НийгмийнНийгэм мэдээ

БОУАӨЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09:00 цагт: “Шинэхэн сэтгүүлчид ээ, сайн байна уу” уулзалт МУБИС-ийн I байранд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдал ялангуяа хөдөө орон нутагт маш хүндрэлтэй байгаа асуудлаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд ХЭҮК-ын байранд мэдээлэл өгнө.

13:00 цагт: БОУАӨЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно.

15:00 цагт: Мэргэжлийн уран бүтээлчдийн “Орд” үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд арт” галерейд болно.

19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

  • “Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэн:

  • МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Нью-Йорк хотноо Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум НҮБ-ын төв байранд энэ сарын 8-ныг хүртэл болно.
  • Испани улсад /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улс дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

Холбоотой мэдээ

Back to top button