрнэ гэж харж байна. Засгийн газрын бүтэц дээр ямар зарчим барьж байгаа вэ. УИХ дахь АН-ын бүлэгт асууж тодруулах зүйл байна. Нэг хоногийн завсарлага хүсэж байна.

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ АН-ын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв. Улмаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал АН-ын бүлгийн хурал руу орлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 18 цагт үргэлжилнэ.


Нэмэлт: 17.10 цаг

-Н.Учрал: Ковидын нөхцөл байдал шиг сорилт биднийг хүлээж байна. Сөрөг хүчинтэй биш асуудалтай нүүр тулж байгаа. Хамтын ажиллагаа чухал байна-

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Персийн булангийн дайнтай холбоотойгоор том хүндрэлүүд бий болж байна. Аж үйлдвэрлэлд шаардагддаг нефть химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл Ормузын хоолойноос болж гацаж байгаа учраас аж үйлдвэрлэлийн ноцтой хямрал бий болохоор байна.

Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар ажилгүйдэл, хүнсний хомсдол бий болно. Яагаад гэвэл, нефть газаас гаргаж авдаг азотын бордооны гуравны нэг нь Ормузын хоолойгоор явдаг. Бордоо хомсодсонтой холбоотойгоор хүнсний хямрал дэлхий даяар бий болох төлөвтэй байна. Нефтийн үнэ хоёр дахин өсөж байгаа. Өнгөрсөн сард 688 ам.доллар байсан дизель түлшний үнэ энэ сард 1385 ам.доллар болсон.

Цаашид төмрийн хүдрийн олборлолт, нүүрс 40 хувиар, зэс 30 хувиар, алтны олборлолт 20 хувиар зардлыг өсгөөд явахаар болж байна. Манайх уул уурхайн орон учраас төсвийн орлого гацах нөхцөл байдал руу орж байна. Дээрээс нь Оюу толгойн 2 тэрбум ам.долларыг 34 хувийн зээл болох энэ жил төлнө. 600 сая долларын хүүгийн төлбөр төлөх ёстой. Энэ бол төлбөрийн тэнцэлд хүндрэл авчирна. Орлого тасардаг, төлбөрийн тэнцэл муу дагуул уурхайгаас олж байгаа орлого багасдаг. Энэнээс болоод ханш унана, үнэ өснө валютын ханш өснө, шатахууны өссөнөөс иргэдийн хэрэглээ өснө, уур бухимдал үүснэ. Ийм үед ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: ОУ-ын мөргөлдөөн, эдийн засагт үүсэж байгаа эрсдэл бол шууд тоон дээр илэрч байгаа. Би ЭЗХ-ийн сайд байсан. Тухайн үедээ төсвөө өөрөө оруулж ирж байсан. Дэлхийн зах зээлд нэг /баррель газрын тос хоёрдугаар сард 67 ам.доллар байсан бол өнөөдөр 112 болчихоод байна. Цаашид 150-200 ам.доллар болж өсөхөөр байна. Газрын тосны шнэ өснө гэдэг бол үнийн өсөлтийг хөөрөгдөнө гэсэн үг. Ковидын нөхцөл байдал шиг сорилт биднийг хүлээж байна. Тиймээс хурдтай ажиллах хэрэгтэй. Улс орнууд үндэсний сөрөн тэсвэрлэх чадвараа нэмэгдүүлэхэд анхаарч байна. Сөрөг хүчинтэй биш асуудалтай нүүр тулж байгаа. Хамтын ажиллагаа чухал байна гэж харж байгаа. ЕС-ын хувиар 2 хөрштэй хэлэлцээрийг үргэлжлүүлээд явна.


|2026.03.30| 16.30 ЦАГ

бичвэр нарын зураг байж магад

УИХ-ын гишүүн Р.Батболд: Кабинетаа хэрхэн бүрдүүлэх вэ?

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Шинэ сайд томилогдоод төрийн албаа бүхэлд нь цомхотгох, томилох гэх зэрэг халаа, сэлгээ явна гэхэд эмзэглэж байна. Энэ бол аюултай асуудал, болгоомжилж байна.

