НИЙГЭМНийгэм мэдээ
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй
Наадмын амралтын өдрүүдэд буюу маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг дуустал цахилгаан хязгаарлахгүй гэж Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас мэдээлэв. Улаанбаатар цахилгаан сүлжээ ТӨХК-ниас өнөөдөр /20269.0.7.07/ цахилгаан хязгаарлаж, цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарийг танилцуулав.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Аргүнт болон Партизан орчмоор 11:00-18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд засвар хийнэ. Мөн Төв аймгийн Баянцагаан суманд нийтээр нь 09:00-17:30 хүртэл цахилгаан хязгаарлах ажээ. Харин өнөөдөр хуваарийн дагуу цахилгаан хязгаарлаж долдугаар сарын 8-наас эхлэн долдугаар сарын 19-н хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй юм байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.