УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ: Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Хуралдаанаар "Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа аж.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн баасан гарагт махны үнийн өсөлттэй холбоотойгоор ХХААХҮЯ, ЭЗХЯ, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газрынхантай уулзаж, богино хугацаанд үнэ тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өгсөн. Мөн бямба гарагт "Хүчин шонхор" захад ажиллах үеэрээ махны үнийг төрөөс татаад өгөх замаар ч болов буулгана гэдгээ мэдэгдээд буй.
Д.ХАДААН





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud