УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдах товтой байна. Хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
Тус хуулийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нар өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийн зорилго нь нэг нас хүрээгүй хүүхдээ алдсан эхчүүдийн эрхийг хамгаалж, урамшуулал, дэмжлэгийн тогтолцоонд хамруулах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийг ялгаварлахгүй байж, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино гэж хууль санаачлагчид тодотгож буй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд урамшуулал олгох шалгуурыг багасгах буюу хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.