НИЙГЭМНийгэм мэдээ

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын сувилагчдын өдөр тохиож байгаа бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Өнөөдөр болох үйл явдлын хураангүйг танилцуулж байна.

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00-13:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 11, 12, 14, 15-нд зохион байгуулж байна.

10:00 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.

10:00 цагт: “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.

16:00 цагт: Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног Улаанбаатар дахь “Русский Дом”-д нээнэ.

18:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт” Монгол Улсын Консерваторид болно.

-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

  • "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал" чуулганд оролцогчдын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад болно.

Хилийн чанадад:

  • Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ-д ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.
  • БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болно.
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button