Улс төрийн мэдээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Орос, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батална

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2026.04.01/-ийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг хэлэлцэв.

Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн тус хэлэлцээрийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг байнгын хорооны гишүүдийн олонх буюу 63.2 хувь нь дэмжив.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button