ДАШТ 2026 | Талбай дээр гялалзах Лионель Месси
Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхийн өмнөх бэлтгэл тоглолтын үеэр талбай дээр гүйх Месси гол дүр байв.
2022 оны Катарт болсон ДАШТ-д Лионель Мессигийн эх орон Аргентин дэлхийн аварга болохыг үзэж байхдаа "Энэ л мөч түүний шигшээ багаасаа зодог тайлах хамгийн төгс мөч" хэмээн бодсон ганц хүн нь би биш байсан биз.
Гэтэл гурван жил хагасын дараа би энд суучихаад, зуны тэмцээний нээлтийн тоглолтуудад Месси талбай дээр хэрхэн гялалзаж байгаа талаар бичээд сууж байна. CNN Sports-ийн хамтрагч Патрик Снелл урьд шөнө Аргентины домогт тоглогчийн тоглолтыг үзэхээр Алабама муж руу явсан. Тэр бидэн рүү дараах мэдээллийг явуулсан юм.
Америкийн коллежийн хөлбөмбөгийн хамгийн алдартай цэнгэлдэхүүдийн нэг дээр ч гэсэн Месси хот даяар тасалбарыг эрэлттэй болгосон хэвээр байна. Олон жилийн турш Премьер лигийн аваргын шийдэх тоглолтууд, Аваргуудын лигийн финалууд бүр ДАШТ-ий финалуудыг сурвалжилж байсан. Гэхдээ Аргентины дэлхийн од талбайд гарах мөчид үргэлж нэг онцгой мэдрэмж төрдөг хэвээр. 38 настай энэ илбэчнийг ойроос тоглолтыг нь харах нь үргэлж хөөр баяр төрүүлээд зогсохгүй нэр төрийн хэрэг байдаг. Урьд шөнө Обёрны их сургуулийн Жордан Хэйр цэнгэлдэхэд болсон тоглолт ч мөн ийм байлаа.
Дэлхийн аваргын цолоо Аргентин хамгаалах тэмцээний өмнөх сүүлийн сорил тогтлолтдоо Исландыг 3:0-оор хожсон ч энэ үдшийн гол анхаарал түүн дээр л төвлөрч байв. Тоглолтын өмнөх аянга цахилгаантай аадар бороо, салхи шуурга ч Месси болон 88 мянган хөгжөөн дэмжигчийг зогсоосонгүй. Интер Майамигийн од тэр булчингийн гэмтлээсээ эргэн эдгэрч байгаа учир сэлгээний суудлаас тоглолтыг эхлүүлсэн бөгөөд түүний царай дэлгэц дээр гарах үед цэнгэлдэх даяар үзэгчдийн уухай чих дөжрөм хүчтэй байлаа.
"Месси, Месси" гэх уухай цэнгэлдэх даяар цуурайтсаар эцэст нь тэдний хүсэл биелэж, тоглолт дуусахаас 20 минутын өмнө тэрбээр сэлгээний суудлаас бососход асар их, нүргэсэн уухай дунд Месси талбай руу гарав.
"Алтан бөмбөг"-ийн найман удаагийн эзэн Месси талбайд гарсан даруйдаа тоглолтыг бүрэн өөрчилсөн юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.