ГССҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна.
11:00 цагт:
- Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан зам тээврийн осол, гэмтэл болон түлэгдэлт, 0-18 насны хүүхдийн гэмтэл, могойд хатгуулсан зэрэг осол, гэмтлийн талаарх тоон мэдээлэл болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг нэгдсэн байдлаар өгнө.
- Нүүдэлчин Монголчуудын оршихуйн үндэс болсон адуу, түүнийг дагасан соёл дархчуудын ухааны ур, мэлмийн ур, гарын ураар бүтсэн адууны соёлын тоног хэрэгслийг цогцоор нь харуулсан “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд болно.
11: 30 цагт:
- Дэлхийн ширээний теннисийн чансаа тогтоох тэмцээн Монгол улсад анх удаа зохион байгуулагдах гэж байгаа талаар мэдээллийг Үндэсний мэдээллий төвд хийнэ.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
Дорноговь: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадам үргэлжилнэ.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8-р сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
ОХУ: Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Итали: Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн багийн тэмцээн шагайн асарт үргэлжилнэ.
08:00 цагт: Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын ангиллын багийн тэмцээн шагайн асарт эхэлнэ.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан салбар бүрдээ амжилт гаргасан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулна.
10:00 цагт: “Монголын нүүдэлчин ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.
11:00 цагт: Гаалийн ерөнхий газраас 2026 оны эхний хагас жилийн байдлаар илрүүлсэн зөрчил, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн, сахилга хариуцлагад авсан арга хэмжээ, мөн Үндэсний их баяр наадмын нийтээр амрах өдрүүдэд гаалийн байгууллагын ажиллах зохион байгуулалтын талаар мэдээллийг Гаалийн ерөнхий газрын байранд болно.
11:00 цагт: “Компанийн нэр хүндэд халдсан АНОД Даваагийн үнэн төрх” сэдвээр МММОН хувьцаат компаниас мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Баяр наадмын амралтын өдрүүдийг угтан Онцгой байдлын байгууллагаас гол, усны ослын нөхцөл байдал, хийж буй ажил, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг БЗД-ийн нутаг дэвсгэр дэх “Адам Ева” цогцолборт зохион байгуулна.
Үзэсгэлэн:
-Зураач Б.Батжингийн “Цаг хугацааны өнгө” бие даасан үзэсгэлэн “HUE” арт галерейд гарч байна.
-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Гайхамшигт хүлэг морьд давхих газар” үзэсгэлэн гарч байна.
Орон нутагт:
Дорноговь: Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36, Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн баяр наадам үргэлжилнэ.
Өвөрхангай: Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн 8-р сарын 30-ныг хүртэл гарна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.