Гадаад мэдээДЭЛХИЙ

Балба, Төвөдийн хил дээр мөсөн гол нурсны улмаас 160 хүн нас баржээ

Лхагва гарагт /2026.08.26/ Балба, Төвөдийн хил дээр мөсөн гол нурж, үерлэсний улмаас 160 хүн нас барсан гэж албан тушаалтнууд мэдэгджээ. Олон зуун хүн сураггүй байгаа тул авран илрүүлэх ажиллагаа явагдах явцад нас барсан хүний тоо нэмэгдэх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Балба, Төвөдийн Хималайн нуруугаар хиллэдэг хэсэгт гол руу их хэмжээний шавар, хад чулуу унасны улмаас хүчтэй үерлэжээ. Балбын албан тушаалтнууд газар хөдлөлт болсны улмаас мөсөн голын доод хэсэг нурж, үерлэхэд хүргэсэн байж болзошгүй гэж анхан шатны мэдээлэл өгсөн юм. Дараа нь АНУ-ын Геологийн алба мэдээлэхдээ газар хөдлөлтийн мэдрэгчид бүртгэгдсэн чичиргээ нь мөсөн голын чулуу, мөс хөндий рүү урссанаас үүссэн гэжээ.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хөнжил, анхан шатны тусламжийн хэрэгсэл зэрэг яаралтай тусламжийн хэрэгсэл илгээсэн байна. Төвөдийн засгийн газар аврах ажиллагаанд туслахын тулд 800 онцгой байдлын ажилтан, 150 тээврийн хэрэгсэл, үнэрч нохой дайчилжээ. Мэргэжилтнүүд анхааруулахдаа голын дээд хэсэгт үүссэн бөглөрлийн улмаас цугларсан ус дахин үерлэхэд хүргэж магадгүй гэсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button