Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарыг няцааж, имижээ тордох Н.Учралын хүсэл

Н.Учралын Засгийн газар бүрэлдсэний дараа БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-очир ажлаа авсан даруйдаа шөнөөр хуралдаж "Туулын хурдын зам"-ын төслийг түр зогсоох шийдвэр гаргасан. Уг нь ажлын хэсэг байгуулаад ТЭЗҮ-тэй нь танилцаж, мэдээлэл авъя гэдэг саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр гаргасан ч МАН-ын бүлэг дэмжээгүй.

Өөрөөр хэлбэл өмнө нь бүлгээр дэмжээд ирсэн агуулгаа дахин шалгаж, танилцахыг хүсээгүй бөгөөд өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал "Туулын хурдны зам"-ын төслийг хуулийн байгууллагын шийдвэр гартал түр зогсоох шийдвэр гаргалаа.

Тус төслийн ТЭЗҮ-г Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авсан байдаг. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг УИХ-д танилцуулсан удаатай.

Энэ нь уг төслийг МАН-ын бүлэг дээрээ хэлэлцээд, олонхиор дэмжсэн учраас энэ хүрчихсэн байтал МАН-ын дарга Н.Учрал анх удаа л энэ төслийн талаар сонсож байгаа мэт гэнэтхэн анхааралдаа авсан дүр үзүүлэх болов.

Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар нийслэлийн захирагчийн хувиар хэрэгжүүлэхээр танилцуулсан төслүүдийг нь намын дарга, намын бүлэг нь мэдэхгүй байна гэх арга байхгүй гэдэг нь ийм.

Гэтэл Ерөнхий сайд болсныхоо дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан болон эхлүүлсэн төслүүдийг эхнээс нь зогсоож, төсвөөс хасаж улмаар нам доторх улс төрийн талцал, хуваагдлын хөлдөө олон бүтээн байгуулалтыг үрэхээр шийджээ.

Хэдийгээр аль ч Засгийн газрын үед эхлүүлсэн оновчгүй шийдвэрүүдийг цуцлах эрх нь түүнд бий ч нэгнийгээ намнах хэрэгсэл болгосоор байвал ТҮЦ эргэн ирсэн шиг нийгмийн тодорхой ахиц дэвшлүүдийг зогсоох байдлаар улс төр хорслоо тайлна гэвэл бид социализм руугаа ухрах бололтой.

Намын даргын хувьд Нийслэлийн намын даргатайгаа нүүрэлдэх зориггүй Н.Учрал удалгүй Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаартай нэр холбогдсон бүхнийг зогсоож, гацааж, буцаахаар улайрах нь нэгэнт тодорхой болов.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ТҮЦҮҮДЭЭ ХУРАА УЧРАЛ АА, ХАЙРАН САЙХАН ХҮЧ ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛСАН, ОЛОН НИЙТИЙН ТААЛАЛД ОНЦ ИХЭЭР НИЙЦЭЖ ТАЛАРХАЖ БАЙСАН АЖЛЫГ УСТГААД ХАЯЧИХЛАА.ГАНЦ Ч АЖИЛ БҮРЭН ГҮЙЦЭД ХИЙЖ БОЛОХГҮЙ ЮУ, ЗААВАЛ ХАГАС ХУГАС, ХАЛТАР ХУЛТАР БАЙХ ЁСТОЙ ЮУ???????

Зочин
Зочин

Учрал ч ёстой хөгийн гар байжээ. Хэдэн хүн жагсахаар л зогсоогоод байвал энэ улсад цаашид урагшилдаг нэг ч ажил байхгүй болно Учрал огцор огцор

Зочин 132..
Зочин 132..
Reply to  Зочин

Гөлөг минь ундны усгүй бол чи чацга царайлна ш дээ. Учраа мэдэхгүй хэдэн мөнгөний төлөө троллдож явдаг чам шиг юмнаас болж Монгол Улс мөхөж байна. Мэдлэг чинь дутдаг бол ядаж усны тухай олж уншаач.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдээж,хөгөө авахуулсан тавиул юм чинь.Энн Засаг удахгүй ээ,унана.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ёстой ёстой залуу хүн зоригтой байх гэсэн бодсон. Хөгийн аймхай гар байна дээ.... Хэзээ монголчууд ....

Зочин
Зочин

Учрал тар нь танигдлаа.

Зочин
Зочин

Ажил хийж бгаа хүнд Монголын төр дургүй л дээ.

Зочин
Зочин

Овоо гайгүй ЕСайд гарч ирлээ гэж бодсон чинь ийм мулгуу хүн байжээ. Хог гэж...

Зочин
Зочин

30-хан км зам тавьж чадахгүй онигоотой ч улс юм даа.