Видео:


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Шинэ Засгийн газарт жендерийн тухай хууль үйлчлэх үү, олон улсад тухайн улсын парламентад байгаа эмэгтэйчүүдийнхээ тоогоор ЗГ-ыг нь үнэлдэг. Өөрөө сайд болох гэж байна хэмээн буруу мушгиж ойлгох хэрэггүй шүү

Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Би аливаа ажлыг гардаж авсан бол хурдан шуурхай ажлынхаа ард гарахын төлөө байдаг хүн. Хүйс нэг их хамаатай биш. Миний хурдтай нийцэж чадах хүмүүсийг танхимдаа урина. Суралцах хугацаа байхгүй. Сайд бол суралцдаг алба биш.

Видео:


Сэтгүүлч: О.ОНОН, П.ДАВААЖАРГАЛ

Зураглаач: О.УЛСБОЛД, Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

өөр өөлөх юм алга уу,эрүүл мэнд муу бсан бол сайжирч болношдээээээээээ

kkkk
kkkk

ene heden y####n shig garuud yam avah sanaatai bga bhdaa

иргэн
иргэн

Хоёр хөршдөө л найдахаас өөр зам үгүй болж байна даа.

зочин
зочин

Монгол улс Рио Тинтоогийн утсан хүүхэлдэй болёон

Намын гишүүн
Намын гишүүн

Захих зүйл гэвэл Ах нараасаа жаахан зайтай л байгаарай даа.Олоон жил ЕС-аа,ЗГ-аа өөрсдийнхөө Эрх ашгийн иөлөө Түгжилдсэн агаа нар чинь Нөхөр болохгүй дэн .ОЭ,АБ нартайгаа нэгдвэл ,ойлголцвол арай дээр дээ.Амжилт хүсье

Зочин
Зочин

Үхэж мэдэх хүнд юу хэлээд байна. Наад нөхөр чинь эрүүл мэнд байхгүй шүү. Солонгост үхлүүт очоод арай хийж сэхсэн болохоос үхэх ойрхон шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ишш. Та чинь ер нь хүн үү юу вэ. Чи өвдөхгүй үхэхгүй төмрөөр бүтсэн хүн үү. Яаж ингэж хэлж чадаж байнаа. Өвчин хэлж ирдэггүй айхтар зүйл шүү. Ингэж бардамнаж болдоггүй юм. Хүнд өвдсөн ч уг хүн нь зөв сэтгэлтэй ус уух тавилантай хүн бол бурхан ивээж нас хайрладгийм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Эрүүл мэндээрээ тэнцэхгүй хүнээр томилдог маш буруу. Маргааш үхэхийг хэн мэдлээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүн болгон маргааш яахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ямар муухай сэтгэлтэй ямар муухай үг хэлтэй хүн бэ.

Зочин
Зочин

Энэ нэг үхээнц царайтай бие муу, эрүүл мэндээр тэнцэхгүй нөхрөөр ерөнхий сайд тавихаар энэ улсад эрүүл улс төрч алга даа. Удахгүй энэ Учрал Буриад үхэж гай болно шүү.

Зочин
Зочин

Их л поп банди даа

2222
2222
Reply to  Зочин

поп дуучин бсн хүүүхэд мөн үү

Зочин
Зочин

Ариунзаяа, Сайнзориг гэсэн Оюунэрдэнэний ,хамгаалагч,урвагчдыг анхаарч ажиллаарай маш муухай хүмүүс

2222
2222

чиний өмнөх үлгэрүүд бүгд гоё ярьж бсн, тгд бүгд огцорсон Зандаак 2 удаа огцорсон шүү дээ... чи хурдан хийх боломжгүй , харин шударга хийхийг зорь, чадахгүй байх даа. яагаад гэвэл чиний эцэг хүүк бүгдийг өөрт ашигтай замаар шийдэхийг шахна ..

zocin
zocin

Үхэрүүд та нарыг бодвол сайхан амьдруулаач гэж сонгосон байлгүй. Сонгуульдаа бэлдээд хаяагаа манаж байгаа царай нь уу. Гоё амьдруулж харагдаач. Мал шиг ард түмэнд юу хэлсэн ч хамаагүй.

сөнөл
сөнөл

Монгол төрийн босго ийм намхан болохыг үзэх ч гэж дээ, хүүк ман-аар тоглоод дууслаа даа

Холбоотой мэдээ

Back to top button