НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр олон улсын Улаан загалмайн хөдөлгөөний өдөр тохиож байна

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна. Жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг. Энэ өдөр хүмүүнлэгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, сайн дурын ажилчдын үйлсийг алдаршуулах зорилготой бөгөөд Монгол Улс 2011 оноос хойш энэ өдрийг "Монголын хүмүүнлэгийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн байна. Олон улсын Улаан загалмай нь дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1863 онд анх байгуулагдсан түүхтэй.

09:00 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.

09:00 цагт: “Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Номын санд болно.

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

14:00 цагт: Эцэг, эхчүүдийн төлөөлөл “Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МУСГЗ, судлаач, багш, сэтгүүлч Б.Элбэгзаяагийн “Мөр үзэж болдоггүй газар” уран бүтээлийн номын нээлт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн хүндэтгэлийн танхимд болно.

15:00 цагт: Уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Мөнх тэнгэрт” бие даасан үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

19:00 цагт: “Basketball Champions League East Asia” тоглолт M bank arena ордонд болно.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэн:

  • МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • Нью-Йорк хотноо Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум НҮБ-ын төв байранд энэ сарын 8-ныг хүртэл болно.
  • Испани улсад /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улс дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button