Үүрэг давхардуулан Консулын газар нээлгэх эрх Ерөнхийлөгчид бий юу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хэлсэн үгэндээ Баян-Өлгий аймагт Консулын газар байгуулахаар болсон талаар дурдсан.
Ингэхдээ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн дэмжлэгт талархлаа гэсэн бөгөөд улмаар шууд нислэгүүдийг ч мөн сэргээхээр болсныг онцолсон юм.
Монголд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монголд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бий. 1992 оноос хойш дипломат харилцаатай явж ирсэн бөгөөд хоёр орны харилцааг эрхлэх албан ёсны үйл ажиллагааг хариуцдаг. Харин Консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн үүрэгтэй буюу ерөнхий агуулга, ажиллах бүтцийн хувьд Дипломат төлөөлөгчийн газар ч уг асуудлыг эрхлэх боломжтой.
Түүнчлэн 1997 онд Казахстан Улсын Дипломат төлөөлөгчийн газрыг нээсэн. Энэ албан институтээр дамжуулан хоёр орны иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны процесс өрнөж, явагддаг.
Гэтэл Ерөнхийлөгч айлчалын үеэрээ давхардуулсан чиг үүрэг бүхий Консулын газрыг нээх амлалт өгсөн нь дотоод орчинд ихээхэн анхаарал татлаа.
Уг нь “Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж заасанд үндэслэн Консулын газар байгуулах асуудлыг УИХ-ын дарга үүрэг болгодог. Өөрөөр хэлбэл Консулын харилцааны тухай Венийн конвенцод заасанчлан тухайн улсын тавьсан саналыг бид хүлээж авах эсэхээ шийдвэрлэж хариу өгдөг.
Мөн Консулын байгууллагыг нээхэд,
1. Консулын байгууллагыг хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн тэр улсын зөвшөөрлөөр байгуулж болно.
2. Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс тогтоож, хүлээн авагч улс зөвшөөрнө.
3. Консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр цаашид өөрчилж болно.
4. Аль нэг ерөнхий консулын газар буюу консулын газар байрлаж байгаагаасаа өөр суурин газарт дэд консулын газар буюу консулын төлөөлөгчийн газар нээхийг хүсвэл хүлээн авагч улсын зөвшөөрлийг мөн авах шаардлагатай.
5. Консулын байгууллага байрлаж байгаагаасаа өөр газарт өөрийн албан байр байгуулах бол хүлээн авагч улсын тодорхой зөвшөөрлийг мөн урьдчилан авах шаардлагатай.
Ерөнхийлөгч төрийн айлчлалын үеэр Консулын газар нээхэд дэмжлэг үзүүлэх амлалт өгсөнөөр манайд нэгэнт бий Казахстаны Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газартай чиг үүрэг давхардсан институтыг тусгайлан Баян-Өлгий аймагт нээхээр болж байна.
Монгол Улсын хүн амын 3.9 хувийг буюу 127 мянган Казах үндэстэн эзэлдэг бөгөөд эдгээрээс 560 орчим нь Казахстаны иргэншилтэй. Ийм тул Консулын газар нээх хэмжээнд үү үгүй гэдэг асуудал хөндөгдөж буй юм.
Одоогоор хоёр улс хэлэлцээний түвшинд тохиролцсон төдий учир Ерөнхийлөгч дэмжлэг үзүүлсэн гэдэг утгаараа зайлшгүй байгуулах ёстой юу үгүй юу гэдгийг нягтлах нь зөв биз ээ.
Ц.ТАМИР















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНКазУ-аас Монголд суугаа ЭСЯ-ыг нь л Бай-Өлкейд суулгачихаач дээ, тэгээд л болоо ш дээ !
Хууль журмаараа явбал ойлгомжтой шүү дээ
ene bol neg hunii shiidver bish bh yostoi
Ерөнхийлөгч дангаараа шийдэх асуудал биш байх
huuli deer ni todorhoi zaagdsan l bga shuu
Давхар чиг үүрэгтэй байгууллага хэрэгтэй юу гэдэг асуулт байна
yagaad zaaval shineer neeh gej bga yum bol
Элчин сайдын яам байхад хангалттай биш үү
davhardal uusgeh ni hereggui shig sanagdaj bn
Хууль зөрчихгүйгээр л шийдэх хэрэгтэй
huuli jurmaa dagah ni hamgiin chuhal
Баян-Өлгийд хэрэгцээ байгаа эсэхийг сайн судлах ёстой
heregtsee bga bol neeh ni zuv baih
127 myanga gedeg bol baga bish too shuu
560 хүн л иргэншилтэй гэдэг нь сонин байна
Ерөнхийлөгч амлалт өгч болохгүй нь юу билээ? Аль ч улсын тэргүүн ийм асуудлыг эхэлж хөндөөд, дараа нь тухайн улсын болон олон улсын хуульд нийцүүлэн парламент нь хэлэлцэж шийдвэрлэдэг бус уу?
консул гээд нэг тагнуул ирнэ дээ
Маш зөв. Монгол улс гадаад харилцаагаа маш сайн тэлэх ёстой. Монгол дэлхийг эх орондоо цуглуулах ёстой. Ингэж чадал Монгол хоёр хөршөөс гадна бусдын анхаарал сонирхол дунд байна.
Гадаад бодлого бол харин ёстой ганган байгаа шүү. Эх орноороо, Ерөнхийлөгчөөрөө бахархах сэтгэл төрөх юм.