НийгмийнНийгэм мэдээ
Хүнсний үнэ өмнөх оны гуравдугаар сараас 13.9 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 хувь, хүнсний бүлгийн үнэ 13.9 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 4.8 хувиар тус тус өссөн байна.
Харин инфляцын түвшин өнгөрсөн оны гуравдугаар сард 9.1 хувь байсан бол 2026 оны гуравдугаар сард 7.4 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурчээ. Бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.6 нэгж хувиар (21.8%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.3 нэгж хувиар (44.3%) тус тус нэмэгдсэн нь инфляцын өсөлтөд нөлөөлсөн байна.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.