Редакцын зурвас: Парламентаас томилогдсон Засгийн газар УИХ-аасаа ТОМ байдаггүй
Франц улс ганцхан жилийн дотор Засгийн газраа 5 удаа сэлгэж, улс төрийн хямрал үүссэн бөгөөд хамгийн сүүлд томилогдсон Ерөнхий сайд Себастьян Лекорнуг парламент нь огцруулах хэд хэдэн оролдлого хийсэн.
Яагаад ийм улс төрийн тогтворгүй нөхцөл үүсээд байна гээд харахаар Засгийн газрын шийдвэрүүд нь нийгмийн хүлээлтэд хүрэхгүй байна гэх шүүмжлэлээр парламентаас санал хурааж, удаа дараа Засгийн газраа сольсон байдаг. Парламент нь хүчтэй улс ийм.
Манайд парламент нь Засгийн газартаа хариуцлага тооцож огцруулах бус Засгийн газрын гишүүдийн эрх нөлөөгөөр парламентдаа хариуцлага тооцдог болох нь ойрхон байна. Үндсэн хуулийн цэц дээр Засгийн газар нь парламенттайгаа маргасан кэйсээс харж болно.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт парламент хариуцлага тооцсон гэхээсээ эрх баригч нам доторх хагарал нь өөрийнхөө Ерөнхий сайдыг хүчгүйдүүлж, үүнтэй зэрэгцэн олон нийт жагсаал хийсэн зэрэг процессууд нэг шугамд огтлолцсон үйл явдал болсон.
Г.Занданшатарын Засгийн газар ч мөн ялгаагүй хариуцлагаар бус өөр үндэслэлээр ийн сэлгэж, дараагийн Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учрал ирж буй. Нэг ёсондоо Засгийн газар огцрох гэдэг нь хариуцлагын процесс биш ашиг сонирхлынх болж хувирч байгаа. Түүнчлэн эрх баригч нам Засгийн газраа тэргүүлэн бүрдүүлж, парламентаа даргалах зэргээр төрийн дээд шатны гурван институцыг "атгаж" сууна. Эргээд харвал, Д.Амарбаясгалангийн тэргүүлсэн парламент нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын "гал тогоо" болчихсон байв. Намын генсек олон жил хийж ирсэн арга барилаараа болон ЗГХЭГ-ын дарга байсны хувьд ерөөс Засгийн газрын хүсэмжит хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлж, намын гишүүдээ "хайрцаглах" тал дээр Д.Амарбаясгалан УИХ-ын дарга гэхээсээ "тогооч"-ийн үүргээ л гүйцэтгэж ирсэн. Хамгийн их томилгоог УИХ-аар хэлэлцсэн байдаг.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын урт нас, олон мега төслийн амбицууд ингэж УИХ-д ч нөлөөлж, хутгалдаж ирсэн нь парламентын бие даасан байдлыг дэндүү сулруулчихсан. Гэтэл өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ парламентын дархлаа гээд дуугарч яваа нь бас хоржоонтой.
Г.Занданшатарын Засгийн газар яг ийм суурь дээр байгуулагдаж орж ирсний дараа УИХ-ын хяналтын үүрэг, бие даасан байдлыг салгах гэдэг өөрөө МАН-ын хувьд боломжгүй байсаар Н.Учрал дээр ирлээ.
Ардчилсан нам парламентын ардчилал гэж эг маггүй дуугарч ирсэн нь тодорхой эрүүл үзэгдэл боловч, өнөөдөр МАН-ын даргын гараас парламентыг салгах нэрийдлээр ялгаагүй хүнийг нь сэлгэж, гарт нь атгуулж байна. Нам бол олонхиор бодлого шийдвэр гаргаж, энэ хүрээндээ олон нийтийн гэхээсээ өөрсдийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд түлхэж байдаг нь эрх баригч намын бодлого Засгийн газрын төлөвлөгөөтэй уялддагаас харж болно.
