УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд 30 мянга гаруй гарын үсэг цугларчээ

"Цогц Хөгжлийн Үндэсний Төв"-ийн төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус талбар болон UIH.MN сайт дээр иргэний үүсгэсэн хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан цахим өргөдөлд өнөө өглөөний байдлаар 30,064 гарын үсэг цуглажээ.

Өчигдөр өглөөний байдлаар 19,578 байсан бол нэг хоногийн дотор 10 мянган гарын үсэг нэмэгдсэн байна.

Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан энэхүү өргөдлийг гаргасан байна.

Өргөл бүрэн эхээрээ:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа дараах ёс зүйн болон хууль зүйн зөрчил байж болзошгүй нөхцөлүүдийг үүсгэсэн гэж үзэх үндэслэл байна. Үүнд:

  1. Иргэдийн эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтийг турхирсан. Нийслэлийн удирдлагын зүгээс иргэдийн үзэл бодол, эсэргүүцэл илэрхийлэх үйл ажиллагаанд хандахдаа төрийн албан хаагчид болон намын харьяалал бүхий гишүүдийг ашиглан эсрэг чиглэлийн зохион байгуулалттай жагсаал, цуглаан хийснээрээ иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхэд шууд болон шууд бусаар нөлөөлж, иргэдийн хооронд нь талцуулан турхирч байна. Төрийн эрх мэдэл бүхий субъект иргэдийн эсрэг байр суурьтай зохион байгуулалт хийх нь засаглалыг ардчилсан зарчмаар хэрэгжүүлэхтэй нийцэхгүй 
  2. Хүний эрхийн зөрчил үйлдэж, зүй бус харилцаа гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар нь иргэдтэй зүй бус харилцаж зүй ёсны шаардлага тавьсан иргэн, сэтгүүлчдийг үг хэлээр доромжилж, гүтгэх явдал хэвийн мэт болсон нь нийтийн албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй байна. Тэрээр өөрийн зохион байгуулсан жагсаалын үеэр иргэдийг "Террорист" гэж зарлаж, иргэдийн гэрийн хаягийг зааж өгнө, гэрийнх нь гадна жагсана гэх мэт нийтийн албан тушаалтанд байж боломжгүй хандлагыг гаргаж байна. 
  3. Төсвийн хаалттай үр ашиггүй зарцуулалт. Х.Нямбаатар хотын даргаар ажиллаж байгаа 2023-2025 оны хугацаанд нийслэлийн төсвийн нийт зарлага 1 их наяд 277.9 тэрбум төгрөгөөс 5 их наяд 866 тэрбум төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтын механизм хангалтгүй, олон нийтэд тодорхой биш хэвээр байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүд үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгож байна.
  4. Сэлбэ, дунд голыг сүйтгэсэн. Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, тэдгээрт хэрэгжүүлсэн хот байгуулалт, дэд бүтцийн бодлого нь байгаль орчны тэнцвэр, иргэдийн аюулгүй байдал, хотын экосистемд сөрөг нөлөө үзүүлж байна. Одоогийн байдлаар хотын захиргааны хийсэн далан барих зэрэг ажлын хүрээнд Сэлбэ, гол Дунд голын урсац доголдсон нөхөн сэргээлт хийгээгүй байдалтай байна. 
  5. Туулын хурдны замын төсөл. Х.Нямбаатар нь Туул голын дээгүүр хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхдээ: олон нийтээр хэлэлцүүлэлгүй, байгаль орчны үнэлгээ судалгаа зохих түвшинд хийгдээгүй ажлыг иргэд эсэргүүцсээр байхад хүч түрэмгийлэн хийхээр зүтгэж, Туулын бургасыг сүйтгэж байна. Туулын хурдны замын төсөл нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй, эдийн засгийн хувьд ашиггүй, түгжрэлийн асуудын оновчтой шийдэл биш болох талаар мэргэжлийн судлаачид, иргэд байр сууриа илэрхийлж, эсэргүүцсээр байгаа юм. 
  6. Иргэдийн оролцоог хангадаггүй. Улаанбаатар хотын хэт томорсон төсвийн хүрээнд хэдэн арван мега төслүүд багтсан боловч хотын дарга Х.Нямбаатар нь томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдлыг хангадаггүй, хотын нээлттэй хэлэлцүүлэг, санал авах үйл явц хэлбэрийн шинжтэй болсон. Асуулт асууж мэдээлэл хүссэн иргэдэд “шийдвэр аль хэдийн гарсан”, чи хэний хүн юм гэх байдлаар ханддаг нь хэрээс хэтэрсэн.
  7. Нийслэлийн ИТХ буюу өөрт нь хяналт тавих бүтцийг худалдан авч хяналтгүй засаглал бүрдүүлсэн. Х.Нямбаатар нь өөрт нь чиг үүргийн дагуу хяналт тавих үүрэг бүхий Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд өөрийн харьяа байгууллагад албан тушаал өгөх замаар удирдлагын бүтэцдээ ажиллуулсан. Ийнхүү Х.Нямбаатарт хяналт тавих ёстой бүтэц нь ажиллах боломжгүй болж, эсрэгээрээ түүний удирдлагын нэгж бүтэц болсон нь эрх мэдлийн хяналт тэнцлийн зарчмыг алдагдуулаад байна. 

Иймд МУ-ын Ерөнхий сайд Н.Учралыг нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулахыг шаардаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муухай оркийг хурдан зайлуулах юмсан

Зочин
Зочин

за болио бас хэн оронд очих гээд ингээд бөйгаам пизда энэ улс төрч нэр зүүсэн хувалзнууд

Зочин
Зочин

Улны маанагууд гарын үсэг зурахгүй л байх даа бодвол хахаха

Зочина.А
Зочина.А

За ганц ачилчинаа зүгээр л байлгаарай.Цагаан гартангууд мнь.

Зоч
Зоч

Оркууд хотод ганц урсаж байгааа хатан туул гол хотод ямар хэрэгтэй мэддэггүй байхааа гэдгэнэ үнэнч юм шиг ус агааар хүниии амьдралд хамгииин чухал

Иргэн
Иргэн

Туулын хурдны зам түгжрэлийг огт бууруулахгүй гэдэгт л хамаг учир нь байгаа юм. Симуляцаар 7-15 хувь гарсан ч гэх шиг. Түгжрэл үүсдэг гол том уулзварууд дээр оргил ачааллын цагуудад нэвтрэх машины тоо тогтмол биш тул 10-20 хувийн хэлбэлзэл бол байдаг зүйл шүү. Тэгэхээр 7-15 хувь бол огт нөлөөлөхгүй. Ингэж дураараа мөнгө идэх шамшигдуулах гэсэн бусармаг мафжсан гаруудыг зогсоож төсвийг жинхэнэ түгжрэл бууруулах зөв зүйлд нь зориулах ёстой. Төсвийг үр ашиг муутай зүйлд зарцуулж үрэн таран хийж байгаа нь өөрөө гэмт хэрэг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button