НИЙГЭМНийгэм мэдээ
Өвлийн олимпын багийн хувцас “Cannes Lions” наадмын шилдгээр шалгарлаа

“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцсон Монголын багийн ёслолын хувцсыг Монголын Үндэсний Олимпын Хорооны дэмжлэгтэйгээр "Гоёл Кашмер" компанийн урласан. Тэгвэл Монголын шигшээ багийн хувцас бүтээлч салбарын хамгийн нэр хүндтэй олон улсын наадам болох “Cannes Lions International Festival of Creativity”-ийн шилдэг бүтээлийн жагсаалт (Shortlist)-д шалгарлаа.
Улмаар Монгол Улсаас “Cannes Lions” наадмын "Shortlist"-д шалгарсан анхны тохиолдол болж буйгаараа онцлог юм. Түүнчлэн тус шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 1000 гаруй бүтээл өрсөлдөж, ердөө шилдэг 10 хувь нь энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан байна.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.