IT Park паркийн битүүмжилсэн дансыг нээжээ

Мэдээлэл технологийн үндэсний парк буюу IT паркийн дансыг хаасны улмаас ус, цахилгааны төлбөрөө төлж чадахгүй, ажилтнууд нь ажил хаялт зарлах хэмжээнд хүрээд байгаа талаар тус байгууллагын захирал хэд хоногийн хэвлэлд хандсан.
Тэгвэл өнөөдөр тус байгууллагын дансыг нээсэн байна. ЦХХХЯ-ны яамнаас шүүхийн шийдвэрээр хаагдсан дансыг нээхэд дэмжлэг үзүүлсэн аж. Учир нь, тус байгууллагад нийт иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хадгалж буй "E Mongolia" систем үйл ажиллагаа явуулж, манай орны мэдээллийн технологи, харилцаа холбооны сүлжээ бойжиж байгаа юм. Цаашид улсын онц чухал объектод тооцон хамгаалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Нөгөөтэйгүүр, данс битүүмжилсэн шалтгаан нь тус паркийн барилгын талбайг түрээслэгч “Өргөө-2” кино театр үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 5.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, засвар үйлчилгээ хийсэн гэж мөнгө нэхэмжилсээр олон шатны шүүх хурлын үр дүнд үнийн дүн буурч 791 сая төгрөгийн өр үүссэн аж.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нь Учралын суга нэг царай муутай хүүхэн байдаг байхаа. Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалд Учралын талыг хариуцаж оролцсон гаруудын нэг. Улмаа гэгч их хэлхэлддэг