Зочин 132..
Зочин 132..
Reply to  Зочин

30 км замыг хурдны зам гэчихжээ. Ичээч.

Монгол
Монгол

Нэг ерөнхий сайд нэртэй албан тушаалд шунана мэргэжлийн яам, албан, мэргэжилтнүүд хийсэн, шалгасан, тооцоолсон ажлуудыг зогсоогоод байх юм бол тэр олон яамд, газар, агентлаг, мэргэжилтнүүднн татан буулга, учрал л ганцаараа шийдэж бөйг, тэгээд юу болохыг нь харъяа

Зочин
Зочин

Зогсоох биш бүр болиул гэдгийг учрал бас ойлгохгүй бгаа юмуу энэ хулгайч нар тэтгэвэр нэм гэхээр ойлгохгүй зээл гээд гуйвуулдаг болимоор юмаа

Ахмад
Ахмад

Хүүеее Учралаа! Тэгвэл 30 хоног биш 300 хоног жагсаж шаардаж байгаа ахмадуудынхаа тэтгэврийн доод хэмжээг 1500000 болгох шийдвэрээ дараагийн лхагва гаригт гаргаач! Харья даа!

Зочин
Зочин

Учрал мэтийн ийм поп гарууд огцорвол таарна. 36 жил талцан хэрэлдэж гацааж эсвэл попорлоо. Одоо жаахан хөгжил дэвшил ярьж, хийж бүтээдэг болмоор байна

Зочин
Зочин

Оюун эрдэнэ нямбаатар нарын төсөл бол монгол улсыг хятадын хавсарга хятадын өрийн дарамтанд оруулах хорон төсөл

Зочин
Зочин

Зөвштээ Улны Лалар сэтгүүлчээ

Хотын иргэн
Хотын иргэн

Огцрох амархан 2

Зочин
Зочин

Та нарт өөр хийх юм олдохгүй байна уу 126 новшоо. Бид нар энэ хотод ганц замтай болоод түгжрэл бага амьдарчихаж бас болохгүй юу

Зочин
Зочин

Ийм хандлагатай байвал энэ улс хэзээ ч хөгжихгүй байх шүү.

Иргэн
Иргэн

Насанд хүрээгүй хүүхдүүд айл гэр болж тоглох цаашаа юм болж байна аа!!! Одоо удахгүй МАН энэ хөлдүү Буряадаа бас огцруулна!!!

Иргэн
Иргэн

Буряадууд чинь аль дийлсэн ашигтай талд нь ордог ястан шүү дээ!!! Дөрвөдүүдээс санаа бол давж бууна гээд бодчих!

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Буриад хүн муутай нь ч үнэн л дээ. Түгжилддэг

Зочин
Зочин

Учрал аймхай дотоод тамиртай хүн юм

Зочин
Зочин

Jinxen vheer yumaa chi.

Зочин
Зочин

Uchral aa chi

Зочин
Зочин

Eр нь энэ Хүрэлсүх ба түний далдгар дагагч хэд бүр оргүй зайлахаар л энэ төрийн нуруу нэг амсхийж, иргэд нэг хэрүүлээс хол амгалан амьдрах юм байна даа

МАН Учралаа зайлуулаач.
МАН Учралаа зайлуулаач.

Учралтай засаг явахгүй юм байна. ЭНЭ тэрбумтан ажилд саад болохоос цаашгүй нөхөр байна.

Зочинолдо
Зочинолдо

улам дордоод байх юм одоо яах вэ балай хогнууд вэ

Зочин
Зочин

Учралын зөв. Идэж уухын дон туссан шуналын тулам болсон Оюун- эрдэнэ, Нямбаатарын бүлэглэлийг одоо дарж авах нь зөв.

Зочин
Зочин

Эрлийзүүд, троллууд их бархирч байнаа.

Зочин
Зочин

Тэнэг гар вэ өөрийн бодолгүй хурдны зам будаа хотооринэг заваан түцнүүд дүүрнэдээ утаа түгжрэл мандтугай үхэл мандтугай боллоодоо учрал заылллл

Зочинзочинзочинзочин,,иргэн
Зочинзочинзочинзочин,,иргэн

Учрал жулдана амбиц хөөсөн амьтан ажил хийхгүй

Ууганбаатар
Ууганбаатар

Энэ бүхнийг хараад байхад ,аливаа ажил бүтээн байгуулалт зам , станц ,ер хамаагүй нэг нэгнээ намнах үгүй хийх ,зайлуулах ,устгах гэсэн хүмүүсийн хуваагдал яваад байх шиг тэгэхээр энэ бүхний хэн хаанаас удирдаад байна вэ ?юуны төлөө вэ? Лав монгол улсын төлөө биш.АН Оюутолгойн асуудал яригдахад босоод ирнэ засгийн газар огцруулна тэгээд чимээгүй болчихно одоо хараад ажиглаад сууж байгаа !!! Энэ бүхнээ болцгоо гуйж байна

Зочин
Зочин

Учрал төслүүдээ дэмжээд яваачээ

Зочин
Зочин

Усаа уусан дээр.Ус бол амь амьдрал. Машины түлшгүй болох гэж байхад замаар яадаг юм.

Зочин
Зочин

Учрал сайдын зөв. Монголын ард түмэн хууртахаа больсон. Үнэн худлыг, зөв бурууг эргэцүүлж шийддэг болсон. Нямбаатар, Оюунэрдэнэ улс төр удирдах албанаас явах цаг нь болсон бна

Зочин
Зочин

Нямбаатар нийслэлийг хот төрхөнд нь оруулж бгаа цор ганц хүн шүү. Нямбаатарыг дэмжсэн бол нэр хүнд нь өсөх блаа. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг дээ

Эрдэнэ
Эрдэнэ

Бага элийр

Зочин
Зочин

Нямбаатарыг зайлуулах хэрэгтэй. Хужаа нарын мөнгөөр туйлж, хамаг тендерийг тэдэнд өгч, бордюр мэт хэрэггүй зүйлст төсвийг зарж, өөртөө хонжоо олж, Монголчуудыг автын татвар 5 дахин нэмэх, ядуу иргэдийн орлого бизнес, ТҮЦ зайлуулах, Туулыг устгах гм хортой үйл ажиллагаа явуулдаг. Амжилттай дуусгасан нэг ч төсөл байхгүй байж Метро, 5-р станц, Трамвай, Дүүжин тээвэр гээд баахан юм эхлүүлээд баахан хөрөнгө гарын салаагаар урсгаж байгаа тэнэг.

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Хүрэлсүхийн хорслоо тайлах ажил эрчимтэй явагдаж байна . Учрал нусан чацгын мэдэл гэж юу байхав Хүрэлсүхийн умдагнаас их удаан зүүгдэж чадахгүй жугацаа дуусахад умдагны үс ч үгүй хоцорч Учрал пацаан хог дээр үсрэх замаараа шогшиж эхлэв бололтой Тээрмийн чулууны алинд ч ойрхон байсан ялгаагүй бяцардаг гэж баяд ястангуудын мэргэн үг байдаг мэдэх л чухал

Шэжи
Шэжи

Хүүк умдагтай гж чи яж мдэжааган

Зочин
Зочин

Энэ байр суурианаас ЕС Учралын байр суурийг дэмжиж байна. Өнөөдөр бидэнд хурдны замаас илүүтэйгээр Цахилгаан станцаа шинээр барьж бүрэн ажиллуулах шаардлага нэн тэргүүнд байна. ЗГ, нийслэл аль аль нь 1 төслөө дуусгаагүй байж дараа дараагийн мега төслийг эхлүүлээд, хэдэн зуун тэрбум, цаашлаад хэдэн их наядаар мөнгө үргүй цацаж байгаа нь угтаа Та бидний л мөнгө шүүдээ. Тэхээр мега төслүүдээ эрэмбэлээд эхний ядаж 3-4 төслөө л хөдөлгөөд дуусгаач дээ. Нефьтийн үйлдвэрээ дуусгаагүй лавл л 8 жилийн нүүр үзэж байна. тэхэд Дамдинням гэдэг сайд Дхарханы төмөрлөгийн, гангийн үйлдвэрийг бас л 800 сая ам доллар,, энэ чинь бас л 3 их наяд төг-р барина гээд гүйгээд байх юм. Сүүлдээ алтан загасны үлгэрт гардаг шиг юу чүгүй хоцорч, хагарсан тэвштэйгээ бүгд үлдэхээр байна шүү.

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Зочин

Хүрэлсүх чамд хөвөн үүрүүлээд өөрөө давс үүрээд сэлэнгэ орохоо мэдэлгүйдээ Чи хөвөн үүрч байхдаа Хүрэлсүхийн хүнлэг чанарыг дотроо магтаж бахархаж байж таарна . Өөрөө тэр хүнд давс үүрэхэд нь нарийнучрыг ойлгоогүй мулгуутаж байгаад голд оруутаа чи ачаагаа даахаа больж живж эхэлэхэд Хүрэлсүхийн улам чалчийгаад хар гүйдлээрээ гол гатлаад гарчихад чи бүр живж үхэх аюулд орохдоо л ойлгонодоо Учралыг яг ийм байдлаар дагуулна .Тэгээд энэ оны наадмын өмнөхөн ЗГ-огцруулна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button