УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Лувсанжамц: Хот төлөвлөгчийн зүгээс харахад "Туулын хурдны зам" түгжрэлийг бууруулна

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг зогсоох шийдвэрийг өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал гаргасан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Хот төлөвлөлтийн инженер, Доктор Г.Лувсанжамцаас тодрууллаа.

"ТЭЗҮ болон холбоотой бичиг баримтуудыг харсан. Туулын хурдны зам 2013 онд батлагдаж, 2020 оны төлөвлөгөөнд туссан. Хот төлөвлөгчийн үүднээс байр сууриа илэрхийлье.

Нэгдүгээрт. Улаанбаатар хот одоогоор баруунаас зүүн тийш нэвт гардаг ганцхан гол замтай нь Энхтайваны өргөн чөлөө юм. Хот үе шаттай тэлэхийн хэрээр Нарны замыг барьсан. Алив хотод газар зүйн онцлогт тохируулан хэвтээ, босоо тэнхлэгтэй зам, тойрог замуудыг байгуулдаг. Хотын хөгжлийн үе шаттайгаар Нарны замыг барьж, бага болон их тойрууг бүрэн ашиглалтад оруулсан ч цаашид гурав дахь тойрог зам болон хэвтээ тэнхлэгийн шинэ замуудыг барих зайлшгүй шаардлагатай.

Зарим мэргэжлийн хүмүүс түгжрэлийг бууруулахгүй гэх мэдээллийг өгч буй. Хот төлөвлөгчийн зүгээс харахад түгжрэлийг бууруулахад үр нөлөөтэй. Яагаад гэвэл Баянзүрхийн товчоо, 22-ын товчоо, Нисэх рүү явдаг гурван замын өдрийн зорчилт нь 60 мянга. Сүүлийн 10 жилд 80 хувиар өссөн тоо байдаг. Одоогийн 1.8 сая зорчилт 2040 он гэхэд 2.8 сая болж, хүн ам ч мөн адил 2 саяар өснө. Энэ хэрээр дээр дурдсан гурван замын ачаалал өснө.

Туулын хурдны замын ажлын зургийг нүдээр үзэж, гол дотор яг хэдэн ширхэг багана байх вэ гэдгийг мэргэжлийн инженерүүдийн тооцоо судалгаан дээр үндэслэж ярих нь зүйтэй. Байгаль орчны үнэлгээ, нөлөөллийг бууруулах менежментийг хэн хариуцах вэ гэдэг нь тодорхой, баримт бичигт суурилсан байх ёстой. Мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөөсэй, хэлэлцүүлэг дутсан байх гэж бодож байна" гэв.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
kkkk
kkkk

ene hamaatnaa umuuruh n argagui

Зочин
Зочин

Mungunii amtand orchijdee ene ork, faak uu orcs

Зочин
Зочин

Лука минь одоо л үгээ хэлдэг цаг шүү дээ. Энэ үeд л мэргэжлийн доктор хүний үг хэрэгтэй болно гэж бодлогоор чамайг парламeнтад оруулсан. Бидэнд сайн дурын би чадначуудын биш мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Залуу гишүүдээ жаахан зоригтой бай, иртэй бай, эрэмгий бай. Битгий нунж дорой царайлаад бай. Цаад бохир улс төрөөр 30 жил явсан хугацаа нь дуусч байгаа хэддээ мэдлэгтэй боловсролтой зоригтой зорилготой эрдэм номтой нэр цэвэр залуус ямар байдгийг харуул

Зочинff
Зочинff

Туул гол дотор 30 м хүртэл өрөмдөн бетонон тулгуур багана суулгах нь голын гадаргын ус, газрын доорх усны харилцан тэжээгдэх байгалийн хөдөлгөөнийг хааж, Улаанбаатарын ундны усны эх үүсвэрийг тэжээдэг системийг эвдэнэ. Үүний улмаас Туулын дагуух гүний усны 97 худаг бүхий төвийн ус хангамжийн бүс усгүйдэх эрсдэлтэй бөгөөд, гадаргын урсгал тасрахгүй байсан ч нийслэлчүүдийн хэрэглэдэг ундны усны нөөц ноцтойгоор хомсдоно. Иймээс Туулын хурдны зам нь зөвхөн дэд бүтцийн асуудал биш, харин Улаанбаатар хотын усны аюулгүй байдал, экосистем, амьдрах орчинд асар их хохирол дагуулах стратегийн эрсдэлтэй төсөл юм. Erguu har huur ve ene chin ovoo yum boluu gesen chin ovoolson baas baij

Зочинff
Зочинff

Eniig ingej hutsah hurtel ni hichneen ih omoorch baivaa?????? estoi novsh baij??iim yum yarih bsan bol uhsen bolovsroltoi ntr hutsaj uh????????

Холбоотой мэдээ

Back to top button