НИЙГЭМНийгэм мэдээ

Явган хүний замд байршуулсан 1000 шонг шилжүүлсэн байна

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 1000 шонг шилжүүлсэн бөгөөд зам талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдрөөс эхлүүлжээ. Цаашид энэ онд үлдсэн гэрэлтүүлгийн 650 шонг шилжүүлэхээр төлөвлөсөн аж.

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Төвийн зургаан дүүрэгт гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлдэг нийт 18 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Эдгээр байгууллагын 2025 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хэмжээнд явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр гэрэлтүүлгийн 1650 шон байршуулсан байсныг тогтоосон.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас уг гэрэлтүүлгийн шонгуудыг чөлөөлж эхэлсэн юм. Ингэхдээ түр хугацаанд тухайн орчмын зам, талбайг хучиж орхисон бөгөөд урин дулаан эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлж байна. Ингэснээр иргэд явган хүний замаар аюулгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БУЦААД ЯВГАН ЗАМЫН ХЭДЭН ХАВТАНГАА ТАВИСАН ЭНЭ ХАРАГДАЖ БАЙГААГ БИ ЧАДНА УУД

Холбоотой мэдээ

Back to top button