Хүүхэд эндэхэд бусдаас хариуцлага нэхэж, сошиалд пост түлхэгч сайд нар

Төв аймгийн Заамар суманд уурхайн өрмийн цооногт гурван настай охин унасан хэрэг гараад 53 цаг өнгөрлөө. Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа хэдий чхүүхдийг гаргаж авч чадаагүй байна. Улс орон даяар сэтгэлээ чилээж буй уг хэргийн талаар Ерөнхий сайд Н.Учрал "Манай улсад сахилга хариуцлагагүйн зуд нүүрлэлээ" гэх улс төржсөн үгтэйгээр сошиал орчинд гарч ирэв.
Тэрбээр Сурсан зангаараа өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан "Мэдэгдэл" гэх гарчигтай бичлэг түлхэв. Тус бичлэг "Уул уурхайн олборлолт явуулж байгаа бүх талбайд улсын хэмжээний төлөвлөгөөт бус үзлэг, тооллого явуулна. Бүх аймаг, сумын Засаг дарга нарт илэрсэн зөрчлийг арилгах агуулга бүхий есөн чиглэл бүхий үүрэг албан даалгавар гаргаснаа" танилцуулсан байдаг. Ердөө л Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ажлаа тайлагнасан агуулга урсаад өнгөрлөө.
Нөгөө талд АҮЭБЯ-наас тус цооног байрлах талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч Рэдбулкан ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, хариуцлага тооцож буйгаа мэдэгдэв. Дээрх хэрэг хариуцлагагүй уул уурхайгаас болж гарсан нь илэрхий байгаа хэдий ч хариулага тооцох, зөвшөөрөл цуцлах, хариуцсан ажлаа тайлагнахад хожимдохгүй. Хүүхдийн эсэн мэнд эсэх, гүн цооногоос гаргаж авах, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн эрүүл мэнд нэн тэргүүнд баймаар.
Ерөөс Н.Учрал Засгийн газар аливаа хэрэг гарахад сошиалаар мэдээлэл хийж, тайлбар тавьсан цаагуураа "арьсаа хамгаалсан" мэдэгдэл түлхэж, бусдаас хариуцлага нэхсэн хандлага гаргасаар байна. Энэ сарын 19-нд Баянхонгорт 19 настай байлдагч цэргийн ангидаа амь хохирсон хэрэг дээр ч мөн адил. ЗХЖШ, Батлан хамгаалахын яамнаас эхлээд яарангуй мэдэгдэл гарсан.
Угтаа өнөөдөр ажлаа тайлагнаж, албан даалгавар танилцуулж, компанийн тусгай зөвшөөрлийг цуцалснаа сошиалд зарлахаас наана хүүхдийн цооногоос гаргахад л бүх хүчээ дайчилмаар. Түүнчлэн Онцгой байдлын албан хаагчдыг техник хэрэгсэл, төсөв санхүүгийн асуудалд анхаарал хандуулж, албан шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрийн толгойгүй хүүкийн банди учрал бүтэхгүй огцор
Тавчик цүнхнээс болж eрөнхий сайд нар огцорч байсан шүү
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Огцорсон дээр дээ. Уул уурхайн хариуцлага хаана байна? Батлан хамгаалахын хариуцлага хаана байна? Eр нь ч маш муу чадваргүй засгийн газар
Ухрал өөрийн гэсэн бөндгөргүй
Энэ Ерөнхий сайд жулдаж байнаа Дан сайдын ажилдаа л тохирно. Учир зүггүй хийрхэж ажлаа сайн хийж байсан хотын даргыг ажил хийхээ боль гэж огцруулсан.Мах хямдарсан уу. Хотод махнаас өөр асуудал байгаагүй юү..их л хийтэй хүн байна
Чи өөрөө хийрхэхээ больчих. Юм л бол шүүижилнэ. Өөрөө юу ч чадахгүй жул юмнууд байжээж. Хүн болгоны хийсэн алдаа буруу хазгай зүйлийг ерөнхий сайдад бурууг тохож солиорохоо боль. Хүн бүр тэр дундаа чи ч бас өөр өөрсдтйнхөө аливаа үйлдэлд хариуцлага хүлээж хариуцлагатай байх ёстой.
ТЭРБУМЫН луйварт холбогдсон батцэцэг, батамгалан сайд нараа хамгаалж байхын оронд хуулийн байгууллагуудаар шалгуулаач.
өмнөх сайд дарга нарыг бодвол сэтгэлтэй залуу бна, өмнөх дарга нар иргэд нь үхэж, үрэгдэж зовж зүдэрч бхад ган хийдэг билүү?
Дамдинням бол улаан авилгач, Оюу толгойгоос авилга аваад их юм хийсэн мэт бичүүлээд байгаа, худал дүр эсгэсэн хоосон толгойг зайлуулж мэргэжлийн туршлагатай хүнийг тавимаар байна
Учралаа, чи шалгалт хийлгээгүй шүү
Хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангаагүй ТӨР, ЗАСАГ буруутай
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Сайд гэж хуцаж байхын өмнө... тэр хүүхдийн эцэг, эх гэгч новшнуудад хариуцлага ТООЦ. ямар газарт, яах гэж хүүхэд орхисон гэж!!!
Хүүк. Огцрох гэж огцроогүй. ДАРААГИЙНХАА ЗАМЫН Л ЗАССАН АЛХАМ БАЙЖ!!!