НИЙГЭМНийгэм мэдээ

УИХ-ын нэр бүхий гишүүн гадаад улсын ашиг сонирхолд үйлчилж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

11:00 цагт: Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооноос санаачлан "100 мянган айлын эрчим хүчний хэмнэлттэй, ногоон пассив орон сууц" үндэсний хөтөлбөрийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлж буй талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: УИХ-ын нэр бүхий гишүүн гадаад улсын ашиг сонирхолд үйлчилж байгаа талаар иргэд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Батлан хамгаалах салбар, БОУАӨЯ, Ойн газар, Туул голын сав газрын захиргааны удирдлагууд Туул голын сав газарт хууль зөрчиж байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнууд замын компанийн үйл ажиллагааг хуулийн дагуу зогсоогоогүйгээс үүдэн байгальд онц их хэмжээний хохирол учирч, иргэдийн "Үндсэн хууль"-иар олгогдсон эрх зөрчигдөж, хохирсоор байгаа талаар ҮАБЗ-д хандаж Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

17:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Алсад сурахаар одогсод” номын нээлт УДЭТ-т болно.

18:30 цагт: “Д.Нацагдорж ба түүний нөхөд” соёл урлагийн үдэш УДЭТ-т болно.

-В.А.Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Канадын төгөлдөр хуурч Tony Yike Yang, залуу төгөлдөр хуурч М.Мишээл, Ж.Ариунзаяа нарын хамтарсан тоглолт УДБЭТ-н тайзнаа болно.

-Улсын Хүүхэд залуучуудын теөтрын уран бзүтээлчид У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Соёлын төв өргөөнд толилуулна.

-Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд энэ сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Үзэсгэлэн:

  • МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн “Hue арт” галерейд энэ сарын 16-ныг хүртэл гарна.
  • “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд энэ сарын 20-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

  • ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд Орос, Монгол Улс дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дан хужаагийн тавиулууд шүү дээ

Би Монгол хүн
Би Монгол хүн
Reply to  Зочин

Аренда ах нар бүр ч хорлонтой , Эгийн голын УЦС-ыг 30 жил янз бүрийн шалтгаанарр,аргаар хаасаар байгаад цахилгааны эзэн гэдгээ хадгалсаар, өндөр үнээр зарсаар л бна шүү, манайд тусгай албад нь бүх газарт ажиллагаа явуулсаар л

Б. Цэцгээ
Б. Цэцгээ

Мэдээлэлд ойр иргэд бүгд мэддэг чаддагаа гаргах хэрэгтэй, ард түмэнд үнэн мэдээлэл хэрэгтэй, маш их хэрэгтэй

Зориг
Зориг

Бүгд биш ч дийлэнх нь шүү гаднынханд үйлчилж байгаа

Зочин
Зочин

Улс эх орон ард түмнээ хэд гурван юаниар зарчихсан байлгүй

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Мөнгөнд хөтлөгдсөн өлөн новшнууд аргагүй л дээ. Өөр улс оронд бол ингэж даврахгүй л байх. Сэлэм гялс

МОНГОЛ ХҮН...
МОНГОЛ ХҮН...

УИХ ЫН ГИШҮҮН ГАДНЫ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАН ЯРИЖ ЯАДАЖ БАЙГА ГЭДЭГ МОНГОЛ ДАРХЛАА СУЛАРЧ МОНГОЛ ТӨРИЙН ХҮЧ ЧАДАЛ ХУРЦ НҮД БУУРСНЫ ШИНЖ..ТИЙМҮҮ...ҮҮНД МАН МАШ ИХ БУРУУТАЙ МАНД ХАРИЙХАН ШУРГАЛЖ МОНГОЛЧУУДИЙГ ДОТРООС НЬ СҮЙДЛЭХ АРГА СЭТГЭЖ...АРД ТҮМЭН ОДОО МАН ГЭЖ БАЛАЙРХАА БОЛИОО..

Холбоотой мэдээ

Back to top button