УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ: Эрдэнэс монголыг "Чингис хаан үндэсний баялгийн сан" нэгдэл болгож, 14 ТӨК-ийг татан буулгалаа

Засгийн газрын 25 дугаар хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдлийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн тухай Засгийн газрын тогтоолыг батлав.
Шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, давхардсан 260 орон тоог цомхотголоо. Дарга нарын тоог цөөлснөөр захиргааны зардал 10 хувь, түрээсийн зардал 30 хувиар буурч, жил бүр 67.3 тэрбум төгрөг хэмнэх боломж бүрдэж байгаа аж. Тодруулбал,
- "Чингис хаан" үндэсний баялгийн сан, Эрдэнэт метан хоёрыг толгой компанид нь нэгтгэв.
- "Хөтөл энержи дулаан" ХХК-г Цемент шохойтой;
- "Шивээ сервис" ХХК-г Шивээ овоо ХК-д тус тус нэгтгэв.
- Зэс боловсруулах цогцолбор, Дархан стийл, Багануур илч, Эрдэнэт ойл, Монголын эрдэс баялгийн бирж, Эрдэнэс шивээ энержи, Шим технолоджи, Төв азийн уран, Гашуунсухайтын төмөр зам, Зөөхэрд компаниудыг татан буулгав.
- Эрдэнэс критикал минералс ТӨҮГ-ыг хуучнаар нь буюу Монголросцветмент нэр рүү шилжүүлэв.
Өнөөдрөөс эхлэн "Эрдэнэс Монгол" нэгдэл "Чингис хаан үндэсний баялгийн сан" нэгдэл болж, хуульд заасны дагуу уурхайн бус хөрөнгийн удирдлагын компани болох гэнэ
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.