Иймээс Засгийн газрын нөлөө, жин дарсан хууль, тогтоолын төслүүдийг л батлаж, хэлэлцэх гэж парламент байдаггүйг ойлгож, ялгахгүй юм бол бие даасан байдал, ардчилсан, олон нийтийн төлөөллийн гэх тодорхойлолт УИХ-д байх шаардлагагүй гэсэн үг.
Г.Занданшатар ажлаа өгөхийнхөө өмнө Нефть, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг яаралтайгаар хэлэлцүүлэх тогтоолын төслийг оруулаад буув. Угтаа ингэж Засгийн газар өөрсдийн "ашиг сонирхлыг" гүйцэлдүүлдэг муу жишиг манайд бараг тогтож байна.
Н.Учрал өмнөх Ерөнхий сайдуудын туулсан бүгдийг тэртээ тэргүй туулна. Гэхдээ иргэд олон нийтийг төлөөлдөг УИХ-аас Засгийн газар нь томилогдож, эргээд УИХ Засгийн газрыг огцруулдаг гэдгийг мартаж болохгүй.
Н.Учрал УИХ-ын дарга гэж хэлүүлж үзсэний хувьд парламентын бие даасан байдалд Засгийн газар ингэж хуруу, гар дүрдэг байдлыг Ерөнхий сайдын хувиар халаасай. Хүлээлт ийм байна.
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ нь Засгийн газраа хянадаг байх зарчим алдагдаж байгаа нь үнэн
Хяналтгүй эрх мэдэл л хамгийн том асуудал болдог
parlament ni zasgiinhaa haraat bolchvol ayultai shuu
Зөв шүү.
ene bol jinhene ardchilsan zasaglaliin asuudal bn
Парламент бие даасан байж л ардчилал утгатай болно
nam dotroh asuudlaar zasgiin gazar soligdood baih ni buruu
zasgiin gazar denduu ih nuluutei bolchij
Хууль тогтоох байгууллагаа сулруулж болохгүй
Засгийн газрыг огцруулах нь хариуцлагын механизм байх ёстой
ene bol zugeer neg uls tur bish systemiin asuudal
Парламентын дархлаа гэдэг үг зүгээр яриа биш байх ёстой
Ардчиллын гол тулгуур нь парламент шүү
nam dotorhiin zodoonoos bolj tur togtvorgui bolchih yum
zasgiin gazriin huch hэт ih bolchihson юм шиг
Өнөөгийн их хурлын гишүүд Засгийн газрыг хянах байтгуай өөрсдийгөө авч явж чадахгүй,жинхэнэ боловсрол,төрийн бодлого шийдвэр гаргах ойлголт туршлага байхгүй, зөв буруу хамаагүй ярьж л байх, асуудлыг зөвшилцөж биш хэрүүл болгож камерийн өмнө ичгүүргүй худлаа ярьж мэдэмхийрдэг ийм хэсэг эрээвэр хураавар нөхөд байгаа ш дээ. Өнөөгийн гишүүд ард олонд үнэн гологдож байгаагаа мэдэж байна уу. Ичих зовох шинж чанараа гээсэн нөхөд ер нь хүн мөн үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Энэ Засаг ах Түгжилүүдээсээ салахгүй бол 3 сар ч хүрэхгүй Унана шүү.Учрал өөрөө Түгжилдэж гарч ирсэн.Яг түүн шигээ Түгжилдүүлээд л унах магадлалтай.СХД-тээ орсон бол хоншоор нь Цухуйхгүй унах байсныг нь ОЭ,АБ СБД-т авчирч Их хуралд гаргаж Засагтаа авсны хариуг яаж Түгжилдлээ.Жудаггүй эрийн алхам 3 гэдэг.ОЭ-г,ЗШ-г одоо Өөрийгөө гэсэн Ээлж ирж байх шиг бна.