НийгмийнНийгэм мэдээНийгэм ярилцлага

Улсын хэмжээнд 411 мянга орчим хурга бойжиж байна

Улсын хэмжээнд мал төллөлт 9.3 хувьтай үргэлжилж байна. Төллөвөл зохих 22.4 сая эх малын 2.078,6 нь төллөжээ. Нийт 2.068,1 сая төл хүлээн авснаас одоогоор 2.049,0 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байгаа аж. Төл малыг төрлөөр нь авч үзвэл:

  • Ботго - 3097
  • Унага - 1802
  • Тугал - 21,391
  • Хурга -410,795
  • Ишиг- 256,562

Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймагт эндэгдэл гараагүй, төлийн бойжилт 100 хувь бүртгэгджээ. Гуравдугаар сарын 27-ны байдлаар мал төллөлтийг хувийг бүс нутгаар авч үзвэл, баруун бүсэд 15.1 хувь, зүүн бүсэд 1.6 хувь, төвийн бүсэд 10 хувь, хангайн бүс 8.5 хувьтай үргэлжилж байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button